Пүрэвбазар20 reviewsFollowFollowNovember 28, 2012Монголын орчин үеийн утга зохиолын ертөнцийг тодорхойлогч, үнэтэй хувь нэмэр оруулагч Г.Аюурзана гуйан өөр нэгэн шилдэг бүтээл. Аюурзана маш олон чанартай номнууд хэвлүүлсэн тэгвэл тэдний дундаас түүний 4 дэх роман "Бөөгийн домог" чухам юугаараа бусдаас ялгарах шилдэг бүтээл байж Алтан өд шагналыг эзэндээ авч ирж Солонгос хэлнээ хөрвүүлэгдэв?Энгийн роман бичих нь түүхэн явдалуудтай давхцуулсан эсвэл нийтийн сэтгэлгээнд бат суусан зүйлсийн тухай бичих хоёр тэс ондоо зүйл. Энгийн роман зохиогчийн төсөөллөөс цэвэр бүтдэг бол түүхэн эсвэл бодит зүйлс дээр тулгуурласан роман бичих нь зохиогчоос чамгүй их зориг бас нөр их судалгаа хийхийг шаарддаг. Учир нь ийм зүйл дээр зохиогч "худлаа" зохиож бичих эрх үгүй. Бөөгийн зан заншил цаашлаад хэнгэрэг, онгод тэднийг сүсэг бишрэл гээд бүх зүйлийг бодит орчин дээрээс нь судалгаа хийж түүнийгээ Тэнгис хэмээх залуугийн бүтэлгүй дурлалын шархнаас дайжих хэсэгхэн зуурын юм шиг хэрнээ хэдэн жилийн амьдралтай зангидаж өгсөн энэхүү роман нь нийтийн сэтгэхүйнд аль хэдийн гүн гүнзгий суугдсан бөө нарын тухай "ташаа" ойлголтыг халж чадахуйц анхдагч болсоноороо онцлог юм.Романы завсараар гарах Хагдай бөөгийн ярьдаг домогуудыг уншхад уран зохиолын охь амт шууд амтагдах бөгөөд жинхэнэ "классик" түвшиний тэдгээр домогуудыг ахин дахин уншсан ч уйдхааргүй тийм амттай.Энэ романаас ганц дутагдалтай зүйл надад санагдсан нь Аюурзана гуайн төсөөллөөс бүтсэн 2 гол дүрүүд болох Хагдай бөө Тэнгис хоёрын харилцаа нь дэндүү хийсвэр санагдах агаад Буриад ёсны хоол, соёлоос төдийлөн тусгаагүй нь харамсалтай. Гэсэн хэдий ч түүн шиг баримтан дээр тулгуурлаж жинхэнэ уншууртай ном бичдэг зохиолчид өдрийн од мэт цөөн.Аюурзана шиг зохиолчтой хамт нэг эринд амьдарч бичсэн номыг нь эх хэлдээрээ уншиж бүрэн гүйцэт ойлгож шингээж авч байна гэдэг ховор аз завшаан гэж би хувьдаа бодож явдаг. Дараа дараагийнх нь романыг тэсч ядан хүлээж сууна.
Tsevelmaa117 reviews9 followersFollowFollowSeptember 10, 2017Сондгой тоо бол бүхий л ертөнцийн төрх юм. Хорвоо хэзээ ч тэгш байдаггүй, сондгойрч онцгойрсон нэгнийгээ адалж байж, шүтэж байж, сондгойрсон нэг нь адлагдаж байж, шүтэгдэж байж, сая амьдралын үнэн төрх илэрч гардаг ийм л ертөнцөд бид төржээ. Ганцаар заяасан юм бүхнийг бод л доо.
