Mongolian Readers discussion

Dune (Dune #1)
This topic is about Dune
128 views
Group Reading > "Dune" by Frank Herbert хамт унших уу?

Comments Showing 1-49 of 49 (49 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Nyamka (last edited Sep 30, 2020 09:54PM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 116 comments Сайн байцгаана уу?

Групп маань нилээд хугацаанд идэвхгүй байлаа шүү.
Би энэ Dune-г уншъя гэж бодсоор цөөнгүй сар болсон боловч эхлүүлээд л цаашаа явдаггүй шүү.
Хамт унших хүн байна уу? Хамт уншаад сонирхол татсан хэсгүүдээр нь ярилцъя гэж бодож байна.

Удахгүй энэ номоор хийсэн шинэхэн кино нь гарах гэж байгаа юм билээ.
Мөн номын талаар энд тэндээс сонсох нь ээ ярилцах сэдэв ихтэй бололтойдог шүү.

Хамт унших хүсэлтэй бол энд бичээд үлдээгээрэй.


Saikhnaa Ch (saixan) | 131 comments Saixan sanaa bna, tsug unshiyooo


message 3: by Nyamka (last edited Oct 02, 2020 10:02PM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 116 comments Өө гоё гоё 😁😘
Нэмж хамт унших хүмүүс гарах нь уу хэсэг харж байгаад ирэх долоо хоногоос эхлүүлье.
Хэр удаан яаж унших тал дээр гэх мэт саналаа хуваалцаарай.

Киноных нь трэйлэр:
https://youtu.be/n9xhJrPXop4?t=137
I must not fear. Fear is the mind-killer. Where the fear is gone. Only I will remain. Гэдэг дээр нь шууд л хурдхан уншъя даа л гэж бодогдсон.

Ойрд ажил дээрээ номын клуб-тэй болсон. Хүмүүстэй хамт уншихаар яалт ч үгүй номоо дуусгаад дажгүй санагдаад байгаа шүү.


Aligermaa | 14 comments Za bi bas ene nomiig olon udaa barij tavilaa. Tv adaptation-s n unnu neeree unshij duusgay daa. Nileen zuzaan bsan. Nomiin sangaas reserve hiichihlee gehdee 2 doloo honogiin daraa l sulrah shinjtei baina. Namaig huleene gevel 2 doloo honogiin daraa tsug ehley. Esvel bi araas chin nuhuud ochiy :)


Nyamka Ganni (ganni) | 116 comments Welcome, welcome! 😍

Харин энэ ном их сонин байна аа. Нэг эхлэлийн давааг л давчихвал хурдан явчихаар ном юм шиг хэхэ.

Миний хувьд 2 долоо хоногийн дараа эхлүүлсэн ч ОК шүү.


Dorjnyam Bayarkhuu (bdorjnyam) | 4 comments hi all, hezee ch ehleh baisan tsug unshitsgaay =)


message 7: by Neg Uneg (new)

Neg Uneg | 6 comments Bi hamtray. hevlemeler ub.d oldoh bolovu


message 8: by J (new)

J | 1 comments Англиар нь унших гэж байна уу? Монгол хувилбар нь олдох болов уу? Доорх холбоос Киндэлд татах боломжтой хувилбар нь байна, https://titoki.net/files/books/Top_10...


message 9: by ( Ono ) (new) - added it

Erdenee Oyunchimeg ( Ono ) | 4 comments Hezeenees ehleh ve


message 10: by Ole (last edited Nov 30, 2020 04:26AM) (new) - rated it 4 stars

Ole (olexir) | 6 comments Dune (Denis Villeneuve) кино 2021.10.01нд болж хойшилсон тул унших бүтэн 1 жилийн хугацаа байна даа.

Би өөрөө 2 ч удаа уншсан болохоор дахиж уншихгүй ээ. :P

Номтой холбогдолтой хэдэн юм бичмээр санагдаад байгаа. Удахгүй энд бичиж оруулна аа. ^^


Nyamka Ganni (ganni) | 116 comments Өө бүр гоё гоё. Бүгдээрээ тавтай морил 😍


>>> Neg Uneg wrote: "Bi hamtray. hevlemeler ub.d oldoh bolovu"
Циркийн хавьд англи номтой дэлгүүр байдаг нилээн дээх нь сонсож байсан. Тэр хавьд байгаа болов уу? Цаасан номоор унших ч цаанаа л гоё.


>>> Jarkinbek wrote: "Англиар нь унших гэж байна уу? Монгол хувилбар нь олдох болов уу? ..."
Монголоор орчуулга гарсан гэж сонсож байсангүй. Гэхдээ манайд сүүлийн үед олон гоё номнууд их хурдан орчуулагдаж гардаг болсон байна билээ. Хайж үзэхэд илүүдэхгүй юм шиг ээ.


>>> Ole wrote: "Dune (Denis Villeneuve) кино 2021.10.01нд болж хойшилсон тул унших бүтэн 1 жилийн хугацаа байна даа.
Би өөрөө 3 ч удаа уншсан болохоор дахиж уншихгүй ээ. :P
Номтой холбогдолтой хэдэн юм бичмээр с..."


Яая хэхэ. Бид хэд хурдхан уншаад дуусгачихвал хамт ярилцъя.
Гэхдээ кино юу вээ ямар удаан хугацаагаар сунгагдаа вэ? Хуучнаар бол энэ 12 сард гарах байсансан.
Жилийн дотор сайн уншиж аваад бэлтгэлээ сайн базааж сууя.

Хэзээ эхлэхийн тухайд:
Бүгдээрээ ярилцаж байгаад тохиръё.

