4 биш 4 Quotes

Rate this book
Clear rating
4 биш 4 4 биш 4 by С. Анудар
333 ratings, 4.30 average rating, 28 reviews
4 биш 4 Quotes Showing 1-11 of 11
“Хоёр саад – үхэл, муу юм тохиолдож шаналал гарах. Үхлийг мэдэхгүй. Үхсэн гэдгээ харж харамсахгүй. Харин муу юм тохиолдвол би өөрөө өөр хүн болно. Өөр сонирхолтой, өөр бүх юммтай, тэрний бүх юм нь болсон юмнаас гарсан гутрал. Өөр амьдрал. Одоогийн надаа хамаагүй амьдрал. Тэр хүн надаа пад алга. Одоо, энэ Дэлгэрт бүх юм сайхан. Би яасан, дараа яахыг би мэдэхгүй, аргагүй, мэдсэн ч ялгаагүй. Юу болно – тэр болно. Байгаагаараа бай, бүх юмны тухай битгий бод. Энэ жаргал туйлын жаргал, илүү юу ч үгүй. Намайг яасан ч би энэ жаргалыг эдэлнэ. Ямар ч муу юм болсон би жаргалтай байна.”
С. Анудар, 4 биш 4
“Тэднийг дандаа алдаг. Хайраар, төмөр, төгрөгөөр, үхлээр. Чамайг алж байгаа юмыг хутгал, чи амьдрах ёстой.”
С. Анудар, 4 биш 4
“Өнөөдрөөс илүү юмыг дандаа хүлээдэг. Илүү юм болохгүй гэж мэдлээ ч хүлээдэг. Чи ч хүлээнэ. Надад илүү сайн юм хэрэггүй. Өдөр болгон илүүдэл.”
С. Анудар, 4 биш 4
“Гол нь битгий дөтийг харж дөрөв хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй. Эхлээд энэ шааранд хутгалдах үгүйгээ бод. Би энд амьдарна. Амьдарна гэсэн бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй. Үхнэ гэсэн бол үхэх зоригтой бай. Амьдрал ямар ч гайгүй санагдсан эргэлзэж болохгүй. Эргэлзээ бол адаг.”
С. Анудар, 4 биш 4
“Нэг газар, нэг тэнгэр, нэг нар, нэг сар. Эд нар манддаггүй, жаргадаггүй, шинэ сар хуучин сар гэж байдаггүй – яах юм. Байгаагаараа л байдаг. Одоо бүх юм сайхан байна. Болсон юмыг би мартсан, болох юмыг би санахгүй. "Одоогоос өөр цаг байхгүй. Одоо ч чамайг ийшээ оруулсан хаашаа ч гаргахгүй". Би хаашаа ч ороогүй, нэг мэдэхэд энд байсан. Дандаа байсан. Байгаагүй байхдаа ч байсан, байхгүй болохдоо ч байна.”
С. Анудар, 4 биш 4
“Тэгэхдээ би бусад, би биш хүмүүсийн амьдралыг, байгааг, ойлгодоггүй. Надаас өөр амьдрал байна гэхэд нэг л сонин. Тэд нарт ч адилхан байх. Өөр амьдрал – итгэмээргүй. Хүн үхсэнийхээ дараа юу ч мэдрэхгүй, юу ч байхгүй болно гэж бодоход сонин болдог.”
С. Анудар, 4 биш 4
“Өдөр өөр хүмүүс байдаг, амьд хүмүүс тэдэнтэй шударга байдаггүй. Амьд юм шударга байдаггүй. Шөнө ганцаараа өөрөө өөртөө шударга байна гэдэгт итгэж болно. Өдөр хүмүүс байдаг, шөнө хэн ч байх ёсгүй.”
С. Анудар, 4 биш 4
“Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж ч болно. Одоо дандаа, ийм байна. Энд илүү юмтай байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм.”
С. Анудар, 4 биш 4
“Энд сайхан, муухай, тааламжтай, тааламжгүй юм байхгүй. Зүгээр нэг юм – бүх юм. Энд байгаа юмыг байгаагаар нь байлга, өөр аргагүй, хүсэлгүй. Нэг юм хийх ёстой юм шиг санагдаад байвал тэрийгээ хий, хийж байгаа юмаа хий, бүгдээрээ байгаагаараа байдаг. Байж л бай. Чамайг энд одоохон оршуулна.”
С. Анудар, 4 биш 4
“Би тийм юм мэдэхгүй. "Сайн", "Муу", өөр юу байдаг билээ? Би мэдэхгүй, харагдаагүй. Тийм юм байхгүй. Жижигхэн өмхий баас сайн ч биш, муу ч биш. Зүгээр л байдаг. Бүх юм зүгээр байдаг.”
С. Анудар, 4 биш 4
“Над руу зочид ирдэг. Зочид – сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг, хаалга эвдэж ирдэг. Миний хаалга бөх цоожтой, эвдэх аргагүй. Хэн ч ирсэн би дургүйцдэггүй. Тэд адил. Бүх юм. Хэнийг ч урих хэрэггүй. Урилга байдаггүй, тэд ч байхгүй. Өөрсдөө ирдэг. Би хүлээж л байна. Чи цай уу. Явсных нь дараа аяга угаах дургүй. Тавигдсан газраа байж байг. Бүх юм байх ёстой газартаа. Чи цай уу. Тэд нарыг орж гарахад би дуртай. Нэг дургүй юм бол тэд нар явдаггүй. Явсан ч үлддэг. Би тэд нартай цуг амьдардаг байх. Бүгдээрэнтэй нь. Бүх юм. Хааяа харагдахаа больдог ч гэсэн, байгаа нь, ирэх нь, дандаа мэдрэгддэгТэд хаашаа ч явдагггүй. Тэд нар нэг нэгнийгээ хучдаг, алдаг, дараа нь сэхдэг, заримдаа өөрөөр. Хамаа алга. Мэдэхгүй. Би ганцаараа үлдмээр байна.”
С. Анудар, 4 биш 4