Undrakh177 reviews120 followersFollowFollowJune 6, 2010Хэвлэгдэж гараад жил гаран болж байхад одоо л уншсандаа бага зэрэг харамссан. "Гурамсан цадиг" тэгэж их таалагдаагүй учраас тэр байх л даа , үргэлжлэл нь юм байна гэж бодоод түр хойшлуулсын. Хүлээж байснаас хамаагүй дээр байлаа . Хагдай бөө шиг хүмүүсийн амьдралаас л сэдэвлэж биднийг гайхшруулсан кино , ном зохиол төрөн гардаг биз. Үг бүр нь үнэн юм шиг , эсвэл би үнэн гэж итгэсэн тийм домгууд , түүхүүд . Тэнгисийг хэрхэн бөөгийн ёстой зохицуулж гаргасан нь гоё байлаа . Их ч зүйл судалж байж бичсэн бололтой . Харин Тэнгис , Хагдай бөө хоёрын харилцан ярианы хэсгүүд нь нэг л жинхнээсээ ярилцаж байгаа биш юм шиг уур амьсгалтай байсан . Хоёр хүний хоорондох яриа гэхэд арай л хоосон. Юутай ч их сайхан зохиол болжээ . 78- "....Архи бол ой ухааныг бүрхээж , хуурмаг занд сургаж , өвгө дээдсийн сүнстэй холбогдох замаас төөрүүлдэг хортой идээ .Оросууд чухам архины хүчээр л буриад зоны хүч чадлыг булааж аваа . "112- " Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй . Бөө хүн ямар нэгэн амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь л амьдрал байж таараа " 114- " Гуниг бол хамгийн эрхэм чанар . Бид өөрсдөөсөө болоод ч гуньдаг юи биш . Бид бол хаа нэгтээх хэрээ ,дорго , нохойны л хүний биеийн хэвд цутгасан дүрс төдий амьтад . Бидэнд хэрээ мэт , нохой мэт харагдаж буй эд бол ихэнх тохиолдолд далд ертөнцийн элч байдаг юм . Бид тэднийг захрич залах эрхгүй . Хүн бол ертөнцийн төв бус , Ертөнцийн төвдургаж буй ердийн л модны залтас нь . Үүнийгээ далдханаа мэдрэхэд бидний сэтгэлд гуниг төрдөг ..."171 - "Хүн бүр нүднээ үл үзэгдэх хоёр дахь биетэй . Сүнсний тэр амьтантайгаа үүрд холбоотой явдаг " favorites
Eny Rebel136 reviews63 followersFollowFollowJune 21, 2010Нэг эхлүүлж орхиод дундаасаа нь больж дуншиж дуншиж өнөөдөр уншиж дуусав. Дажгүй, гэхдээ би хэтэрхий их хүлээлттэй байсан болохоор бүүр тэгтлээ их бол таалагдсангүй. Элдэв янзын шашин этр сонирхдог мань мэтийн нөхдүүдэд бол уншихад илүүдэхгүй л ном байна. Дундуур гардаг домгууд нь их аятайхан.Ольго арал дээр очиж үзмээр, тэр мэдрэмжийг өөрөө мэдэрмээр санагдсан.Хэзээ нэг өдөр явж үзнээ. Нилээн их судалгаа хийж бичсэн нь анзаарагдаж байсан, бөөгийн талаарх аягүй аятайхан цогц мэдээлэл ч гэхүү мэдлэг ч гэхүү өгөхөөр уран зохиолоос гадна, танин мэдэхүйн их ном болсон юм шиг санагдсан. Ном дээр хэлснээр бас Урангоо ч ревийв дээрээ дурдсан байсан "үг хэрхэн бичигдэхээ, хэрхэн уншигдахаа өөрөө л шийддэг" гэж. Хүн бүрт уншаад өөр өөр сэтгэгдлэ төрөх биз.+ Тэнгис их сонин нөхөр санагдсан. Тэр хүнийг сайн ойлгоогүй.