1. Ирэх долоо хоногийн хагас сайнд 2020-10-17нд эсвэл
2. эсвэл түүний дараах 2020-10-24нд

эхэлбэл яаж байна гэдэг анхны саналыг гаргаж байна. Тэр болтол бүгдээрээ цаасан номоор унших нь номнуудаа олж автал боломжийн хугацаа болов уу гэж бодогдлоо.

Өөр нэмэлт санал бодол байвал бичээд байгаарай.


message 12: by ( Ono ) (new) - added it

Erdenee Oyunchimeg ( Ono ) | 4 comments Цаасаар олж авч унших юмсан, олсон нэг нь хаанаас авсанаа хэлж туслаарай! Плийс


Долгион | 7 comments Dune-г 2 удаа уншсан, science-fiction genre-н бараг хамгийн сонирхолтой, алдартай ном гэж хэлж болно. Сүүлд 2 жилийн өмнө уншихдаа энэ youtube channel их тус болсон https://www.youtube.com/watch?v=ryc-Y...


Nyamka Ganni (ganni) | 116 comments ( Ono ) wrote: "Цаасаар олж авч унших юмсан, олсон нэг нь хаанаас авсанаа хэлж туслаарай! Плийс"

Амазон энэ тэрээс шууд захиалбал хэр уддаг юм болдоо? Сүүлийн үед онгоц бага нисч байгаа болохоор бүр л удах байхдаа.


Долгион wrote: "Dune-г 2 удаа уншсан, science-fiction genre-н бараг хамгийн сонирхолтой, алдартай ном гэж хэлж болно. Сүүлд 2 жилийн өмнө уншихдаа энэ youtube channel их тус болсон https://www.youtube.com/watch?v=..."

Уншсан хүмүүсээс асуух зүйл байна аа 😁
Энэ видео шиг хуваагаад ярилцсан нь дээр юм шиг. Харин 12 хуваасан гэхээр арай л удаан болох гээд байна уу гэж бодогдох юм. Томоор харвал ийм гурван том бүлгээс бүрдэж.
- Book One - DUNE
- Book Two - MUAD‘DIB
- Book Three - THE PROPHET
Ингээд яг энэ бүлгээр нь хуваагаад ярилцахаар байвал контент арай их байна уу? Яаж хувааж ярьсан нь дээр тал дээр туршлагаасаа хуваалцаач.


message 15: by Ole (last edited Oct 07, 2020 08:23PM) (new) - rated it 4 stars

Ole (olexir) | 6 comments Nyamka wrote: "Томоор харвал ийм гурван том бүлгээс бүрдэж.
- Book One - DUNE
- Book Two - MUAD‘DIB
- Book Three - THE PROPHET"


3 хувааж ярьсан нь дээр байх. Анх хэвлэгдэхдээ 3 ном болж гарч байсан. (Энэ талаарх түүх, Herbert-н талаар тусад нь бичье гэж бодож байна. :D) Гэхдээ эхлээд уншиж үзээд яамаар байна гэдгээ шийдсэн нь илүү дээр байх болов уу даа. Яагаад гэхээр world building ихтэй учраас. Зарим хүмүүс хүлээж авахгүй эсвэл дундаас хаясан нь элбэг байдаг болохоор. Dune-г уншаагүй байж уншсан гэж мэлздэг зохиолын бараг нэгдүгээрт бичигдэх байх шүү. Tolkien Herbert хоёрыг fantasy, sci-fi world building-н анхдагчид гэдэг. Тэднээс өмнө ямар ч зохиол өөрийн нийгэм, соёл, хэл, шашин шүтлэг бүтээж оруулаагүй байдаг. Dune уншигдах нь бол амархан. Үнэлгээгээр бол 3/10 хялбардаа орно.


Nyamka Ganni (ganni) | 116 comments Ole wrote: "
3 хувааж ярьсан нь дээр байх. Анх хэвлэгдэхдээ 3 ном болж гарч байса..."


Аанхаа. Ойлголоо. Эхний том бүлэг дээр илүү сайн ярилцах хэрэгтэй юм байна даа.
Зохиолчийн талаар мэдээллийг нь хүлээж байя. Номоо уншиж эхлэхийн өмнөх бэлтгэл болох байх.

Киндлээр уншиж дуусаад таалагдвал hardback.р хэвлэгдсэн шинэ хэвлэлийг авч номын сандаа тавих бодолтой байна аа. Дараа нь үе үе авч уншихад хатуу хавтастай ном ч сайхан шүү.
Dune (Dune, #1) by Frank Herbert
Энэ cover их гоё санагдаад байгаа юм 😊


message 17: by Ole (last edited Oct 11, 2020 09:13PM) (new) - rated it 4 stars

Ole (olexir) | 6 comments Флоренцын манхан дээгүүр нэгэн эр элсний цохилтыг ажиглан зогсож байв. Өмнө энд юу ч ургадаггүй байжээ. Элсэн манхан нүүж, шилжиж, өсөж, тархжээ. Гэхдээ одоо энд өвс ургаж байна. Үүнийг манхнуудыг бэхлэх, тогтвортой байлгах, өөр зүйл болгох зорилгоор хүмүүс нэвтрүүлсэн. Энэ нь мань эрд нэгэн санааг өглөө.


1957 он. Мань эр бол: Frank Herbert. Тэр үед та sci-fi-ийн шүтэн бишрэгч байсан ч гэсэн түүний нэрийг дуулаагүй байх нь тодорхой. Энэ үед тэрээр зөвхөн нэг роман бичсэн байв: The Dragon in the Sea - Барууны шумбагч онгоцны багийнхан Дорнодоос усан доорх газрын тосны нөөцийг хулгайлахыг оролдож, үргэлжилж буй дайныг өрдөх, гэсэн дэлхийн нөөц хомсдож байгаа тухай өгүүлдэг зохиол юм. Анх "Astounding" сэтгүүлд хэвлэгдэж байх үед та өнөөдөр sci-fi тавиур дээр байгаа шиг триллер хэсгээс олох боломжтой.


