Anu Harchu's Blog, page 3

February 17, 2021

Instagram-аас хэрхэн мөнгө олох вэ?

Хэрэв Google-ийг Facebook гэвэл YouTube нь Instagram юм…

YouTuber-үүд энэ платформд контент нийтлээд мөнгө олох боломжтой байдаг бол одоо Instagram-аас ч ийм маягаар мөнгө олох боломжтой болжээ. Instagram-аас мөнгө олох 3 аргын тухай YouTube видеогоороо хуваалцаж байна.

https://medium.com/media/b44411609863db5f6b1b3fe297b80cd9/href

Зөвхөн Instagram ч гэлтгүй нийгмийн сүлжээний бусад платформоос мөнгө олох боломжтой байдаг. Энэ тухай хийж байсан видеонуудаа доор холбоё. Үүнд:

YouTube-ээс хэрхэн мөнгө...
 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 17, 2021 22:47

January 5, 2021

2020 онд уншсан 18 ном

Өнгөрсөн онд 20 ном уншчихсан бол энэ блогийн гарчиг 2020 онд уншсан 20 ном гээд гурван 20-той гоё л харагдах байлаа. Хичээсэн ч арай л амжсангүй, сард дунджаар 1.5 ном уншиж дуусгажээ. Ном уншиж дуусгах бүртээ ревью видео хийсний оронд жилийн эцэст нэгтгээд нэг урт видео хийх нь дээр гэж үзсэн юм.

https://medium.com/media/fad067c0ee34df83cfe8f4d1e917ac00/href

Дээрх видеоны тайлбарт видеонд дурдсан бүх номны Goodreads хуудсыг холбосон байгаа. Гэхдээ энэ видеог блог дээрээс маань үзэж уй хүмүүст зо...

1 like ·   •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on January 05, 2021 02:59

January 1, 2021

2021 онд зүгээр сууж байгаад 1.4 сая төгрөг цуглуулах төлөвлөгөө

Энэ бол миний 2021 онд ашиглаж буй төлөвлөгч дэвтрийн маань Хуримтлалд зориулсан хуудас. Дэвтрийн тухай дэлгэрэнгүйг энд дарж үзээрэй.

Шинэ оны эхний өдөр би та нарыг маш хялбараар хуримтлалтай болох чалленжид дахин уриалж байна. Энэ бол 52 долоо хоног турш буюу нэгж жилийн хугацаанд долоо хоног бүр хуримтлалдаа орлого нэмэх замаар богино хугацаанд хялбархан хуримтлалтай болох арга юм.

2020 оны 1-р сарын 1-нд Medium блог болон Instagram постоор 2020 оны сорилтоо зарлаж байсан бол 2021 онд видео хэ...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on January 01, 2021 06:44

April 16, 2020

Гэрээсээ хэрхэн “үр бүтээлтэй” ажиллах вэ?

Улсын онцгой комиссын тогтоолын дагуу ажил олгогч нар бага насны хүүхэдтэй ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломжоор хангаж эхэлсэн. Манай ажил олгогч өнөөдрөөс 12-оос доош насны хүүхэдтэй ажилтнуудаа хагас эсвэл бүтэн цагаар гэрээсээ ажиллах боломжоор хангаж эхлэв. COVID-19-ийн халдвар тархаж байгаа энэ үед ажилтнуудаа ингэж дэмжиж буй ажил олгогчдыг BRAVO гэж магтахаас өөр аргагүй юм. Цалингаа бүтэн аваад гэрээсээ ажиллах боломжоор хангагдаж буй хүмүүс хариуд нь харин цагаа аль болох бүтээмжтэй а...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 16, 2020 21:23

April 14, 2020

Хуучин iPhone-оо зарахаасаа өмнө доторх мэдээллийг нь хэрхэн зөв “арчих” вэ?

Хуучин утсаа зүгээр хадгалах гээгүй бол дээр нь байгаа мэдээлэл өгөгдлийг заавал бүрэн арилгаж байгаарай.

