What do you think?

Notes from Underground
In 1864, just prior to the years in which he wrote his greatest novels — Crime and Punishment, The Idiot, The Possessed and The Brothers Karamazov — Fyodor Dostoyevsky (1821–1881) penned the darkly fascinating Notes from the Underground. Its nameless hero is a profoundly alienated individual in whose brooding self-analysis there is a search for the true and the good in a world of relative values and few absolutes. Moreover, the novel introduces themes — moral, religious, political and social — that dominated Dostoyevsky's later works. Notes from the Underground, then, aside from its own compelling qualities, offers readers an ideal introduction to the creative imagination, profundity and uncanny psychological penetration of one of the most influential novelists of the nineteenth century. Constance Garnett's authoritative translation is reprinted here, with a new introduction.
136 pages, Paperback
First published January 1, 1864
About the author
Fyodor Dostoevsky
3,516 books79.6k followers
Фёдор Михайлович Достоевский
(Russian)
Works, such as the novels Crime and Punishment (1866), The Idiot (1869), and The Brothers Karamazov (1880), of Russian writer Feodor Mikhailovich Dostoyevsky or Dostoevski combine religious mysticism with profound psychological insight.
Very influential writings of Mikhail Mikhailovich Bakhtin included Problems of Dostoyevsky's Works (1929),
Fyodor Mikhailovich Dostoevsky composed short stories, essays, and journals. His literature explores humans in the troubled political, social, and spiritual atmospheres of 19th-century and engages with a variety of philosophies and themes. People most acclaimed his Demons(1872) .
Many literary critics rate him among the greatest authors of world literature and consider multiple books written by him to be highly influential masterpieces. They consider his Notes from Underground of the first existentialist literature. He is also well regarded as a philosopher and theologian.
See also:
Russian → Фёдор Михайлович Достоевский
French → Fédor Dostoïevski
French → Fiodor Dostoïevski
Spanish → Fiódor Dostoyevski
Portuguese → Fiódor Dostoiévski

Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 12 of 12 reviews
June 6, 2020
Федор Михайловичийн энэхүү туужийг нэрнээс нь болоод ч тэрүү уншихаас нэлээд төвөгшөөсөн боловч энэ удаад гар загатнаад аваад уншчихлаа. Төсөөлж байсанчлан толгойруугаа нэг сайн гөвшүүлж авав.
Үргэлж моралийн хувьд маш том сургамж олгодог Достоевскийн бүтээл уран яруу үг хэллэг, сэтгэл догдлом үйл явдал, үхэл хагацал Шекспирлэг драм үгүй боловч хүн бүрийн дотор, далдын далд гүнээс гүнд, албаар газар доор нуугаад тавьчихсан халтар үнэн царайг нь ил гаргаад дэлгэчихдэгээс нь зугтаж байсан юм шиг.
1-р хэсэг нь оршил, өчил маягийн, 2-р хэсэг нь харин өрнөл, кульминация нь хамтдаа бөгөөд хүүрнэгчийн дотор буй байнгын зөрчил, эсрэгцэл уншигчийн зүрхийг чимээгүй мэрнэ. Ил татаж гаргах тусам цааш нь буцааж булаад, үгүйдээ ерөөс тийм биш, түр хүлээгээрэй зохиолчоо та нэг л хэтрүүлээд байна, амьдралд огтоос тийм ичгэвтэр зүйлс, хүний дотор огтоос ийм өчүүхэн хуурамч бодол байдаггүй шдээ гэмээр.
Хүмүүс парадокст их дургүй. (хүмүүс ч юм уу, монголчууд ч юм уу, зөвхөн миний мэдэх хүмүүсийн зарим нь ч юмуу) Битгий бөөрөнхийлөөд бай, битгий зальдаад (энэ үг нэг л оновчгүй ч юм уу?) бай, битгий өөрөө өөрийгөө няцаа, хэлсэн ярьснаа үгүйсгэхээ боль гэхчилэн. Гэтэл бид парадоксоос хэр хол зугтаж чадах вэ? Бидний дотор үргэлж байдаг энэ парадокс энэ бүтээлийг өрнүүлэх үндсэн мотив нь болжээ. Энэ парадокс нь бидний сул тал, бидний давж чадахгүй даваа, бидний хүлээн зөвшөөрдөггүй үнэн юм уу? (экзистенциализм, нигилизм зизмээс ч наагуур зүгээр)
Товчхондоо иймэрхүү сэтгэгдэлтэй, дотроо жаахан сэндийчүүлээд сууж байна. Харин энэ мэтчилэн сэтгэгдэл төрсөн нь сайн орчуулгатай холбоотой юм боловуу. Сүүлийн үед орос хэлнээс орчуулагдсан ном бол Д.Цахилгаан гуайн орчуулснаар л авах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. Ёстой л яруу тунгалаг эх хэл дээрээ буулгасан байдаг.