Гэхдээ тэр эдгээр манхан дээр гарч яваа нь шинэ зохиолын санаа хайж байлаа. Гэсэн хэдий ч sci-fi зохиол биш юм. Тэр эдгээр манхан дээр үнэхээр өөр зорилгоор очсон байсан. Тэрбээр карьерынхаа ихэнх цаг үеийг сэтгүүлч мэргэжлээр өнгөрөөсөн бөгөөд Орегоны эрэг дээр гарч элсэн манханг хэрхэн эргүүлэн авч байгаа тухай өгүүллэг бичин сэтгүүлд зарах боломжтой гэж найдаж явсан юм. Яг үнэндээ бол илүү энгийн шалтгаантай байжээ. Тэр үнэхээр тухайн үед Орегон мужийн Флоренц хотод амьдардаг эхнэртэйгээ илүү ойрхон байж өөрийнх доор нэрээр нь бичих хүн олдоно гэж найдаж. Гэхдээ тэр элсэн манхнуудын дүр төрх, түүний жижигхэн чартер онгоц тэнгэрт мандаж, элсэн далайн алтан долгион нүүдэллэж байх үеийн дарсан зураг түүний сэтгэлд тод үлджээ. Dune-г бичиж дуусгах болоогүй л байлаа.


Ямар ч мөнгөгүй, тэрээр улс төрийн илтгэл бичих зохиолч болж, ТВ-д хүчээ сорьж зохиол бичин бүтэлгүйтэж, Zen-н тухай сурч, Сан-Франциско уруу нүүж, SF Examiner-т шөнийн редактораар ажиллаж, I Ching-ийг судалж, номоо гаргахаас өмнө Jung-н гүн ухаанд гүн гүнзгий шумбалаа. Гэхдээ энэ хугацаанд ажил нь нэг л залхуутай санагддаг байжээ. Түүнд энэ бүтээл нь, түүний "цөлийн түүх" нь амжилт авчрах цор ганц зүйл гэдгийг мэддэг байв. Түүний Орегоны эрэгт Европын далайн эргийн өвс элсийг хэрхэн хувиргаж байгааг харж байсан найман жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш өөрийнх нь зөв гэсэн өдөр нэг юм иржээ. Гэхдээ бидний сайн мэдэх Dune болтлоо их урт удаан хугацаа, замыг туулсан юм.


Dune хайкү шүлгээс эхэлсэн гэвэл та итгэх үү?
I do not like sand
It's coarse, rough, irritating
It gets everywhere


Тийм ээ энэ бол үнэн. 181,000 үгтэй роман арван найман үг хүрэхгүй шүлгээс эхэлсэн. Энэ галзууралд нэг арга байсан. Хайкү бол байгалийн дүр төрхийг илэрхийлэх, өнгө аясыг тодорхойлох төгс хэлбэр юм гэж Herbert-д мэдрэгджээ. Хэрэв тэр үүнийг шууд олж чадвал тэр бүхэл бүтэн роман дээр юу хүргэх ёстойгоо шууд л олох болно. Тэндээсээ тэрээр экологи, сэтгэл зүй, дэлхийн хуурай бүс нутгуудын овгийн соёл, ESP (Extrasensory Perception)-ийг судалж, бүх зүйлээс урам зориг авч, номдоо тусгажээ. Нэг удаа тэрээр Мексик үрүү аялахдаа горхи дундуур алхаж яваад түүний алхаа эрэг хавиар цуурайтаж байгааг сонсоод drum sand-н тухай тэмдэглэж авчээ.


Гэхдээ Herbert зохиолдоо бүрэн дүүрэн итгэлтэй байсан шиг бусад хүмүүс тэгж хүлээж авсангүй. Хэвлэлийн компаниуд удаа дараа уг романаас татгалзаж, түүнд "Энэ дэндүү урт байна!" эсвэл "Хүмүүс эхний зуун хуудаснаас цааш уншихгүй." гэсэн хариу барив. Зарим нэгэнд нь гурван боть болгож гаргах гэж байгаа нь хачин санагджээ, учир нь бидний мэдэх анхны Dune номын хувьд анх гурван номоор биш ганц номоор хэвлэсэн нь азтай тохиол юм. Гэхдээ тухайн үеийн бусад олон хэсгээс бүрдсэн sci-fi зохиолуудаас ялгаатай нь ном хоорондоо он цагийн эсвэл үйл явдлын үсрэлт байдаггүй. Ийнхүү татгалзсан хариу ар араасаа хөвөрсөөр. Томоохон sci-fi эрхлэн гаргагч хэвлэлийн компаниуд ээлж дараалан татгалзсаар байв. Энэ мөчид нэг хүн олж үзэн, үнэ цэнийг шууд л харлаа. Энэ хүн бол John W. Campbell. Campbell-н алдарт карьерынх сүүлчийн том ура нь байж зохиолыг цуврал болгож, "Dune World" нэрээр Analog сэтгүүлд хэвлүүлэхээр шийджээ.


