Цэнддоо Бямбажав's Blog, page 9
March 11, 2015
Ичигсэд ч хөдөлчихлөө ...
...Ичигсэд ч хөдөлчихлөө. Зарим нь ерөөсөө ичихээ ч байсан, бас зарим нь ичсэн дүр үзүүлээд сэрүүн хэвтэж байдаг болсон гэх. Бас ичигсэд ерөөсөө хөдөлдөггүй, ичихээ больсон нь хөдөлдөг ч гэх.
March 4, 2015
Чоно ба тотем
Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсийн онгон шүтээн нь чоно байлаа. Өөрсдийгээ чононоос гаралтай хэмээн сүсэлнэ. Алдарт “Монголын нууц товчоо” нь “Дээр тэнгэрээс заяат төрсөн бөртэ чоно...” хэмээн эхэлнэ. Гайхмаар ч юм биш, энэтхэгчүүд үхрийг шүтэн биширдэг лүгээ адил заншил. Ром, Римул хоёр чоно хөхөж өссөн домог, Шаалуу хүүгийн үлгэрээс эхлээд, иймэрхүү итгэл, зохиомжууд дэлхий дүүрэн.
February 10, 2015
Суудал олдоогүй нь зогсох болно
Монголын фельетончдын холбооноос Хонин жилийн хошин зурхайг суудлынх нь байдлаар тооцоолон гаргалаа. Од эрхисийн байрлалыг Сайханбилигийн засгийн газрын инфляцийн хуваарьт тохируулан тооцооллоо. Улс орны “шороон эдийн засаг”-ийн зургийг үзвэл шороон дээр хэвтсэн байдалтай үзэгдэнэ.
January 15, 2015
“Хог”-ийн улс төр-1
Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?
December 15, 2014
Мэргэжлийн өвчин
Бид улс эх орныг амжилттай хамгаалж нэгэнт дуусгаад, одоо салбар, салбараа хамгаалах дайнд орж байна. Ёстой ариун дайн.
December 3, 2014
Элэгний Гамлет: Эмтрэх үү, эс эмтрэх үү!
Олон түмэн муу юмыг анзаарамтгай. Нийгэм нээлттэй болохын хэрээр муу муухай үйл хэрэг олон түмний хараанд өртдөг, нийтийн хүсэл зоригоор адлагддаг болж байна.
October 28, 2014
Үндэсний “Хуурамч долоо хоног”
Хүмүүс эхлээд ухаалаг гар утсаа буруутгаж байж. Баасан гаригийн орой найзуудтайгаа доргихоор төлөвлөсөн залуугийн утаснаас эхнэр рүү нь мессеж нисч “Танай хүн чинь ууж идэх л юм сэдээд байна, бушуухан залгаач” хэмээн сануулснаас эхэлж.
October 21, 2014
Түгжил барилдлагат өдөр
Бүх юм Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” зохиолын баатар Түгжил малын хулгайч болохоор шийдэж, зааварлагч багш,профессор Төмөрт шавь орсон сюжетээс эхэлнэ. Түгжил Говь Алтай аймагт дадлагын ажлаар явж байхдаа багшаа гэнэт хутгалан хичээлийн хэрэгслэлээ завшдаг.
October 1, 2014
Зөв замд ч буруу салаа олон
Ардчилал бол зөв зам мөр болохоос гараад зогсдог тавцан биш. Тавцан байрандаа зогсож байдаг бол зам дуусашгүй үргэлжилдэг. Яг энэ утгаараа, барууны ертөнц, америкийг оролцуулаад дэлхийн олон орон ардчиллын замаар амжилттай замнаж байна.
September 17, 2014
Гурав дахь хөрш ба гурван хөрш
Дэлхий ертөнц хэрхэхийг Хархорумд шийдэж байсан үе нэгэнт түүх болжээ. Түүхээр бахархаж болохоос давтаж болдоггүй. Дараа нь хэрхэхийг Бээжингээс, улмаар Москвагаас асуудаг зуунууд байсан. Бас л түүх болсон. Харин дэлхийтэй хэрхэн харилцахаа Улаанбаатарт шийддэг болоод хорь гаруй жил өнгөрлөө. Гадаад харилцааны цангаагаа гаргах ээлж ингэж ирэв.
Цэнддоо Бямбажав's Blog
- Цэнддоо Бямбажав's profile
- 21 followers