April 20, 2018
2 хэсэгтэй энэ зохиолын эхний хэсэг нэг л таалагдаагүй. Харин гол дүр яагаад тийм байдалд "газар дор"-оос бичих болсноо тайлбарлаж, түүний хэн болохоо ойлгуулсан 2 дахь хэсэг үнэхээр мундаг байлаа.
Ёстой "сэтгэл зүйн сод туурвил" болох нь үнэн юм.

Read
July 15, 2018Анх энэ номыг хараад шинжлэх ухааны утгатай зохиол гэж бодож байсан( газар доорх амьдралыг судлаад бичсэн гэж бодсон хэхэ).Унших явцадаа юмсыг гаднаас нь хараад дүгнэж болохгүй гэдгийг дахин өөртөө батлах шиг болсон.
Номыг уншиж байх явцадаа сэтгэл өвдөж байгааг мэдэрсэн гэх үү дээ. Яг л нуугдаж байсан айдас сэдрэх мэт байсан.Гол дүрийн баатар маань нийгмийн хувьд эсрэг дүр байсан боловч миний хувьд тэр хүн чанараа орхиж чадахгүй нэгэн байгаа мэт санагдсан.Тэгээд бодохоор тэр бодит амьдралтай нүүр тулж үнэнг мэдэхээс айдаг, аз жаргалыг зүрхэндээ мэдрэхээс айдаг нэгэн тэр зүгээр л өөртэйгөө насан туршдаа газар доорх нүхэндээ тэмцэлдсээр байгаа нэгэн шиг мэдрэмж төрсөн.Нийгмийн амьдрал хүнийг хэн ч болгож өөрчилж чадна аймаар биш гэж үү. Бодит байдалтай улаан нүүрээрээ халз тулая л даа, дүр эсгэгч шиг жүжиглэж байхаар толинд харж байгаа өөртэйгөө сайн найз шиг ярилций л даа, айдастайгаа улаан гараараа тэмцэлдэе л дээ, зүгээр л одоо байгаа үедээ аз жаргалыг мэдэрч амьдарсан нь илүү дээр шүү дээ гэдгийг энэ номын үг өгүүлбэр бүр сөхөөд байгаа мэт санагдсан. Газар доорх ертөнц бол миний бодлоор тамын ертөнц , тэнд үзэн ядалт, өшөө хонзон, зовлондоо тарчилсан хүмүүсийн орилоон байдаг биш гэж үү гол дүрийн баатар минь тэнд амьдрахыг сонгосон тэнд өөртэйгөө тэмцэлдэхийг сонгосон учир нь тэр нийгэм дээр дасан зохицож байснаас зугтсан нь дээр гэдгийг сонгосон тэгээд өөрийн ертөнцийг тэнд бий болгосон гэхдээ тэндхийн оршин суугч болоход бидний хүн чанаргүй хүйтэн цэвдэг нийгмийн өрөөсгөл бодолтонгууд нөлөөлсөн биш гэж үү мөн ийм харанхуй ертөнцөд байгаа хүн ганцаараа хичнээн тэмцлээ ч ертөнцийн сайхныг яаж олж харах юм бээ гэж бодогдож байна. Бид л анзаардаггүй энэ ертөнцөд одоо ч амьдардаг хүмүүс олон байдаг шүү дээ. Бусдыг тохуурхан хэн ч биш мэт харилцаж, ямар ч үнэ цэнэгүй нэгэн болгон харилцдаг нийгмийн доголдол одоо ч бидний нийгэмд оршиж байгаа нь үнэхээр харамсалтай....
Одоо харин өөрт минь гүн сэтгэгдэл үлдээсэн хэсгүүдээ түүвэрлэн бичие:
- ... Ямар ч хүний ой санамжид хэн бүхэнд дэлгээд байдаггүй, зөвхөн анд найз нартаа л хэлж магадгүй зүйл байдаг шүү дээ. Найз нөхөддөө ч нээж хэлдэггүй, зөвхөн л дотроо өөртөө сэмхэн нээдэг ч юм бас байдаг. За бүр тэгж яривал, өөрөө өөрөөсөө нууж санахаас ч жийрхдэг......
- ... Цөхрөлд л хамгийн халуун цэнгэл байдаг юм шүү дээ, ялангуяа хүн хаашаа ч гарах гарцгүй, мухардалд орсноо мэдрэх үед.
-... Амь тэмцтэл тачьяадахын нууцыг бүрэн дүүрэн ойлгохын тулд өөрсдийгөө гүн сайн хөгжүүлж, ухамсар мэдрэхүйгээ хурцлан дээшлүүлэх хэрэгтэй байдаг юм даа.
- ... Адал явдал, амьдралыг зохиож бүтээж байж л амьдрах аргаа олж байдаг хорвоо шүү дээ ер нь.
- ... Бодит юм ул мөргүй болж, утга учир нь ууршиж алга болоод, буруутан олдохоо болж, нөгөөх гомдол минь гомдол ч биш, үйлийн үр болж хувираад яг л өвдсөн шүдэнд өрөөлийн буруу гэж байхгүйтэй адилхан мухардаад ирэхээр нүцгэн гараараа хана шаах л ганц арга үлдэнэ дээ.
-... Би үүнд итгэдэг, энэ үгээ ч хариуцна.Учир нь, үнэн хэрэг дээрээ хүний бүх үйлдэл, аливаа юмны эрэг шураг төдий биш, харин эрдэнэт бодийг олсон хүн гэдгээ л алхам бүрдээ батлан харуулахын төлөө байдаг гэж ойлгодог шүү.
- ...хүн ер нь өөрийн зовлонг л тоолоод тоочоод байхаас биш, аз жаргалаа тоохгүй харахгүй өнгөрөөд байдаг юм.Хэрвээ тоогоод тордоод авбал юм бүхэн дээр аз жаргалын хувь бий.
-... Бүх юм хайраас болдог. Уг нь хэрүүл хийсний дараа эвлэрэх, буруугаа хүлээх, нэг нэгнээ уучлах хичнээн сайхан билээ, эр эм хоёуланд нь, анх уулзаж учирч байгаа юм шиг, дөнгөж гэрлэж бараалаад, хайр дурлал нь дөнгөж эхэлж байгаа юм шиг л санагдана...
-... Хайр дурлал бол, ямар ч л байлаа гэсэн,бусдын нүднээс далд байх ёстой бурхны нууц юм. Хайр дурлалаас л хүн ариусж, өөдөлж өгсдөг. Хайр байхад нэг нэгнээ улам их үнэлж хүндэлдэг бөгөөд хүндлэл дээр хамаг сайн бүхэн суурилдаг юм. Хайртай л байсан юм бол, хайраараа л гэрлэсэн юм бол хайр сэтгэл хагдарна гэж ер юу байх билээ...
-... Хүүхдүүд өсөөд ирэхээр чи тэдэндээ үлгэр дуурайл, нөмөр түшиг,тус нэмэр болох ёстой. Чамайг үхсэн хойно тэд чиний л санаа сэтгэлийг чамаас өвлөсөн тэр л янзаар нь насан туршдаа өөрийн биед тээж, чамайг дуурайж, чиний л жишээгээр явах болно. Энэ бол, агуу их үүрэг, хариуцлага гэсэн үг............ Хүүхэд гэдэг тэнгэрийн хишиг, аз жаргалын түлхүүр юм шүү дээ!
-... эхлээд өөрөө амьдралын таньж мэдэх, аж амьдралаа аваад явж сурах хэрэгтэй, тэгсний дараа бусдыг буруутгана биз!
-..... Дадал зуршил хүнийг ямаршуу болгож болохыг чөтгөр л мэднэ...
-... Хайр дурлал гэдэг чинь хамаг сайн сайхны үндэс, цул очир алмаз. Хүүхэн хонгор сэтгэлийн нандин эрдэнэ шүү дээ, энэ хайр дурлал гэдэг чинь! Энэ хайр дурлалыг чинь хүртэх гэж зарим эр хүн зүрхээ сугалж, амиа өгөхөд ч бэлэн байдаг юм. Гэтэл чиний хайр дурлал одоо ямар үнэ цэнэтэй байна?....
-.... Дадаж заншаагүй болохоор үнэн бодит амьдрал намайг давчдуулж, дарамталж, амьсгалахад ч хэцүү болгож байсан юм...
....
мэдээж эцсийн асуулт " Хямдхан аз жаргал, эрхэмсэг нандин зовлон хоёрын аль нь дээр вэ?" гэж гол дүрийн баатар маань асуудаг. Мэдээж миний хариулт эрхэмсэн нандин зовлон нь надад дээр санагдсан шүү.....