Эхний хэсэг нь хэвлэгдэж байх үед Campbell, Herbert нар цаг хугацааны мөн чанар, хэтэрхий сайн зан чанартай супер хүчтэй дүр бичихэд бэрхшээлтэй гэх мэт урт удаан, гүн ухааны захидлуудаар нааш цааш олон удаа харилцжээ. Herbert Alia-г алахгүй гэх мэт Campbell-н олон санааг тусгаж, цуврал романы эхэн хэсгүүд аль хэдийн хэвлэгдсэн байсан ч Paul-н ирээдүйн зөгнөлүүдийн plot holes-г илүү сайн тодруулах гэх мэтээр зөвлөсөн хэсгүүдийг боловсронгуй болгохоор ажиллаж байв. Herbert Analog сэтгүүлд хоёр, гуравдугаар хэсгийг бэлтгэж байх зуур өдөр бүр илүү олон хэвлэхийг татгалзсан хариу ирж байлаа. Энэ ном хэзээ ч сэтгүүлийн нэг багц нийтлэлээс өөрөөр хэвлэгдэхгүй юм шиг санагдаад явчихжээ


Хэдий шантарсан байдалтай байсан ч нэгэн үйл явдал аажмаар явж л байлаа. Хүмүүс анхаарлаа хандуулж эхэллээ. Analog нь sci-fi сэтгүүлүүдийн хамгийн агуу хэвээр байсан бөгөөд Campbell sci-fi хүрээлэлд олон найзуудтай байв. Хүмүүс зохиолыг уншиж байсан бөгөөд бусад sci-fi зохиолчид хүртэл энэ зохиолын талаар ярилцаж байлаа. Дараа нь Hugo-д нэр дэвшсэн нь ч, мэдээж Here Gather the Stars-д ялагдсан, гэхдээ энэ нь тийм ч чухал биш байв. Dune үнэхээр фенүүдтэй болж чаджээ. Эдгээр фенүүдийн нэг нь ямар ч хамааралгүй салбарын хүн байлаа. Түүнийг Chilton Books-ийн редактор Sterling Lanier гэдэг байв. Herbert түүний төлөөлөгч Chilton уруу машины гарын авлага хэвлэн гаргагч байсан тул зохиолынхоо хуулбарыг нь илгээгээгүй байжээ. Хэдий тийм ч Lanier зохиолыг Analog сэтгүүл дээрээс уншиж, маш их таалагдсан тул Herbert-н төлөөлөгчийг агнаж, тэдэнд санал тавилаа. Тэрээр гурван номоо Dune нэртэйгээр нэг ном болгон хатуу хавтастай болгон хэвлүүлэхийг хүссэн юм. Herbert уухайн тас зөвшөөрлөө. Тэд бүхий л радиогийн сурталчилгаа, сонины буланд гэх мэт хэлбэрээр зараа тараалаа.

Herbert өөрөө хуучин сэтгүүлч байсан сэтгүүлчийн номын дэлгүүрийн холбоогоо ашиглаж олонд хүргэх ажлыг хийлээ. Нэр хүндтэй sci-fi зохиолчид үүнийг аль хэдийн "бүх цаг үеийн хамгийн агуу зөгнөлт романуудын нэг" гэж нэрлэж эхэлжээ. Жилийн дотор шинээр байгуулагдсан Nebula Awards өөрийн Шилдэг Романаар нэрлэхээр төлөвлөжээ. Harlan Ellison Herbert-д шагнал гардуулах ёслолын зоогт ирж амжих эсэхийг асуун бичиж байв. Гэхдээ ахархан харах юм бол хэвлэлийн компаниудын зөв байжээ. Хэвлэхэд хэтэрхий их зардал гарсаны дээр цөөхөн хүн зохиолыг худалдаж авч, учир нь тухайн үед энэ төрлийн зохиол нь niche жанр байлаа. Sterling Lanier ажлаа алдлаа. Хэдий ажлаа алдсанд ч тэрээр Herbert болон номыг эцсээ хүртэл дэмжиж байсан. Тэрээр Herbert чухал, хүчирхэг ном бүтээснийг нь, мань хүн эцсээ хүртэл даруухан загнаж, энэ бүхний нэг хэсэг болж чадсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн захиа явуулжээ. John Campbell-ээс Herbert-н төлөөлөгчтэй хэрхэн холбогдох талаар асууж байснаа мөн дурджээ. Тэгээд хэзээ нэг өдөр Frank Herbert-тай биечлэн уулзана гэж найдаж байгаагаа хэлээд захиагаа дуусгажээ. Тэд уулзсан гэж би лав уншиж дуулаагүй нь харамсалтай. Дараа жил нь Dune-н борлуулалт идэвхжиж эхлэв. Хэдийгээр Analog үргэлжлэлээс татгалзсан ч Galaxy хэвлэхээр болов. Хипстер коллежууд уран зохиолын хичээл дээр энэ номыг заадаг болсон бөгөөд андерграунд хүрээлэлд гоц бүтээл болсон гэж үнэлэгдэх болжээ. Dune амьд үлдээд зогсохгүй удалгүй sci-fi ертөнцийн төв нь болжээ.

Тиймээс дасгал сургуулилтаа үргэлжлүүлэн, үг дуугүй Yueh-д шууд итгээрэй.


Nyamka Ganni (ganni) | 116 comments Dune хэрхэн сэтгүүлийн хуудаснаас ном болон хэвлэгдэж байсан түүхийг уншихад сонирхолтой байлаа. Улам сонирхол татаад байна шүү.
I Ching бас Jung-н талаар судалсан гэдэг нь улам анхаарал татаж байх чинь ээ.

@Ole маш их баярлалаа.

Dune хамт унших номын хорхойтнууд минь ээ. Бүгдээрээ тус бүртээ номоо бэлдэх зуураа ажил амьдрал гээд завгүй л байцгаана уу.
Хэрхэн хамт унших талаар бодлыг нь сонсмоор байна. Өмнө дурьдсан эхлэх 2 хугацаа болон хэр удаан унших, хэрхэн хэлэлцүүлэг явуулах тал дээр гээд санал онол байвал 😉 бичээд байгаарай.


message 19: by ( Ono ) (new) - added it

Erdenee Oyunchimeg ( Ono ) | 4 comments Paper-r zahialbal 7-10 honogt irehin bnaa, 11 sarin 1-nd ehlevel her ve tgd on garahaas umnu duusgaad uulzatsgaay!


