Дурлал зохион бүтээгч Quotes
Дурлал зохион бүтээгч
by
Г. Аюурзана96 ratings, 4.11 average rating, 17 reviews
Дурлал зохион бүтээгч Quotes
Showing 1-5 of 5
“Амьдрал... Хааяа нэг цахилгаан цахих мэт, унадаг дугуйны салхи сэвсхийх мэт зэрвэсхээн баясал жаргал тохионо. Тэр л өчүүхэн баяр хөөрийн төлөө, үе үехэн инээж чадмаар болдогийнхоо төлөө л бид хүлээцтэйгээр зовж явдаг. Амьдралын үнэ нь ердөө л, жинхэнээсээ инээж чадах тэр зурвасхан мөчүүд. Бусад бүх хүн адилхан. Цөмөөрөө өрөвдөлтэй, цөмөөрөө л зовлонтой, гэвч горь найдлага тасрахгүй.”
― Дурлал зохион бүтээгч
― Дурлал зохион бүтээгч
“Бие биедээ уусчихвал, хэн хэнд маань миний гэх зүйл үлдэх үү? Би өөрийгөө гээгээд, ерөөсөө би биш болчихвол... Би би биш, чи чи биш байвал, бидэнгүйгээр бидний амьдрал амьдрал мөн үү? Бид бид биш болбол, бидний хайр амьд байж чадах уу?”
― Дурлал зохион бүтээгч
― Дурлал зохион бүтээгч
“Чиний амьдрал бол ганцхан чамд л хамаатай зүйл. Тиймээс зогсоод ажиглах ёстой юм байна. Хожим нь чи өөрөө л дурсахгүй бол, бусад хүмүүс амьдралыг чинь чиний өмнөөс дурсана.”
― Дурлал зохион бүтээгч
― Дурлал зохион бүтээгч
“Хүмүүс гэдэг бол сүрэг. Нэг нь архирвал бүгд л бусдаасаа өрсөж чамайг зуухыг хичээнэ. Нэг нь найр тавьбал бас хэн ч түүнээс хоцрохгүйг бодно.”
― Дурлал зохион бүтээгч
― Дурлал зохион бүтээгч
“Амьдрал бол хэзээ ч дуусчихаж болох зүйл. Чамд үргэлж хангалттай цаг байгаа гэж найдах ямар ч шалтгаан үгүй.”
― Дурлал зохион бүтээгч
― Дурлал зохион бүтээгч
