Аллен Гинсбергийн зарим хайкуг толилуулж байна. *** Будда өөд болов.Бусаддаа үлдээсэн ньТомоос том хоосон.
***Цайгаа оочиноЧихэр хийгээгүй чЮуны ялгаатай.
***Дээвэр дээр нь саран.Цэцэрлэгт нь өт хорхойТүрээсэлж суугаа байр минь.
***Эмийн шилэн доторНэгэн мэлхий үсчинэСаарал зам дээр зуны бороо.
***Ахин нэг жилУлирчихаад байхадАлимад орчлон хэв хэвэндээ.
*** Сахлаа хусч дууссан ч Намайг ширтэх нүд
Толин дотроо үүлдлээ.
Орчуулсан Б.Баясгалан
Published on December 18, 2014 22:56