Төрийн дансыг шилэн болгож интернэтэд тавих шийд гарав. Маргаашаас нь “Дансны шил зарна” гэсэн зарлал гарлаа. Зарим байгууллага шилэн дансаа хагалсан явдал гарав. Тэд шилэн дансаа интернэт рүү зөөх замдаа шалан дээр унагасан учраас “зам тээврийн осол мөн” гэсэн дүгнэлт гарчээ.Дүгнэлтийн дагуу, санхүүгийн ажилтнуудынх нь машин жолоодох эрхийг зургаан сараар хассан байна.
Published on December 02, 2015 20:22