January 21, 2024
Өөрийн өрөвдөлтэй байдалыг филтэргүй гаргаж ирсэн санагдана. Нэгэн эрийн ертөнцийн мухлагаас бичиж байгаа дүр зурагыг илэрхийлнэ. Өөрийн ухаалаг хирнээ тэнэг үйлдэл гаргадагаа илэрхийлнэ. Арчаагүй долоон дор харагдавч, зоригтой жулуухан. Үзэл бодол нь үйлдэлтэйгэа зөрж, амьдралын парадоксийг харуулах өгүүлэл.
Read
July 7, 2020Номонд Петербург хотын газар доор /мэдээж шууд утгаараа биш/ оршин суудаг нэгэн ядруухан эрийн тухай өгүүлэх бөгөөд ном бүхэлдээ тухайн хүн өдрийн тэмдэглэлээ бичиж буй хэв маягтай байв. Өнгөрсөн дэх явдлаа нэхэн дурсаж, үүнийг уншиж буй хэнбугай ч болов намайг юу ч гэж бодвол бодог хэмээсэн бололтой амьдралынхаа агшин бүр дэх үзэл бодол, үйл явдлаа барим тавим, нүдэнд харагдтал өгүүлж чаджээ. Бичлэгийн хувьд уншигчтай харилцан яриа өгүүлж байгаа мэт бидний бодлыг асууж, дараа нь та намайг битгий ингэж бодоорой хэмээн өөрийгөө зөвтгөж заримдаа бүр үүнд минь итгээд үзээрэй хэмээн аргадаж хүртэл санаагаа ойлгуулахыг хүснэ.
Үргэлж л өөрийгөө “өт хорхой, шавж” -аас долоон дор нэгэн хэмээн сийчнэ. Тэгсэн мөртлөө өөрийгөө бас бүхнээс ухаантай, бүхнээс мэдлэгтэй хэмээн үзэхийг нь яана. Хэн нэгэн хүнд нэвширтлээ зодууллаа гэж уурлаж ундуйцахгүй мөртөө өөрийг нь зүгээр л тоосонгүй, хүн байна хэмээн авч үзсэнгүй гэхэд л сэвс нь хөдөлнө. Хараад байхад нинжин, цайлган сэтгэлтэй ч юм шиг. Аа гэхдээ, өгөөмөр ууч сэтгэлтэй байхаа больж, эсрэгээрээ гомдоосон этгээдээс хариугаа авахыг хүслээ гэхэд хэнд ч юугаар ч хонзогносон үйлдэл хийж чадахгүй, магадгүй чадах байлаа ч гэсэн тэгж түвдэхгүй тийм л хүн. Дотроо өөрийгөө энэ дэлхийн бузар булхайн дээд хэмээн үздэг хэр нь үнэн хэрэгтээ хорхойд ч хоргүй цагаахан сэтгэлтэй хүмүүс байдаг даа?
Ай. Лиза минь дээ. Хүнд хүчир амьдрал, даахаас нь хэтийдсэн зовлонгийн улмаас аргагүйн эрхэнд биеэ үнэлж, давшгүй даваа, гатлашгүй далайг туулахаар зэхэж буй нэгэн. Зохиолын “би” баатартай санаандгүй байдлаар учирсан ч нэгэн шөнийн дотор гадаад төрх, бие мах бодын таталцлаас бус зэмлэж байгаа хэр нь хайрлах сэтгэл, буруушааж байгаа хэр нь өрөвдөх сэтгэлийн хүчээр “оюун бодлын садан төрөл” болж нэгнээ хайрласан буюу. Ингэхэд “оюун бодлын садан”- тайгаа уулзах ямар сайхан байдгийг та бүгд эрх биш гадарлаж буй биз? Сайхаан. Сайхан. Цөхөрмөөр сайхан.