Ag235 reviews21 followersFollowFollowJuly 22, 2012Ер нь одоо цагт хүн бүхэн л бөөтэй ямар нэгэн байдлаар орооцолдож байгаа. Өөрөө, өөрийнх нь ойр дотны ах дүүс бөө биш юм гэхэд л хавь ойрынх нь хүмүүсийн нэгнийх нь ойр дотны хүн бөө болчихсон, түүний талаар яриа хэсэгтээ өрнөдөг. Тийм болохоор энэ номыг хүн бүхэн уншчихвал, гэхдээ зүгээр нэг гүйлгээд өнгөрөх биш ойлгоод уншчихвал хэрэгтэй мэт.Бөө болон шарын шашны талаар бас гоё бичсэн байна билээ.Миний одоогийн харж байгаагаар Аюурзана зүгээр л нэг уран зохиол, тууж, өгүүллэг бичих биш маш сайн судалж байж бичиж байгаа зүйлийнхээ мөн чанарыг гаргаж харуулдаг хүн юм гэж бодогдоод байгаа. Шүгдэн дээр ч тийм л байсан. Хөөрхий Тэнгис Рэжи-н авч ирсэн цагаан толгойтой бүргэдэд хууртан бүтэн 7 жилээ арал дээр өнгөрөөчихсөн, тэрэндээ харамсаж байгаа хэсгийг нь уншаад за яадын бээ, зөндөө л их юм мэдэж авлаа шүү дээ гэж хэлээд тайвшруулмаар санагдаад байсан. :PЗөвхөн одоо цагт хуурамч бөө олширчихоод байгаа юм бишээ, дээр үед ч байсан юм. Хуурамч бөө, хуурамч лам нарын уршгаар бөө шарын шашин 2-г хүмүүс зөрүү ойлгодог...Бие энэ ертөнцийнх бол сэтгэл өөр ертөнцийн зүйл. Хүний биеийг өвтгөмөөр байгаа бол зүгээр л очоод цохичих. Харин сэтгэлийг нь өвтгөмөөр байгаа бол бөөд ханд гэсэн байна билээ.Бас бөө хулгайч хүнийг олж цээрлүүлдэг биш түүний сэтгэл зүйд нөлөөлж гэмших бодол төрүүлж, хулгайлсан эд зүйлийг нь буцааж өгөхийг хичээх санаанд хүргэж л чадна.Хүн баян, ажил төрөлтэй сайхан байгаагаа бөөд даатгаад тэр чигээрээ үүрд мөнх байлгаж чадахгүй, зөвхөн өөрөөс нь л бүх зүйл хамаарна... owned-paper-books
Khaliun Yadmaa10 reviews3 followersFollowFollowOctober 6, 2017Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй . Бөө хүн ямар нэгэн амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь л амьдрал байж таараа
Oyun-Erdene14 reviews13 followersFollowFollowSeptember 23, 2013Их сайхан зохиол болсон байна лээ. Маш их зүйл судалж баримтаар баталгаажуулж бичсэн нь уншихад улам л бодит гэж хэлээд байх шиг... Миний хувьд бөө гэхээр нээх ойшоож сонирхдоггүй байсан. Магадгүй энэ нь нийгэмд хэт их хуурамч бөө гарч ирсэнээс болсон байх. Харин энэ номыг уншаад анх удаа бөөгийн талаар мэдэж авсан ном минь юм. Бас бөө гэж яг юу байдаг. Бөөгийн зан заншил, тэд юу хийдэг тэдний хэрэглэдэг зүйлс мөн сахиус онгод гээд маш их зүйлс мэдэж авсан.
Tuugii Tuugs19 reviews2 followersFollowFollowDecember 20, 2014Угаас шашин сонирхдог надад бөө мөргөл үнэхээр сонирхолтой ч төдийлөн сайшаадаггүй. Буриад зон олны түүх болоод амьдрал, итгэл үнэмшлийн талаар бичсэн нь их сайхан санагдлаа. Уг номыг уншаад итгэх итгэл, харах өнцөг өөрчлөгдөөгүй ч уншихад нэн таатай байлаа. Аюурзана зохиолчийн бүтээлүүд судалгаа сайтай нь илт мэддэгддэг. mongolian-literature
Urangoo197 reviewsFollowFollowJune 3, 2010Үнэхээрийн сайн ном. 5/5Өнөө цагт бөө нар олноороо гарах болжээ. Гарах гэдэг зөв үг мөн ч юм уу? Тодрох гэх ч юм уу? Юутай ч энэ олон бөөгийн үнэн эсэхийг миний номыг уншаад ялгаж салгана гэж Аюурзана өөрөө номоо танилцуулсан байдаг. Үнэхээр бөө мөргөл гэж аугаа зүйл байсныг өнөөгийн бидэнд мэдүүлэхээр зүйл уламжлагдан үлдээгүй болохоор сохороор итгэгсэд олширч тэр хэрээр үнэн худал нь мэдэгдэхгүй бөө нар ч олширсон юм болов уу? Амьдарлыг маань тэгшлээд өгнө гэж найдан бөөд хандагсад олон. Туслах нь ч бий л байх гэхдээ "Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар ч бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй. Бөө хүн ямар нэг амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь л амьдрал байж таарна" гэж Хагдай бөө хэлсэн нь үнэн мэт. Жинхэнэ бөөгийн хажууд 7 жилийг өнгөрөөсөн Тэнгис энэ бүхнийг бидэнд дамжуулж байгаагаар энэ зохиол бичигджээ. Мөн бөөгийн талаах сонирхол татахуйц домогууд шигтээ болон орсон нь энэ номыг өвөрмөц болгосон байна. Гэхдээ Аюурзанын хэлсэнчлэн "үг хэрхэн бичигдэхээ, хэрхэн уншигдахаа өөрөө л шийддэг" тул бусад хүмүүс уншаад ямар над шиг бахдах бус өөр сэтгэгдэл төрж ч болох юм.