Nyamka Ganni (ganni) | 116 comments Аанхаа. Ямар ч байсан 11 сарын эхээс нэг их хойшлолгүйгээр эхэлье.

Энэ 3 том бүлэгтэй нилээн зузаан ном байна лээ. Он дуусахаас өмнө дуусгая гэвэл аль болох эртхэн эхэлсэн нь дээр болов уу.

Гурван том бүлэг болгоны төгсгөлд бүгдээрээ онлайн уулзалт (google meets?) хийж ярилцах уу? дундуур нь ярилцаж төрсөн санал бодлоо хуваалцвал зүгээр юм болов уу гэж бодогдлоо. хэхэ. Өмнө н хэд хэдэн удаа эхлээд орхиж байсан болохоор хаширлаад байна л даа :D


PS: Би өөр газар байгаа болохоор биет уулзалт гэвэл очиж чадахгүй нь :(


message 21: by Ole (new) - rated it 4 stars

Ole (olexir) | 6 comments Nyamka wrote: " Dune (Dune, #1) by Frank Herbert
Энэ cover их гоё санагдаад байгаа юм 😊"


Би өөрөө SF Masterworks цуглуулдаг болохоор дараах хувилбар нь байгаа.

Dune (Dune Chronicles, #1) by Frank Herbert

Бүр илүү гоё яг цуглуулахад зориулсан The Folio Society гээд хэвлэлийн компанийн - Dune Limited Edition тусгай хувилбар байдаг. Гэхдээ үнийг нь дийлэхгүй. :P

Dune (Dune Chronicles, #1) by Frank Herbert


Nyamka Ganni (ganni) | 116 comments Ole wrote: "Би өөрөө SF Masterworks цуглуулдаг болохоор дараах хувилбар нь байгаа.

Бүр илүү гоё яг цуглуулахад зориулсан The Folio Society гээд хэвлэлийн компанийн - Dune Limited Edition тусгай хувилбар байдаг. Гэхдээ үнийг нь дийлэхгүй. :P"



Ёоох энэ limited edition бас л тансаг эд байх шиг байна шүү. 500хан ширхэг болохоор одоо хэдхэн жилийн дараа гэхэд улам л үнэтэй болох байх даа.
https://www.foliosociety.com/row/dune...


Aligermaa | 14 comments Арван нэгэн сарын нэгнээс эхлэхэд болж байна.

Ганц хоёр асуулт байна. Бид нар эхний номоо л унших уу? Үргэлжлүүлээд боть хоёр гурвыг бас уншина гэж байгаа бил үү? Би номын сангаас ном авдаг учраас нэг номоо хоёр долоо хоногийн дотор л уншиж дуусгаад эргүүлж өгөх шаардлагатай. ядаж байхад кино нь гарна гээд энэ ном дээр бөөн хүлээлгэ. кк. Бүлгийн Discussion-аа яаж хувааж явуулбал зүгээр вэ хугацааны хувьд?


Nyamka Ganni (ganni) | 116 comments Aligermaa wrote: "Арван нэгэн сарын нэгнээс эхлэхэд болж байна...

Эхлэхийн тухайд 11 сарын 1-нд эхлэхээр тохиръё.

Эхний ном 3 том бүлэгтэй. Энэ бүлэг тус бүрийг 14 (эсвэл 7) хоногийн зайтайгаар хэлэлцүүлэг хийвэл ямар вэ?
Dune-г хамтдаа уншсан хүмүүсийн жишээ судалгаа хийж үзэхэд ийм тохиргоо дийлэнх нь байсан.

Миний хувьд эхний номоо уншаад таалагдвал цаашид үргэлжлүүлж уншихад татгалзахгүй шүү 😊.


message 25: by SorNBold (last edited Oct 22, 2020 12:52PM) (new) - rated it 4 stars

SorNBold | 1 comments Хэлло, би яаг уншиж байгаа ш дээ. Бараг сарын өмнө эхэлсэн гэвч тухтай байрьж авахгүй л яваад байсан юм , what a luck :). Би нэгдэж байгаагаа үүгээр илэрхийлж байна!


message 26: by Nyamka (last edited Oct 22, 2020 11:38PM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 116 comments SorNBold wrote: "Хэлло, би яаг уншиж байгаа ш дээ. Бараг сарын өмнө эхэлсэн гэвч тухтай байрьж авахгүй л яваад байсан юм , what a luck :). Би нэгдэж байгаагаа үүгээр илэрхийлж байна!"

Хэллоү, тавтай морил 🤗

Нилээн зузаан болохоор ч тэр үү эхлэхдээ бас л нэг л болж өгөхгүй бас л овоо ном байна аа энэ.
Би бас тайван эхлүүлчихсэн явж байгаа. Энэ удаа ямар ч байсан өмнөх оролдлогуудаас бүр давуулсан амжилттай явж байна.

Бусад уншигчидтай ярилцаж юу гэж бодсон бол гэх мэт асуултууд багагүй гарах шинжтэй шүү.


Aligermaa | 14 comments За би өнөөдрөөс албан ёсоор номоо эхлүүллээ. 11 сарын 14 юм уу 15 нд амралтын өдөр тааруулаад хэдүүлээ эхний бүлэг буюу book 1 ярилцах уу?


Nyamka Ganni (ganni) | 116 comments Aligermaa wrote: "За би өнөөдрөөс албан ёсоор номоо эхлүүллээ. 11 сарын 14 юм уу 15 нд амралтын өдөр тааруулаад хэдүүлээ эхний бүлэг буюу book 1 ярилцах уу?"