July 21, 2024
Экзистенциализм урсгалын сод бүтээлүүдийн нэг. Хүний бодол дотор ороод өөрөө бодож буй мэт хөврөөд явах ч миний төдийлөн анзаардаггүй тэр олон бодол, мэдрэмжийн цуглуулга мэт. Юуг бид яг амьдарч байна гэж үзэх? Нэр алдар, ном, дүрэм, журамгүйгээр хувь хүн байхаа больж буй үхмэл, нэгэн хэвэнд цутгасан нийгмийг тусган харуулжээ.
August 28, 2026
5-р бүлэг
Газар доорх хүн өөрийн идэвхгүй байдал, шийдвэргүй байдлыг тайлбарлана. Тэр аливааг хэтэрхий олон талаас нь боддог учраас эцэст нь юу ч хийж чаддаггүй.
Гол санаа: Хэт их эргэцүүлэл заримдаа үйлдэл хийх чадварыг устгадаг.

February 28, 2022
Сэтгэлзүйн сод бүтээл гэж Ницше хэлсэн нь яг таарчээ. Сэтгэлзүй юм даа.
April 3, 2022
Хүмүүний зовлон зүдгүүрт мэдрэмжийг
Хоёр зуун хуудсанд
Хоёр зуун хуудсанд
December 14, 2023
Бүхий л цаг үед чанараа алдахгүй зохиол.
January 25, 2025
хагас дутуу ойлголлоо дахин эргэж олон унших байх
July 3, 2018
Достоевский бол хаан. Өөр хэлэх юм байхгүй.
Displaying 1 - 12 of 12 reviews