Цэнддоо Бямбажав's Blog, page 12

February 4, 2014

Хуулийн сураг

Хуулийн сурагТэтгэврийн шинэ сайхан хууль гарах гэж байгаа юм байна. Энэ хууль гарснаар залуу үеийнхэн тэтгэвэрт гарахын сайхныг мэдэрч, бушуухан хөгшрөхийн мөрөөст автах учиртай аж. Тэр хэрээр нялхсын эндэгдэл буурна гэж судлаачид хэлэв. Нярайчуулд ч гэсэн “хүний хорвоод төрснийх тэтгэврийн бараа хараад буцахсан” гэх хүсэл төрөх номтой гэсэн.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 04, 2014 20:46

January 14, 2014

Том боовноос (мэдээж хэвийн) ухаалаг боов (мэдээж тавгийн) руу

Том боовноос (мэдээж хэвийн) ухаалаг боов (мэдээж тавгийн) рууХүүхдүүд хүртэл санаа суугаад байна. Энэ нь саяхан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гэрчлэх хүрээнд хүүхдүүдээр хийлгэсэн цээж бичгээс тодорхой харагдав.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on January 14, 2014 22:23

December 24, 2013

Олон улсын хамаатны жил

Олон улсын хамаатны жилӨнгөрч байгаа он манай оронд болон дэлхий дахинд хамаатны жил байлаа. Манай засгийн тэргүүн хамаатнаа дэргэдээ татахын мөн болж байхад Умард Солонгосын удирдагч болохлоор хамаатнаасаа салахын түүс болж байх жишээний. Батзандан гишүүн өөрийнх нь нэр алдарт сэвтэй байдал үзүүлсэн тул төрсөн ахыгаа ажил албанаас нь салгахыг шаардаж байхад Улаан сайд алдар нэрээрээ золио хийн шинэхэн хадам дүүгээ дарга болгохоор хөөцөлдөх байдалтайгаар бичигдэх аж.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on December 24, 2013 23:20

December 10, 2013

Ухаалаг даргын эрэл дуусав

Ухаалаг даргын эрэл дуусавАзиз Несины нэг өгүүллэг байдаг даа. Цоо эрүүл хүнийг хотын даргаар сонгоод орхихоор л галзуурчихдаг тухай. Тэр хотынхон өнгөтэй өөдтэй болгоноо даргаболгоод дуусгасан түүхийг тэнд өгүүлнэ.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on December 10, 2013 23:08

December 3, 2013

Юм юмнаас

Юм юмнаасШударга иргэдийг тагнах мөрдөх явдал хэрээс хэтэрлээ. Ер нь бол шударга иргэн болох эхний шалгуур бол мөрдөгддөг байх билээ. Өчигдөр автобусанд суухад дөчөөд мөрдөгч хамт явлаа. Кондуктор билет таслах байдлаар халхавчлан зориуд дөхөн ирж тандав.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on December 03, 2013 22:43

November 27, 2013

Монгол үсгийн ягаан толгой

Монгол үсгийн ягаан толгойЗарим нэг үсгийн хугацаа дууссантай холбогдуулан хэрэглээнээс хасах асуудал унтарснаар Монгол цагаан толгойноос зүй бус хорогдол гарах аюул багаслаа. Ер нь малын зүй бус хорогдол их гардаг улирлын босгон үсгээ цөөлөх нь муу ёр, харин ч нэмэх учиртай байдаг гэнэ.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on November 27, 2013 00:36

November 17, 2013

Мэддэгийн зовлон

Мэддэгийн зовлонБичиг үсэггүй хүн ганц зовлонтой. Тэр нь мэдэхгүйн зовлон. Харин бичиг үсэгтэй байх түмэн зовлонтой ажгуу. Түүнийгээ солих, шинэчлэх, үсэг нэмэх, хасах гээд сүүлдээ “Энэ золигийг яах гэж сурав” хэмээн халширмаар.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on November 17, 2013 20:23

November 12, 2013

Шуналын уулзвар: Үнийн хорооноос Шөхтөг хүртэлхи шастир

Шуналын уулзвар: Үнийн хорооноос Шөхтөг хүртэлхи шастирҮнийн тухай сэдэв өнөөдөр моод байна. Наймаачид үйлдвэрлэгчээс авсан бараагаа тэр үнээрээ зарахгүй байгаа тухай. Тэд тээврийн болон бусад зардал, татвар, ажилчдынхаа цалин хөлсийг хамаг амьтны тусын тулд хувиасаа гаргахгүй байгаа гэсэн үг л дээ.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on November 12, 2013 19:28

November 5, 2013

Ааш

Ааш..Ханой хотын зам манайхаас нарийн, машин ч цөөн. Харин моторжсон хоёр дугуйтаар хахна.Дээр үед “хятад олон уу, шоргоолж олон уу” гэж үг байсан юм гэсэн.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on November 05, 2013 19:31

October 9, 2013

Ийм сайхан...

Ийм сайхан...Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on October 09, 2013 01:03

Цэнддоо Бямбажав's Blog

Цэнддоо Бямбажав
Цэнддоо Бямбажав isn't a Goodreads Author (yet), but they do have a blog, so here are some recent posts imported from their feed.
Follow Цэнддоо Бямбажав's blog with rss.