Hi 🤩,

за тэгье. Би бас уншаад эхэлчихсэн л явж байна.


Бид нийт Dune-н 3 бүлгээр хувааж ярилцахаар байна гэж үзвэл хэлэлцүүлэг дараах өдрүүдэд хийгдэж таарах нь.
- [1. DUNE] 11 сарын 14, 15 нд
- [2. MUAD‘DIB] 11 сарын 28, 29 нд
- [3. THE PROPHET] 12 сарын 11, 12 нд

Хэлэлцүүлэг үргэлжлэх хугацаа: 1.5 - 2 цаг байхад тохиромжтой болов уу.

Дээрх 3 удаагийн хагас бүтэн сайнд (УБ цагаар) боломжтой цагнуудаа хэлээд явбал ямар вэ?


Миний хувьд УБ цагаар 13:00 - 21:00 цагийн хооронд хамгийн боломжтой байна.

Хүмүүсийн цагийн байдлыг харж байгаад Google Meets/Google Calendar Event үүсгээд урилга явуулъя :)

Өөр мөн нэмэлт санал байвал бичээд байгаарай.


Saikhnaa Ch (saixan) | 131 comments Nomoo exelsen, sanasniig bodoxod exlel tiim ch urt sunjirsan bish, sonirxoltoi urgeljilj bba


message 30: by Nyamka (last edited Nov 08, 2020 12:49AM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 116 comments Эхэндээ монголын домогт олгой хорхой зэргээс авахуулаад говиос санаа их авсан юм байна даа гэсэн бодол төрж байлаа. Тэгсэн Арабын орнуудаас аргагүй их санаа авсан юм шиг байна шүү. Улс төрийн зөрчил, соёл ёс заншил бол тэр чигээрээ ойрхи дорнод үнэртэж байна.
Энэ удаа унших тусам улам таалагдаж байна аа 😋


Saikhnaa Ch (saixan) | 131 comments Nyamka wrote: "Эхэндээ монголын домогт олгой хорхой зэргээс авахуулаад говиос санаа их авсан юм байна даа гэсэн бодол төрж байлаа. Тэгсэн Арабын орнуудаас аргагүй их санаа авсан юм шиг байна шүү. Улс төрийн зөрчи..."

Nadad bas yag l manai goviin olgoi xorxoinoos sanaa avsan bx gej sanagdsan. Bi yag eej xuu 2 tsold xayagdsan xeseg deer yavaa.
Uul n nom unshij bxdaa ooriinxoo tosoolliig xadgalaxiin tuld ali bolox spolier-s zailsxiideg. Saya xarin sanamsargui movie trailer-g uzchixsen ch bur ogschixloooo. Ter manai goviin xorxoi mon bna :P


Aligermaa | 14 comments Nyamka wrote:
Бид нийт Dune-н 3 бүлгээр хувааж ярилцахаар байна гэж үзвэл хэлэлцүүлэг дараах өдрүүдэд хийгдэж таарах нь.
- [1. DUNE] 11 сарын 14, 15 нд
- [2. MUAD‘DIB] 11 сарын 28, 29 нд
- [3. THE PROPHET] 12 сарын 11, 12 нд"


Хай, Би бас 2 дахь номруу ороод явж байгаа. Анхны хэлэлцүүлгээ 15нд хийе.


message 33: by Nyamka (last edited Nov 14, 2020 12:43AM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 116 comments Aligermaa wrote: "
Хай, Би бас 2 дахь номруу ороод явж байгаа. Анхны хэлэлцүүлгээ 15нд хийе."

👍 хай!
Бүгдээрээ гэртээ сайхан номоо уншаад тайван сууцгааж байгаа гэж найдаж байна аа. Номоо уншингаа сайхан ярилцацгаая аа 🤗

Хэлэлцүүлгээ маргааш буюу 11/15ны өдөр УБ цагаар 14:00-15:00 цагийн хооронд яаж байна?

Оролцох хүсэлтэй хүмүүс энд сэтгэгдлээ бичээд үлдээвэл онлайн уулзалтын линк явуулна аа 😊👌🤩

Маргааш дуу хоолойгоор уулзацгаая.


Nyamka Ganni (ganni) | 116 comments Hi all,
Бүгдээрээ гэртээ байгаа дээрээ уншъя гэж бодож байсан номнуудаа уншингаа амар сууцгааж байгаа гэж найдаж байна.

Эхний онлайн уулзалтаа @Aligermaa бид 2 нь номынхоо талаар сайхан чөлөөтэй ярилцаад өнгөрлөө.
Анх удаа онлайнаар номын хэлэлцүүлэг ярилцлага хийж үзлээ. Бас л гоё санагдсан. Хамт ярилцаад уншсан ном сэтгэгдэл илүү үлдээдэг юм байна гэж бодогдоод байгаа юм. 😊🤘😎

Үлдсэн хоёр уулзалтаа 2 биш 1 долоо хоногийн зайтайгаар хийе гэж тохирсон.
Тиймээс дараагийн хэлэлцүүлэгт оролцох бол шинэ хуваарь ийм болсон шүү 😉

- [1. DUNE] 11 сарын 15 нд
- [2. MUAD‘DIB] 11 сарын 29 ->> 11 сарын 22 нд
- [3. THE PROPHET] 12 сарын 13 ->> 11 сарын 29 нд

Цаг: УБ цагаар 14:00-15:00
Хаана: Google Meet link

Stay home, stay safe.

Nyamka.


