Цэнддоо Бямбажав's Blog, page 8
September 9, 2015
Хууль бол хууль
-Амрыг эрье. Та яагаад ядарсан үедээ машин жолоодоод байна. Ядраагүй гэнээ...шалгана даа. Алив хэвтээд гар дээрээ 100 суниа.1,2,3,4....22...23... За тэр ядарсан л байна ш дээ, торгоно.
September 2, 2015
Их, дээд “цэцэрлэг”
Оюуны хөдөлмөр эрхлэн амьдрах замыг нэгэнт бараадсан этгээдийг илэрхийлэх “Оюутан” хэмээх оноосон нэр ХХ зууны эхний хагасаас улбаатай. Шавийг сурагч (ученик), багшийг сургагч (учитель) хэмээн хувьсгалчаар өөрчлөн нэрлэж, коммунизмын замаар иргэншлийн босго алхах тэр үеийн нэр.
August 19, 2015
“Алтан” шаантаг
Өнөөдөр монголын улс төрийн тогтоц эргэлтийн гэмээр ноцтой хямралд ороод байна. Төрийн гол шийдвэрийг хэн хаанаас гаргаж байгааг оношлоход бэрх. Төрийн ордноос уу, гудамжнаас уу, аль нэгэн тасгаас уу, онцгой камераас уу? Бүгдэд нь тийм гэж хариулмаар элий балай өдрүүд.
August 6, 2015
Даншиг хийгээд “нутаг болдоггүй” Улаанбаатар
Монгол хүний аз жаргалын хэмжүүр нь баяр наадам билээ. “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол нөхрийн чанар л танигдана гэдэг.
July 1, 2015
“Галзуу” олширч нийгэм эрүүлшинэ
June 24, 2015
Үйлдвэр “залгасан” хүн
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг нийтэлж байна.
April 29, 2015
Хар мөр
“Юнивижн”-ийхэн сая хэвлэлийн хурал хийлээ л дээ, оюуны өмчийг хамгаалах талаар. “Эх орноо хамгаалах”, “ард”түмнээ хамгаалах” “уурхайгаа хамгаалах”, “намаа хамгаалах”, “шударга ёсыг хамгаалах”-ын хажууд барьцтай, бодитой асуудал л даа. Гэхдээ асуудлыг ойлгохын тулд бидний “оюуны өмч” ердийн хонь хоёрын ялгаатай болоод төсөөтэй талыг тогтоох хэрэгтэй л дээ.
April 7, 2015
Цагаан пиарын шинийн нэгэн
Ерөнхий сайд цагаан пиарын сар зарлав. Ер нь жил бүр цагаан сарын дараагийн дараагийн сарыг “Цагаан пиарын сар” хэмээн нэрлэх аж. Энэхүү ажил “Цагаан пиарын шинийн нэгэн”-ээр эхлэх ба иргэд өглөө цагаан гэгээ ормогц сэрж таарсан хүнтэйгээ “Чи ч цайрч дээ”, “Тэгсээн, тэгсэн. Харин чи цагаандаа гараа шив дээ” гэхчлэн мэндлэх ажээ.
April 1, 2015
Б.Ганболд: Монголд хамгийн ойрхон “баруун” бол БНСУ
Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдтой уулзаж ярилцлаа. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа билээ.
March 25, 2015
XXI зууны Монгол: Тоглоомын улсаас тоглоомон улс
2015 оны цагаан сарын шинэдээр дамжуулан хэсэг эх орончид жагсаал цуглаан хийн тэмцсээр Ноён уулын орчимд байгаа алтны уурхайд ажиллах Канадын (Оросынх биш болохыг анхаарна уу!) уул уурхайн Сентерра гоулд (Хятадын компани биш болохыг анхаарна уу!)-ын эсрэг тэмцэж, үндсэндээ ялалт байгууллаа.
Цэнддоо Бямбажав's Blog
- Цэнддоо Бямбажав's profile
- 21 followers
