Anu Harchu's Blog

May 8, 2024

БОНЗ бол “нэмэлт ажил” биш, харин бизнесийн хэвийн үйл ажиллагаа, бүр компанийн соёлын нэг хэсэг

ESG буюу БОНЗ — том зургаараа тогтвортой байдалд хамаарах нэг ажлын тухай ярьж байхад “наадах чинь business-as-usual юм бишүү, яахаараа ESG-д хамаардаг билээ” гэдэг асуулт сонсож байв. Угтаан бол БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал) нь бизнесийн хэвийн үйл ажиллагаанаас ангид бус, харин ч хэвийн үйл ажиллагаа нь тогтвортой практикт тулгуурласан байхыг эрэлхийлж байдаг.

“Компаниуд зөвхөн хувьцаа эзэмшигчийн хүртэх үнэ цэнийг л өсгөх үүрэгтэй” гэсэн М.Фридманы онол өнөө цагт аль хэдийн хоцрогдож,...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on May 08, 2024 02:10

March 26, 2024

Тогтвортой байдлын менежерийн заавал эзэмших шаардлагатай 7 чадвар

Photo by Noah Buscher on Unsplash

Хэвлэл мэдээллийн салбараас гарч, тогтвортой байдлын чиглэлээр ажиллаж эхэлснээс хойш жил гарангийн хугацаанд өдөр бүр өөрийгөө сорьж, шинэ зүйлд суралцаж, баг хамт олонтой ажиллаж, ажиллаж буй хүмүүсээсээ суралцсаар ирлээ. Эргээд бодох нь ээ тогтвортой байдлын менежерээр ажиллая гэвэл заавал эзэмшсэн байвал зохилтой чадваруудын тухай хуваалцмаар санагдснаа энд сийрүүлье.

Манлайлал

Багаа удирдан зохицуулж, урам зоригоор хангах манлайллын чадварыг ямар ч чиглэлээр а...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on March 26, 2024 19:39

February 24, 2024

БНХАУ-ын компаниуд БОНЗ-ын шаардлагуудыг дагаж мөрддөг болох нь, хэдүүлээ яаж байна?

БНХАУ-ын засаг захиргаа Европын зохицуулалтын орчны адилаар томоохон компаниудаасаа байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын асуудлуудаа тайлагнахыг шаардахаар болжээ. Дэлхийн орчин цагийн үйлдвэрлэлийн хамгийн төв болсон Хятадын үйлдвэрүүд БОНЗ-ын асуудлууд, нэн ялангуяа байгаль орчны асуудлуудаа нээлттэй тайлганах нь гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлэн татахад өндөр ач холбогдолтой гэж үзсэн бололтой.

Хятадын хамгийн том гурван (3) хөрөнгийн бирж энэ сард багтан тайлагналын удирдамжаа танилцу...

1 like ·   •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 24, 2024 01:45

September 11, 2023

Бизнесийн орчинд тогтвортой байдал, компанийн нийгмийн хариуцлага болон БОНЗ-ын ялгаа юу вэ?

Өнгөрсөн онд бие даасан контент бүтээгчээс корпорацын орчинд нэн ялангуяа байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын чиглэлээр ажиллаж эхлэхэд хамгийн түрүүнд тулсан зүйл нь БОНЗ гэж юу вэ гэдгийг оролцогч талуудад оновчтойгоор тайлбарлах байсан. БОНЗ-ыг компанийн нийгмийн хариуцлага (CSR)-тай ижил гэж ойлгох хүмүүс байх ч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, арай өөр ойлголт юм. Бизнесийн орчинд тогтвортой байдал (sustainability), компанийн нийгмийн хариуцлага (CSR), болон БОНЗ (ESG)-ын ялгааг тайлба...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on September 11, 2023 21:47

May 21, 2023

Apple One авах уу яах уу? Үнэ цэнтэй үйлчилгээ мөн үү биш үү?

Би өчигдөр шинэ зөөврийн SSD задалж, ашиглаж эхэлсэн юм. Хуучин SSD-ээс шинэ SSD рүү нүүсэн маань зөвхөн энэ хоёр төхөөрөмж дээрх материалуудыг цэгцлээд зогсохгүй Google Drive-ууд дээрх (тийм ээ, Gmail болон хоёр Google Workspace байна аа) файлуудаа цэгцлэх, хувийн болон хувьсгалын нэвтрэх мэдээллүүдийг тохируулах, энэндээ таарсан веб хөтчүүд (тийм ээ, Google Chrome-өөр зогссонгүй, Microsoft Edge-ийн хэрэглэгч болов)-ээ тохируулах, дээр нь ашиглах profile-уудаа цэгцлэх гээд дижитал “хөрөнгө”, “т...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on May 21, 2023 01:28

April 26, 2023

Medium vs. Substack

Бичихэд аль нь илүү тохиромжтой вэ?Photo by Damian Zaleski on Unsplash

Онлайн орчинд бичих платформ хайж байгаа бол Medium болон Substack аль аль нь эхлэхэд маш хялбар, гэхдээ цаашдаа хэрхэн ашиглахаас тань хамаараад хоорондоо маш ялгаатай.