Aligermaa | 14 comments Nyamka wrote: "Hi all,
Бүгдээрээ гэртээ байгаа дээрээ уншъя гэж бодож байсан номнуудаа уншингаа амар сууцгааж байгаа гэж найдаж байна.

Эхний онлайн уулзалтаа @Aligermaa бид 2 нь номынхоо талаар сайхан чөлөөтэй ..."


Сайхан амарцгааж байна уу?

Анхны хэлэлцүүлэг маш сонирхолтой, өгөөжтэй болж өндөрлөлөө. Анзаараагүй өнгөрөөсөн, бодоогүй байсан зүйлсээ олж мэдээд үнэхээр сайхан ярилцлаа.

Дараагийн хэлэлцүүлэгт олон хүн нэгдэнэ гэж найдаж байна. Олуулаа байвал илүү сонирхолтой өнцгүүд гарч ирэх байх аа. :)


Nyamka Ganni (ganni) | 116 comments Яая сая л анзаарлаа.
1984 оны кинон дээр нь Fayd-Rautha -н дүрд Sting тоглосон юм байна ш дээ 🤩😍🤩



Номоо дуусгачихаад энэ киног нь ч гэсэн үзэхэээс биш 😂
Хуучин болохоор нь үзэхгүй гэж бодож байсан юмсан.

https://www.youtube.com/watch?v=HfWfd...


Saikhnaa Ch (saixan) | 131 comments 2dox nom n Dune Messiah biz de? Muaddib gej nom xnas garaad irev eee :)


Nyamka Ganni (ganni) | 116 comments Хай, Сайханаааа!
Dune Messiah гоё явж байна уу? Бид хэд нь эхний номоо ямарч байсан энэ долоо хоногтоо дуусгаад номоо бүтнээр нь энэ бүтэн сайнд ярилцахаар болсон байгаа шүү. Цаг гарвал ороод ирээрэй 😊

Saikhnaa wrote: "2dox nom n Dune Messiah biz de? Muaddib gej nom xnas garaad irev eee :)"

Өмнөх постуудыг харвал зөвхөн эхний номынхоо 3 бүлгийн талаар л яриад байгаа юм аа :D

.... Бид нийт Dune-н 3 бүлгээр хувааж ярилцахаар байна гэж үзвэл хэлэлцүүлэг дараах өдрүүдэд хийгдэж таарах нь....

Энэ бүлгүүдийнх нь нэрэнд нь book гэдэг үг ороод толгой эргүүлсэн юм байна лээ 😂
- Book One: DUNE
- Book Two: MUAD‘DIB
- Book Three: THE PROPHET

Өмнө нь бас Ole-н Dune хэрхэн бүтсэн талаарх пост дээр бас байсан. Эхлээд сэтгүүлд энэ шиг 3 хэсэг хуваагдаж хэвлэгдэж дараа нь энэ 3-гаа нийлүүлээд "DUNE" нэрээр нэг ном болгож гаргасан юм билээ. Тэгээд л book гэдэг үг нь дэд бүлгийн нэрээрээ хадгалагдаж үлдсэн байх аа.

Ole wrote:
"Тэрээр гурван номоо Dune нэртэйгээр нэг ном болгон хатуу хавтастай болгон хэвлүүлэхийг хүссэн юм...."



Undrakh | 24 comments Wow ene groupiig idevhtei baigaag harsan chine goy bna shuu, great job @Nyamka! Ene udaagiihaas ni nileen hotsorson bna, daraa ni uur nom unshval negdnee :)


Nyamka Ganni (ganni) | 116 comments Undrakh wrote: "Wow ene groupiig idevhtei baigaag harsan chine goy bna shuu, great job @Nyamka! Ene udaagiihaas ni nileen hotsorson bna, daraa ni uur nom unshval negdnee :)"

Hiiii za sain uuudaaa 🤩😄😍

Ene lockdown.s bolson uu humuus haa saigui nomruugaa butsaj ih orj baih shig bn aa hehe.

Bas oor goy hamt unshmaar nomnuud garval sanal bolgooroi :) hamt unshiii


Undrakh | 24 comments Nyamka wrote: "Undrakh wrote: "Wow ene groupiig idevhtei baigaag harsan chine goy bna shuu, great job @Nyamka! Ene udaagiihaas ni nileen hotsorson bna, daraa ni uur nom unshval negdnee :)"

Hiiii za sain uuudaaa ..."


Hola! :) Radiolab-iin hutlugch Lulu Miller-iin bichsen Why Fish Don't Exist ene nomiig unshiy gej bodood l yavaad bgaa, Memoir/science story mayagiin gesen, gol ni oldots joohon muu baij magadgui. Ta nariig Dune tsuvralaa duusahaar poll hiij boloh yum tee. Olnooroo unshih nom sanal bolgoh, songoh process ch ih hariutslagatai uil hereg shu :D


message 42: by Zolbayar (new) - added it

Zolbayar | 1 comments 10 настай байхдаа тоглоомыг (https://en.wikipedia.org/wiki/Dune_2000) нь тоглож үзээд донтох шахаж билээ.

Одоо харин Timothée Chalamet -ийн фенүүд их сонирхож байх шиг.


Nyamka Ganni (ganni) | 116 comments Undrakh wrote: "Hola! :) Radiolab-iin hutlugch Lulu Miller-iin bichsen Why Fish Don't Exist ene nomiig unshiy gej bodood l yavaad bgaa, Memoir/science story mayagiin gesen, gol ni oldots joohon muu baij magadgui. Ta nariig Dune tsuvralaa duusahaar poll hiij boloh yum tee. Olnooroo unshih nom sanal bolgoh, songoh process ch ih hariutslagatai uil hereg shu :D..."

