Цэнддоо Бямбажав's Blog, page 11

May 13, 2014

Хаврын дуу

Хаврын дууЦонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн...” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on May 13, 2014 22:00

May 7, 2014

Хүний үнэ

Хүний үнэХүний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдарна” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ эх орноо “улсын дайтай улс” байлгах нийтийн эрмэлзэлд нэгддэг. Эх орноо хүчирхэг байгаасай гэх нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ баян орны гуйлгачин байхыг хэн ч бодохгүй.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on May 07, 2014 22:51

April 28, 2014

Чойном ба ард түмэн

Чойном ба ард түмэнЗурагт асаахад нэг шударга хүн, радиогоо нээхэд бас нэг шударга хүн, индүү залгахад ч зүрхшээмээр тийм олон шударга хүн. Эх орноо өөрөө хайрлаж, хайрынх нь нэгж зохих хэмжээндээ хүрэхгүй байгаа нэгнийгээ илчилж, төр засгаа зад шүүмжилж байна. Бахдах ч юм алга, халаглах ч юм алга. Тийм цаг үе болоод л тэр биз.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 28, 2014 23:50

April 16, 2014

Дөрөвдүгээр сарын сэдвүүд-II

Дөрөвдүгээр сарын сэдвүүд-IIБидний мэдэх “Олныг баясуулагч” хэмээх чимэг бөхчүүдийн хүрээнээс хальж, МАН-д шилжив. Өвөг дээдэс маань “Дан дээлтэй гарсан юмсан даараа л болов уу, яагаа бол” сануулсаар байтал “давхар дээл тайлуулах” цуглаан хийж олон амьтныг хөгжөөв, буян болог хөөрхий!


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 16, 2014 00:07

April 9, 2014

Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй шийдвэртэй тэмцъе!

Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй шийдвэртэй тэмцъе! 1990-ээд оны эхээр монголын өмч хувьчлалд зөвлөлгөө өгч байсан барууны мэргэжилтнүүд нэгэн дуугаар сануулж байсан зүйл нь уг ажлын явцыг алгуурлаж болохгүй тухай юм. Нэгэн дайралтаар, бараг л ганц шөнө л энэ ажлыг хийгүүштэй болохыг ухуулж, удаашруулах тутам утга учраа алдана гэж тэд хэлж байлаа.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 09, 2014 00:10

March 26, 2014

Үзэгдээгүй үнэ

Үзэгдээгүй үнэҮнэ өсөхөд бид дургүй. Бид ч юу байхав, хүн төрөлхтөн дургүй. Уул нь миний юмны үнэ өсөх сайхан боловч бусдынх зэрэгцээд явчихдаг нь муухай. Шударга зарчим дандаа сайхан байдаггүй аж.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on March 26, 2014 19:29

March 18, 2014

Улсын дөрөв дэх “аймаар амьтан”

Улсын дөрөв дэх “аймаар амьтан”Цэвээн Жамсраногийн эрхэлж байсан “Шинэ толь” шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүлээр баримжаалан, Монголд орчин үеийн сэтгүүл зүй үүсээд 101 жил болж байна гэж үзэн ойг нь тэмдэглэлээ. Яахав, бүх юм 21 онд эхэлсэн гэдэг үзэл суртлыг бодоход долоо найман жилээр цаашилсан хэрэг.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on March 18, 2014 23:57

March 12, 2014

Тоглоом тоотой нь

Тоглоом тоотой ньЯасан их “аваанзтай хавар” гээч вэ? Оросууд Украйнаас Крымыг нь аваад л, манайхан болохоор Бодь компаниас паркаа авраад л. Ер нь энэ Бодь-ийнхон тэнэг ээ. Паркийн газар дээр менежмэнт хийсэн биш юу юун дээр унав аа. Газар дээр менежмэнт хийхээр авсан ньтэнэг гэх гэсэн биш. Парк авсан байж парк болгох гэж маанагтсанд л хамаг маанаг нь байна.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on March 12, 2014 00:47

February 18, 2014

Муу нь Муундаа дээрэлхэнэ

Муу нь Муундаа дээрэлхэнэИйм юм болсон болтой байна. Муун гэж байна. Тэр ёстой муу муунаа. Эхэлж сургуулийн хөтөлбөрөөс уран зохиолыг хасуулаад, дараа нь маныгаа... Гэвч ардын хянан шалгахын хурц харааг орлож үлдсэн ард түмний хурц хараанаас мултарсангүй.Ийнхүү хувьтай монголын хүүхдүүд хувьсгалт уран зохиолтойгоо үлдсэн байна. Цаашлаад мууны муу хүн нь ч олдож. Тэр нь боловсролын яаманд шургалсанаж.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 18, 2014 21:17

February 11, 2014

Солонгос садаа

Солонгос садааАяа, Солонгос кино...бидний хамгийн их үзэж, хамгийн их үзэн ядаж, хамгийн их автаж байгаа үзэгдэл бол манай бараг бүхий л сувгаар гарч байгаа солонгосын олон ангит кино болоод байна.


 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 11, 2014 23:14

Цэнддоо Бямбажав's Blog

Цэнддоо Бямбажав
Цэнддоо Бямбажав isn't a Goodreads Author (yet), but they do have a blog, so here are some recent posts imported from their feed.
Follow Цэнддоо Бямбажав's blog with rss.