Товчхондоо…
Өөрийн гэсэн уншигчтай болж, яваандаа захиалгын орлоготой болъё гэж бодож байгаа бол Substack нь тохиромжтой.
Харин зүгээр л бэлэн уншигчтай платформ дээр онлайнаар бичиж эхэлье гэж бодож байгаа бол Medium нь зүгээр.
Substack

Энэ платформыг ашиглан өөри...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 26, 2023 03:34

April 25, 2023

Medium 1.0: Username-ээрээ байх уу, Subdomain-тэй болох уу?

Photo by Daria Shevtsova on Unsplash

Medium дээрх өөрийн орон зайгаа бий болгох хаягаа тодорхойлоход хоёр сонголт гарч ирэх ажээ. Нэг нь Username, нөгөө нь Subdomain.

Medium-ийн хэрэглэгч бүр анхнаасаа @username хэрэглэгчийн нэртэй байдаг бөгөөд өөрийн profile/хаяг руу хөтлөхдөө энэ нэрээ ашиглаж болдог. Харин хоёр жил гаруйн өмнө хэрэглэгчид өөрийн profile/хаяг-аа subdomain-тэй болгох боломжтой болсон юм. Гэхдээ энэ хоёрын ялгаа юу вэ? Ямар хэрэгтэй вэ? Бидэнд аль нь тохиромжтой вэ?

Subdomain нь M...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 25, 2023 04:58

April 23, 2023

Миний 2022 оны хувийн санхүүгийн тайлан

Photo by rupixen.com on Unsplash

Би сар болгон YouTube.com/@AnuHarchu сувагтаа өөрийнхөө хувийн санхүүгийн тайлан-г нээлттэй хуваалцдаг юм. Өнгөрсөн оны видеонуудаа нэгтгэн хуваалцъя.

Энэ төрлийн видеонуудыг #МөнгөөУдирдъя playlist-д мөн төвлөрүүлсэн байгаа.

https://medium.com/media/bace3455efe129566cfb116e1a4095f7/hrefhttps://medium.com/media/b1add91811acfcc433ec419722b9aca5/hrefhttps://medium.com/media/f9b7317b4f5c028ddbc13ab87358f18e/hrefhttps://medium.com/media/62a5f32f931efc053c610f4e3214b637/...
 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 23, 2023 01:55

Is blogging dead? буюу онлайн тэмдэглэлийн эрин үед өнгөрсөн юм биш биз?

Photo by Jess Bailey on Unsplash

Өнөөдөр* Medium платформыг блог болгон ашигладаг монгол блоггерүүдээ олж авахаар Facebook дээрх найзуудаасаа Medium блогоо хуваалцахыг хүслээ. Яг энэ блогийг (сториг) бичих үеийн байдлаар Fgod, Зоригт, Enkhmaa Bat-ulzii, Nima нарийн блогтой танилцаад байна. Цаашдаа олон илүү олон блоггерүүд холбоосоо үлдээх биз. Энд дарж эхний Facebook постыг хараарай.

*-Яг ч өнөөдөр биш л дээ. Би энэ постыт 2022 оны нэгдүгээр сарын 20-нд биччихээд draft-даа хадгалчихсан юм байна л...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 23, 2023 01:44

Medium-ийг хувийн блог болгон ашиглахад хэр тохиромжтой вэ?

Medium дээр хувийн брэндээ бүтээх гэж байна уу?

Өөрийн гэсэн блог нээх нь тохиргоог нь хийн, хайлтад илэрдэг болгох зэрэг мөнгө болон цаг авсан ажлуудыг араасаа дагуулдаг. Уламжлалт хэлбэрээр блог хөтөлж байгаа бол өөрийн гэсэн хайлтын оновчлол (SEO)-ыг шаарддаг.

Энэ удаагийн блогоор уламжлалт хэлбэрээр хувийн блог хөтлөх болон Medium дээр хувийн блог хөтлөхийн ялгааг хөндөх болно.

Photo by Andrew Neel on UnsplashӨөрийн вебсайтаараа дамжуулан хувийн блог хөтлөхийн давуу болон сул талууд

Өөрийн эзэмш...

 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on April 23, 2023 00:48