Hola! За тэгье аа. гоё гоё. Хуучин шигээ Poll хийнэ гэсэн чинь гоё санагдаж байна :))
Энэ ёстой шинэхэн бас сонирхолтой ном шиг харагдаж байна шүү 🤩 Why Fish Don't Exist. Би бас уралдуулах номоо бодож байя байз 🤓


message 44: by Nyamka (last edited Nov 26, 2020 04:53AM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 116 comments Zolbayar wrote: "10 настай байхдаа тоглоомыг (https://en.wikipedia.org/wiki/Dune_2000) нь тоглож үзээд донтох шахаж билээ.

Одоо харин Timothée Chalamet -ийн фенүүд их сонирхож байх шиг."


Хай! Бас нээрээ тийм ч юм уу 😊. Гэхдээ Timothee-с гадна тасарчихсан найруулагч тэгээд бас супер чадвартай жүжигчид оролцсон кино болохоор номыг нь уншаагүй хүмүүсийн сонирхолыг маш ихээр татаж байх шиг ээ. Олон хүмүүс сонирхоод номыг нь уншаасай :D

Би хувьдаа Dune номыг нь уншаад дууссаны дараа бол гол дүрд нь Timothee тоглож байгаа эсэх нь нээх чухал биш санагдаад эхэлж байна лээ.
Sci-fi төрлийн ч гэлтгүй уран зохиолын хамгийн том номнуудыг нэг яахын аргагүй мөн юм гэдэгтэй яахын аргагүй санал нийлэхэд хүрэв гэж хэхэ. Дүрсэлж байгаа ертөнц, үйл явдал, хүний оюун санаа, байгаль цаг уур, шашин, улс төр, хайр дурлал, нөхөрлөл итгэлцэл гээд олон гүн утга санаануудыг үнэхээр сонирхолтойгоор харамгүй оруулж өгсөн байна.

Миний хувьд хамгийн таалагдсан нь юм бодогдуулсан үйл явдал утга санаа ихтэй нь байлаа. Үе үе гүн бодолд автуулах байх аа ирээдүйд ч гэсэн.

Энэ тоглоомыг нь ёстой мэдээгүй өнгөрөөжээ. Хэрвээ энэ шинэ кино нь амжилттай болчихвол бас шинэ тоглоом энэ тэр баахан гарах байхдаа 😄


message 45: by Ole (new) - rated it 4 stars

Ole (olexir) | 6 comments Сайн уу?

Би өнөөдөр хэлэлцүүлэгт оролцоно шүү. Google Meet холбоосоо илгээгээрэй.

Баярлалаа.


Nyamka Ganni (ganni) | 116 comments Ole wrote: "Сайн уу?

Би өнөөдөр хэлэлцүүлэгт оролцоно шүү. Google Meet холбоосоо илгээгээрэй.

Баярлалаа."


Хай 🤗😊,

Google meet link явуулчихлаа шүү.


message 47: by Nyamka (last edited Dec 09, 2020 03:28AM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 116 comments Оройн мэнд ээ 🤗

Dune Messiah номоо сайхан уншицгааж байна уу? Би талдаа л ороод явж байна. Гэнэт Чингис хаан дурьдагддаг байна шүү. Цочих шиг. 😤

Гэснээс бас Duncan (view spoiler)


Nyamka Ganni (ganni) | 116 comments Бүтэн сайн өдрийн мэнд ээ!

Өнөөдөр Dune цувралын 2-р дэвтрийг уншиж дуусгаад цомхон чөлөөт хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Удахгүй дэлгэцэнд гарах шинэ киноны өмнөх бэлтгэл болгож уншиж эхэлсэн боловч маш өргөн утга агуулга, сургамж ихтэй сайхан ном байж таарсанд баяртай байна.
Dune цуврал маань энэ 2 номноос цааш маш олон номнууд байгаа ч энэ хүртэл хамтдаа уншаад зогсоохоор боллоо. Эхний номонд гардаг гол баатар Paul-г дагасан адал явдал энэ 2р дэвтэр хүртэл гараад дуусдаг тул энэ хүрээд зогсоход зохимжтой гэж үзэж байна. Цаашид үргэлжлэх цувралууд дээр нь манай гол баатрын үр удмуудын талаар гараад явдаг тиймээс үргэлжлүүлж унших хүсэлтэй хүмүүс тус бүртээ уншаад явахад болох юм.

Хамт уншиж, google meets хэлэлцүүлэгт хамтран оролцож бүрэн ойлгоогүй хэсэг дээр минь дэлгэрэнгүй тайлбарлан өгч, сонирхол татсан хэсгүүдээрээ харамгүй санал сэтгэгдлээ хуваалцсан гишүүддээ баярлалаа. Энэ хугацаанд нийт 4 удаагийн онлайн хэлэлцүүлэг болж ковидоос үүдсэн чимээгүй ням гаригуудад минь адал явдал, бяцхан догдлол нэмсэн сайхан үйл явдал боллоо. 😍😎🤘 @Aligermaa, @Dorjnyam, @Ole

За одоо ингээд шинэхэн киногоо үзэхэд бэлтгэл бүрэн хангагдсан тул аз жаргалтай хүлээлт л үлдлээ дээ.


Удахгүй дараа дараагийн номнуудаар бүр олуулаа уулзацгаая.

Stay safe,
Nyamka


Aligermaa | 14 comments Сайхан танилцаж, өгөөжтэй хэлэлцүүлэг хийсэн та бүхэнд баярлалаа. Энэ санааг анх дэвшүүлэн, ном унших процессыг илүү зугаатай болгож өгсөн Нямкадаа талархаж байна аа.

Дараагийн удаа хамт унших 1 уран зохиол, 1 нон фикшн ном бодож байгаарай. Удахгүй санал асуулга явуулцгаая. :)


back to top