Ariunzaya28 reviews8 followersFollowFollowJanuary 7, 2016Ёстой л нэг амьсгаагаар дуусгасан. Урьд нэг романыг тэгтэл автаж, биширч, шуналтайяа уншин дуусгаж байснаа санадаггүй юм. Зохиолч ийм хэмжээний бүтээл гаргахын тул хэр хэмжээний судалгаа хийж, санаж сэдсэн талаар энд бичих илүүц биз. Минийхээр энэ ном уран зохиолын төрлөөр бичигдсэн л болохоос анхаарч уншсан нэгэнд шинжлэх ухаан, шашин, соёл судлал, түүхийн олон чухаг мэдлэг, мэдээлэл өгч чадах даацтай бүтээл. Зохиолч өөрөө ч судалж, цугуулсан бүхнээрээ эрдэм шинжилгээний бүтээл гаргавал олонд тустай байсан ч би зохиолч хүн учраас уран зохиолын бүтээл л бичлээ хэмээсэн байсан санагдана. Гэвч хүнд олон талын мэдлэгийг энэ мэт сонихолтой зохиолоор дамжуулан хүмүүст ойлгуулна гэдэг мөн ч их ухаан...
Оддбаяр44 reviews12 followersFollowFollowJune 29, 2015Аюурзана гуайн орчуулгын номнуудыг уншиж байснаас биш анх удаа өөрйинх нь бичсэн номнуудыг уншлаа..Харамсалтай нь миний төлийлөн сайн мэдэхгүй зүйлийн талаар болохоор бүх зүйл нь шинэ санагдлаа..Ядаж байхад би энэ Тэнгис гэдэг залуутай ямар ч ойролцоо нөхцөл байдалтай байхдаа уншчихав даа..Бас нэг өвөрмөц зүйл нь 155-р хуудаснаас өөрийнхөө мэдэх хамгийн урт өгүүлбэрийг уншсан нь гайхалтай..Ойролцоогоор 450 үгтэй өгүүлбэрийг үнэхээр гайхалтай тодорхой бичжээ....Нэг зүйлийг гүйцэд сайн эзэмшинэ гэдэг ямар сайханг эндээс дахин дахин мэдэрвээ хөөрхий
Lhagvadorj Narmandakh2 reviewsFollowFollowJanuary 31, 2022Бөөгийн талаарх үзэл бодлыг өөрчилсөн бас тухайн зан үйлийн талаар нилээн сайн мэдлэг өгсөн ном байлаа
Javkhlan11 reviewsFollowFollowJanuary 21, 2024Сонирхолтой санагдав. Психоанализ роман шиг уншигдав. Мөн бөөгийн мэрэглэдэг мөөгний хэрэглээ нь Psilocybin гэдэг мөөгний бодисийг харуулаад байгаа санагдсан. Хэрэглэсэн үгс нь өвөрмөц. Үүл урагдана гэх мэт үгсээр бөөгийн аялалаар хөтлөнө. Аюурзанын номнуудаас эхлэхэд харин хурцвах байх.
Enerel Namsrai1 reviewFollowFollowReadDecember 5, 2015Судасны чимээ, Шүгдэн, Бөөгийн домог гэх дарааллаар романуудыг нь уншсан. Ёстой л орчин үеийн гэх нэр томьёог авч яваа хүмүүсийн нэг бол Аюурзана. Эхэлчихээр больж чаддаггүй цөөн хэдэн амттай номнуудын нэг байлаа. Домгуудаас эхлээд л сайхан мэдрэмж, олон зүйл мэдэж авсан. Бөөгийн тухай ойлголт төвийг сахтсан болно. Монгол хүн болохоор ч тэр үү Шүгдэнг бодвол сэтгэлд арай ойр дотно санагдсан. Мартсан зүйлсээ эргэн санаад ч байгаа юм шиг. Хагдай бөө Тэнгис 2ийн харьцааг төдий харуулаагүй мэт ч ном тэр чигтээ тэр харьцааны үнэ цэнийг давхар халуулсан санагдсан. Сайн ном!
