Цэнддоо Бямбажав's Blog, page 13
September 30, 2013
Батсүхийн биелээгүй мөрөөдөл
Бид ихээ дээр үеийн андууд. Хуучин утга зохиолд“Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь хаа ч байлаа” гэж гардаг шиг ардчилал мандахаас өмнөх үеийн нөхөрлөл.Яах гэж цаг хугацааны баримжааг “ардын засаг” гэдэг нэгжээр аваад байнавэ гэхээр ийм юм.1980-аад оноос олон нийтийн дунд ялангуяа залуу үеийнхний дотор улсынхаа засаглалын хэлбэр, арга барилд дургүйцэх нь их болоод ирсэн юм.
September 24, 2013
Пүрэвдоржийн тарни
Хонь хариулж яваад нэг сонины тасархай олоод бөөн баяр болов. Тэр үед сонин олсон хүн баярладаг байж. Ядаж тамхи орооно, бэлэг бооно, гал ноцооно, гарын тос арчина, биедээ хэрэглэнэ. Мэдээж хэрэг, бичиг мэддэг бол уншина. Сонирхолтой нь сургуулийн өмнөх насны хоньчин хүү сүүлийн шалтгаанаар олзондоо баярласан юм даа.
September 15, 2013
Бондын (Жеймс?) бүгд найрамдах улс
August 21, 2013
Номоороо яваа бүхэн чимээгүй
Энгийн дүрмээс эхэлье. Үндсэн ажилдаа тааруу нөхдүүд олон нийтийн ажилд идэвхтэй байдаг. “Хэн зүлэг услах вэ-Би”, “Манай байгууллагаас нэг хүн замын цас арилгах боллоо-Би”, “Буяны ажилд явах хүн байна уу-Би”, “Үйлдвэрчний татвар хэн хураах вэ-Би” хэмээн тэд дуугардаг. Тэнд үндсэн ажлаас бусад бүх юман дээр манлайлна. Харин тэр хүнийг бүгдээрээ таньдаг болдог.
August 14, 2013
Биш
Юуны өмнө манай эдийн засаг унаж байгаа юм биш. Бид эдийн засгаа унагааж байгаа юм. Тэрнээс биш эдийн засгаа унагадаггүй газарт эдийн засаг нь гозойж л байгаа.
August 7, 2013
Намаа нам болгоно уу, нам болгоно уу, тэдний сонголт
Дангаараа эрх барьж ирсэн уламжлал нь сонгууль дамжин тасалдсны учир шалтгааныг олох асуудлыг хэрхэн хэлэлцэх нь олон түмний анхаарлын төвд байсан МАН-ын бага хурал “сүртэй дүртэй” болоод өнгөрөв. Гэхдээтэд 2000 онд ардчилсан нам ялагдсан шиг засгийн эрхээс бараг үртэсгүй хөөгдөөгүй л дээ.
July 17, 2013
Хууртах гашуун, хууртснаа мэдэх түүнээс ч гашуун
(Хотын төв талбайн нэрийг шинэчилсэнтэй холбоотой маргаан гарч байна. Маргааны цаад учир шалтгаан нь Чингис, Сүхбаатар хоёрт ч байгаа юм биш болтой.
July 2, 2013
Халх аа гэж...
Орчин үед үндэстэн гэдэг нь үнэн хэрэгтээ тэр улсын иргэний паспорттой хүнийг хэлдэг болсон. Манай улс бол нэг л үндэстний улс. Үнэн, үнэн. Казахстанд нүүгээд очсон казах нөхдийг маань тэдхийнхэн “Монголчууд ирлээ”, “тэр нэг монгол ингээд “ “энэ монгол ингээд” гэхчлэн хэлдэг гэсэн.
June 18, 2013
Хэрвээ чи очихгүй бол
Сонгуулийн кампанийн сүүлчийн өдрүүд эхэллээ. Хүний хүнийг муулах нь байтугаа өөрийн хүнийг магтах хугацаа л дуусахдаа туллаа.
June 5, 2013
Цэвэр хүний явдал
Жинхэнэ цэвэр амьтан байснаа саяхнаас л мэдлээ.
Бага сургуульд байхад багш минь хэлж байсан юм. “Энэ нойлын ногоон тэгийн тархи цэвэрхэн хэвээрээ дууслаа, яана” гэж. Тэр үед намайг доромжилж байх шиг санагдаад гомдож байсан. Одоо бодохноо магтаж байж. Бага ангийн багшдаа баярлалаа.
Цэнддоо Бямбажав's Blog
- Цэнддоо Бямбажав's profile
- 21 followers