Apple.com

Хуучин iPhone утсаа зарж байгаа ч бай өөр хүнд зүгээр өгч байгаа ч бай тэр утсан дээр хадгалагдаж буй өөрийн мэдээлэл болон өгөгдлийг бүрэн цэвэрлэж байх хэрэгтэй. Хувийн мэдээллээ алдах эрсдлээс зайлсхийгээд зогсохгүй ер нь л чиний хуучин утсыг авч байгаа шүү шинэ юм шиг утас авбал гоё ш дээ.

Хуучин утсан дээрх мэдээлэл өгөгдлүүдээ бүгдийг нь шинэ утас руугаа шилжүүлж авсны дараа (эн...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 14, 2020 00:34

February 17, 2020

Жилийн 20 сая ам.долларын орлоготой мэдээний хөтөлбөрийн хөтлөгчид??? | The Morning Show

Apple компани Apple TV+ үйлчилгээндээ үзэгчид татахын тулд өөрсдийн оригналь контентууд бүтээж эхэлсний нэг нь The Morning Show юм.

Зүүн > Баруун: Алекс Леви, Митч Кесслер

АНУ-ын хамгийн олон үзэгчтэй өглөөний мэдээний хөтөлбөр The Morning Show-ийг 15 жил хамтран хөтөлсөн Алекс Леви (Женнифер Анистон) болон Митч Кесслер (Стив Карелл) нарыг “Америкийн ээж аав” гэж авгайлах нь бий. #MeToo хөдөлгөөн хүчээ авч, Митч Кесслер багийнхээ эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, зохисгүй авир гаргасны улмаас T...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 17, 2020 15:34

February 4, 2020

Боловсрол миний хувьд ямар утга учиртай вэ? буюу Hippocards-ийн giveaway

Англи үг цээжлэх зориулалттай Hippocards апп-ийн Instagram хаягаас над руу холбогдож, Level C буюу ахисан түвшний үг цээжлэх багцыг үнэ төлбөргүй ашиглах кодууд өгсөн юм. Эдгээр кодуудыг өөрөө ашиглахын оронд англи хэлний түвшнээ дараагийн шатанд гаргахыг хүссэн Instagram дагагчдаасаа 10-ыг нь сонгон бэлэглэхээр шийдэж, нэгэн уралдаан зарласны үр дүнг энэхүү блогоор хуваалцаж байна.

“What does education mean to me?” буюу “Боловсрол миний хувьд ямар утга учиртай вэ?” гэсэн асуултад 150 үгэнд багта...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 04, 2020 04:24

January 5, 2020

Би өнгөрсөн жил 14 ном уншсан, энэ жил 12 ном уншина

Уншсан номоо бүртгэх, номны талаар мэдээлэл авах, зохиогчидтой харилцахад зориулсан хамгийн том “нийгмийн сүлжээ” нь Goodreads юм. Шинэ оны эхэнд Goodreads-ийн хэрэглэгчид тухайн жилдээ хэдэн ном уншихаа шийдэж, үүнд нь зориулсан функцыг ашиглан өөртөө чалленж тавьдаг.

Энэхүү блогийн бичих үед Goodreads-ийн 1.4 сая хэрэглэгч нийт 62.5 сая ном уншина гэсэн зорилго тавьжээ. Өөрөөр хэлбэл нэг хэрэглэгч дунджаар 44 ном уншина гэж амласан гэсэн үг.

Миний подкаст болон бусад медиа хэрэглээ нэмэгдсний ул...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on January 05, 2020 22:43

December 31, 2019

Би 2020 онд зүгээр сууж байгаад 1,378,000 төгрөг цуглуулна. Яаж гээч?

Instagram: @anuharchu

52 долоо хоногийн хуримтлалын чалленж гэж сонсож байв уу?

Гэнэтийн шаардлага гарах үед ашиглах emergency fund үүсгэх эсвэл “өөрийгөө эрхлүүлэхээр” мөнгө цуглуулж байгаа эсэхээс үл хамааран хуримтлалтай байхын ач холбогдлыг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ удаагийн постоор өөртөө (их) зовлонгүйгээр мөнгө хуримтлуулах 52 долоо хоногийн хуримтлалын чалленж-ийн талаар хуваалцъя.

52 долоо хоногийн хуримтлалын чалленж гэж юу вэ?

Энэ нь оны эхний долоо хоногт дансандаа $1, х...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on December 31, 2019 19:39