Aram3 reviews10 followersFollowFollowNovember 13, 2011Цагийн шуурганд өртсөн буриад түмэн, бөөгийн удмын сүүлчийн улаач, түүний туулсан бэрх амьдрал, хүний төлөө гэсэн чигч сэтгэл, зөвхөн бөө хүн л туулж чадах тэрхүү замналыг мэдрүүлж чадсан. Уг номонд гарах домгууд, онгодуудын орших ертөнцийн тухай дүрслэл их таалагдсан. Өөрөө бөө болох гэж байгаа юм шиг л Хагдай бөөтэй хамт аялсандаа.Бас номонд гарах орчин цагийн үйл явдал дунд нефтийн магнат Ходорковский-н тухай гарсан нь сонирхолтой байсан.novel
Enkh-Amgalan Tsognemekh3 reviewsFollowFollowJuly 30, 2015Уншаад эхэлсэн л бол дуустал нь шимтэж уншиж дуусгахаас өөр сонголтгүй үнэхээр сонирхолтой ном. Хагдай бөөгөөр маш олон зүйлийг илэрхийлэхийг зохиолч оролдсон юм шиг санагдсан. Бас хааяа үе үе тохиолдох хүмүүс бидний мэдэхийг хүсзэг астрал аялал, бөөгийн шашингийн талаар үнэхээр тов тодруун өгүүлсэн. Үнэхээр сайн ном
Naran MN4 reviews2 followersFollowFollowMay 6, 2013Энэ номыг өнөөдөр уншиж дууслаа,,,,хүн ер нь амьдралынхаа бүх л замыг өөрөө л сонгож амьдардагийн олон жишээг эндээс харж болно.Гэхдээ хүлээлттэй уншсан болоод ч тэр үү, миний хувьд тийм ч сайн ном гэж санагдсангүй.
Ulziisaikhan Jargal53 reviewsFollowFollowJuly 23, 2012Хагдай бөө шиг бөөтэй уулзаж үзхиймсан..нуль ургуулан бодолт төсөөлөл дээрээ тавьжаагаал уншсанда :р
Daria Otgonbayar17 reviewsFollowFollowJune 16, 2018Монгол улсын хойд хязгаар Байгаль нуурын орчимд суудаг буриад олны тухай дүрсэлсэн бөөгийн тухай анхны роман.Сүүлийн жилүүдэд бөө мөргөл дахин сэргэж айл бүрт нэг бөө байх нь холгүй байдаг боллоо. Нэг талаараа мөнх тэнгэрийн цаг ирж мянган бөө сэргэлээ гэдэг ч нөгөө талаараа улс орон хямрах цагт шашины үйл дэлгэрдэг гэж ярьцгаах юм. Аль нь үнэн гэдгийг мэдэхгүй ч бөөгийн тухай мэдлэг, мэдээлэл зузаарах тусам түүнд итгэх итгэл улам ихээр нэмэгдэх шиг.Ямартай ч худал хуурмаг зүйл огтоос биш бөгөөд бодит ертөнцийн бодит бус байдлыг илчлэх хамгийн шулуун зам учраас хамгийн ил тод байдаг бизээ…Энэхүү номонд Хагдай бөө болон түүний тулмааш Тэнгис-ийн тухай гарах бөгөөд бөө болох, онгодтой байх, тулмааш болох гээд бүгд оюун санааны, дотоод сэтгэлийн чанадад хүрэх тэр л нарийн үйл явцийг нүдэнд харагдтал бичихийн зэрэгцээ амьдралын утга учир, онгод сүнс, болон дотоод сэтгэл дэх хайр сэтгэлийн мэдрэмжийг дүрсэлсэн бичижээ.Зохиолч номыг бичиж байх үедээ өөрийн биеэр Байгал далайг зорин очиж судалгаа хийн, өвөг дээдсээс улбаалан ирсэн домог хуучинд тулгуурлан энэхүү романаа бүтээжээ.