Гэгээнтэн Quotes

Rate this book
Clear rating
Гэгээнтэн Гэгээнтэн by Гомбожав Мэнд-Ооёо
57 ratings, 4.28 average rating, 14 reviews
Гэгээнтэн Quotes Showing 1-1 of 1
“Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалын далайд
Хөвж хамт жаргая.

Дадишурагийн үзэсгэлэнт тунгалаг цагаан царай улам гэрэлтэн өглөөн наранд хацар нь улаа бутраад мэлмэн хар нүднээс нь сувдан дусал дээлийнх нь энгэр норгон бөмбөрөх ажээ...”
Гомбожав Мэнд-Ооёо, Гэгээнтэн