Jump to ratings and reviews
Rate this book

Mindset: The New Psychology of Success

Rate this book
A newer edition of this book can be found here.

After decades of research, world-renowned Stanford University psychologist Carol S. Dweck, Ph.D., discovered a simple but groundbreaking idea: the power of mindset. In this brilliant book, she shows how success in school, work, sports, the arts, and almost every area of human endeavor can be dramatically influenced by how we think about our talents and abilities. People with a fixed mindset — those who believe that abilities are fixed — are less likely to flourish than those with a growth mindset — those who believe that abilities can be developed. Mindset reveals how great parents, teachers, managers, and athletes can put this idea to use to foster outstanding accomplishment.

In this edition, Dweck offers new insights into her now famous and broadly embraced concept. She introduces a phenomenon she calls false growth mindset and guides people toward adopting a deeper, truer growth mindset. She also expands the mindset concept beyond the individual, applying it to the cultures of groups and organizations. With the right mindset, you can motivate those you lead, teach, and love — to transform their lives and your own.

276 pages, Hardcover

First published February 28, 2006

Loading...
Loading...

About the author

Carol S. Dweck

62 books2,453 followers
Carol S. Dweck, Ph.D., is one of the world’s leading researchers in the field of motivation and is the Lewis and Virginia Eaton Professor of Psychology at Stanford University. Her research has focused on why people succeed and how to foster success. She has held professorships at Columbia and Harvard Universities, has lectured all over the world, and has been elected to the American Academy of Arts and Sciences. Her scholarly book Self-Theories: Their Role in Motivation, Personality, and Development was named Book of the Year by the World Education Federation. Her work has been featured in such publications as The New Yorker, Time, The New York Times, The Washington Post, and The Boston Globe, and she has appeared on Today and 20/20.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
78,231 (42%)
4 stars
61,378 (33%)
3 stars
31,991 (17%)
2 stars
9,145 (4%)
1 star
3,701 (2%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Saruul.
25 reviews
May 27, 2018
Уншиж арай дуусаагүй байхдаа бичиж байгаа ревию 5/27- Даанч би номын тэмдэглэл бичихээрээ номын тухай гэхээсээ илүү тэр ном надад ямар сэтгэгдэл төрүүлсэнийг бичээд байх юм :)
Яагаад ном уншдагийг минь сануулсан ном. Яагаад цаашид ч үргэлж уншсаар байх ёстойг минь. Өөрөөсөө асуугаад хариултыг нь авч чаддаггүй байсан асуултандаа гэнэт хариулт олчихоод хачин их баяртай байна. Ингэх гэж л би ном уншдаг байх нь :)
Аав ээжийн минь нүдээр бол бүх зүйл нь болж байгаа юм шиг харагдаж, өөрийгөө хөндлөнгийн нүдээр харсан ч бүх зүйл болоод байгаа мэт санагдавч, яагаад юу ч бүтэхгүй, бүгд л ямар ч утгагүй байгаад байгааг хэдэн жилийн өмнө огт ойлгодоггүй байлаа, уг нь амжилттай л яваад байгаа ажил юм шиг хэрнээ, би өөрийгөө бол яагаад бүтэлгүй амьтан гэж мэдрээд байгаагаа огт ойлгодоггүй байсан чинь, яг энэ номон дээрээс хариултаа олсон. Тогтмол сэтгэлгээтэй хүний очихыг хүсдэг газар нь өсөлтийн сэтгэлгээтэй хүний хувьд зугтахыг хүссэн газар нь байдаг юм байна. Шинээр юу ч сурахгүй юм шиг байгаадаа өөртөө уур хүрч, өөрийгөө хамгийн бүтэлгүйгээр мэдэрдэг байсан байх нь. Номны тогтмол сэтгэлгээтэй хүний хувьд амжилт нь хүрэх цэг байдаг бол өсөлтийн сэтгэлгээтэй хүний хувьд явах зам нь, алдаа гаргасан ч алдаанаасаа суралцаж чадаж л байвал тэр амжилт гэдэг хэсэг нь толгой руу алхаар цохих шиг боллоо. Би ганцаараа биш байх нь, гэхдээ өөрийгөө бүрэн өсөлтийн сэтгэлгээтэй гэж тодорхойлж чадахгүй нь, зарим талбарт бол хэтэрхий тогтмол сэтгэлгээтэй байгаагаа анзаардаг. Гэхдээ аль болох тэр бодлоо өөрчлөхийг хичээх болно.

Барууны хүмүүжлийн арга барил манайхны дүнд дэлгэрэх болоод, хүүхдийг өөртөө итгэлтэй болгохын тулд юу ч болж байсан магтаад л, урамшуулаад л байх ёстой гэдэг хандлага хүмүүсийн дунд байдаг болчихсон, тэгэх ёстой юм байна л гэж итгэж явлаа. Харин энэ номыг уншаад, бараг тэгж магтаж, хөөргөж байгаагүйд ээж аавдаа их баярласан. Хүүхдээ ч гэсэн алхам тутамд нь магтах биш, зөвхөн сайн хичээсэн үед нь, сайн хичээсний дараа сайхан үр дүн гарсан үед нь урамшуулах ёстойг ойлгосон.

Медиа биднийг тогтмол сэтгэлгээтэй болгоход их нөлөөлдөг юм шиг санагдсан, нэг их сайхан сэтгэлтэй баян айлын охин ядуу болчихоод, бусдаасаа илүү гентэй болохоороо ч юмуу ханхүүтэй таараад, хуримлаад аз жаргалтай төгсдөг. Гэтэл аз жаргалтай төгсгөл ийм амархан байдаг юмуу, харилцаан дээр ч гэсэн нэгнийгээ олчихвол л болчихдог гэж үү, 2 талаасаа нэгнийгээ сайжруулж, шаардлагатай бол өөрөө нөгөө хүндээ тохирох гэж хичээх нь уг нь сайхан харилцааны гол зарчим байх, гэтэл хэн ч, хаана ч ингэж харуулдаггүй. Чи "нэг" хүнээ олсон бол та 2-н харилцаа ямар ч асуудалгүй байх болно, асуудалтай байгаад байвал тэр "цорын ганц" биш гэсэн үг гэдэг мессежийг медиа илүү их өгдөг юм шиг санагдаж байна. Гэтэл үгүй байх нь ээ, хүмүүс ч гэсэн өөрчлөгддөг байх нь ээ, нэгнийгээ өөрчилж, нөгөө хүндээ бас тохирох хэрэгтэй байх нь ээ гэж бодож байна.

Номны эхний хэсгүүд сонирхолтой байж байгаад, сүүл рүүгээ бүр явж өгдөггүй ээ.

Номын хэсгээс: Энэ 2 хэсгээр дээр дурьдсан бүхнийг илэрхийлжээ.
In one world, failure is about having a setback. Getting a bad grade. Losing a tournament. Getting fired. Getting rejected. It means you’re not smart or talented. In the other world, failure is about not growing. Not reaching for the things you value. It means you’re not fulfilling your potential.

It doesn’t mean there is no “they lived happily ever after,” but it’s more like “they worked happily ever after.”
Profile Image for Bat-Erdene Batsaikhan.
2 reviews
November 24, 2020
Хүмүүсийг хандлагаар нь өсөх болон хэвшмэл сэтгэлгээтэй гэж ангилдаг. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс хүний оюун ухааныг ямар нэгэн тестээр тодорхойлж болох бөгөөд мөн тэдний ирээдүйд гаргах амжилт нь тухайн тестийн үр дүнтэй хамааралтай гэж үздэг байна. Энэ нь тэдний оюун ухаан хязгаарлагдмал гэсэн дүгнэлтэд хүрдэг. Харин өсөх сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд хүний үзүүлж болох амжилтыг оюун ухаанаас нь хамааруулан хэмжих боломжгүй буюу хүний оюун ухаан хязгааргүй хөгжих боломжтой гэж үздэг байна. Хүүхдээ амжилт гаргахад нь амжилтаар нь бус хүчин чармайлтыг нь магтах, алдаа гаргасан бол үнэнд эвлэрч хэрхэн хөгжих талаар сургах нь чухал юм. Хосууд болон гэр бүлийн харилцааг хэрхэн үр дүнтэй авч явахаас эхлүүлээд компаниа хэрхэн амжилтайгаар удирдах талаар маш дэлгэрэнгүй бичиж туурвисан бүтээл байна.
15 reviews1 follower
January 19, 2019
Хүний сэтгэлгээ онцлог тэр дундаа хүнд илэрдэг хоёр төрлийн сэтгэлгээний тухай зохиолч өгүүлж ээ,
7 reviews
February 12, 2024
Санаагаа маш олон жишээгээр дамжуулж дахин дахин давтсан, бага зэрэг нуршуу ном шиг санагдлаа.
Displaying 1 - 5 of 5 reviews