Сэтгэлд хүрсэн хэсгүүдээс:“Онгодын дохио бол энэ ертөнцийн хэл биш, энэ цаг үеийн сэтгэлгээ бус. Онгод ирэх үед бөөгийн оюун санаа бидний хүрээллээс гарч оддог. Балар эртний, ирээдүйн, эсвэл бүр харийн, бүр хүмүүн бусын хэлээр яриаад байгаагаа бөө өөрөө ухамсарладаггүй. Учир нь тэр нэгэнт далдын ертөнцөд нэвтэрчихсэн, тэндхийнх болчихсон яваа билээ.Өөрийнх нь ам, шүд, уруул, төвөнх, дууны хөвчийг ашиглан яригчийн дүр төрхийг зарим бөө дэргэдээ буй хэн нэгэнд зааж харуулдаг л гэдэг юм. Онгод нь орчихсон бөөгийн гараас атгахад, аялж яваа далд ертөнцийнх нь өнгө сэрвэс тодрон харагддаг, авиа нь цуурайтан сонсогддог л гэлцдэг юм.” хуу,24“Хагдай лам үе үе мөөгний ундаа уудаг бөгөөд “Нууц товчоон”-д гардаг Хол Баргужин төхөмөөс түүсэн ой мөөгний ундаа гэж нэрлэдэг юм. Одтой торго мэт цагаан толбонууд бүхий улбар ягаан толгойтой зэгзгэр өндөр ишнийхээ голд адууны хөлний сагаг мэт сахлаг үетэй мөөг.Энэ мөөг бүх ертөнцийг бэлэгддэг юм. Малгай нь одот тэнгэрийг, цагираган үетэй иш нь дунд ертөнцийг, цулхийж газарт суусан хэсэг нь доод тивийг төлөөлж буй. Бас хүнтэй ч адилтгаж болно. Хүний бичил загвар учраас цоохор мөөгний сүнс хүмүүн дүрээр харагддаг юмаа. ….толгойд энэ ертөнцийн бус бодлууд шууд орж ирнэ. Энэ ертөнцийн биш бодлууд төрөхөөр толгой нь толгой биш болчих шиг санагдана. Заримдаа толгойгоо тэмтрэхэд ч олддоггүй юм.…Улаан цоохор мөөгийг тун нарийн дэгтэй түүнэ. Зулгааж тасдаж огт болохгүй. Модоор хөндийхөн ухаад үндэстэй нь цуг авдаг. Ухсан нүхэндээ заавал өргөл өргөх ёстой тул тусгайлан бэлдсэн ууттай мэхээрийг барин оронд нь тавина.…Нэвтэрхий толь дээр энэ мөөгийг хортой гэж бичснэ байна лээ. Үнэн л дээ, их идвэл галзуурдаг юм. ” хуу,23, 70“Шүдний тухай ойлголт бөөгийн ёсонд тун чухал билээ. Эртний бөө нар шүдээ бүрэн зууж эрүүнийхээ лугшилтаар онгодоо мэдэрч залдаг байжээ. Ер нь ямар ч хүн шүдээ зууж байж л, дотоод хүчээ гүйцэд мэдэрдэг шүүдээ.” хуу, 47“Тэр огт архи уудаггүй. Архи бол ой ухааныг бүрхээж, хуурмаг санд сургаж, өвгө дээдсийн сүнстэй холбогдох замаас төөрүүлдэг, хортой идээ. Оросууд чухам архины хүчээр л буурал зоны хүч чадлыг булааж аваа. Ухааныг нь архиар, удмыг нь бузар өвчнөөр таслаа…” хуу, 70“Бөөгийн онгод гэж юу болохыг ойлгох хамгийн энгийн зам бол зүүд юм. Зүүдэндээ л хүн өөрийнхөө нөгөө тал руу, жинхэнэ сүүдрийнхээ гүн рүү орж, бүхнийг дотооод нүдээрээ харж, доторхи чихээрээ сонсдог. Миний өнгөрүүлсэн амьдралын тухай энд чи бид хоёр ярилцаж суугаа нь жинхэнэ явдал биш, зүгээр л бид тэгэж зүүдэлж байгаа хэрэг; миний үзэж туулсан бүхэн зүүд ч байж мэднэ. Онгодноосоо сэрсэн бөө хүн зүүдээ л ярьдаг юм шүүдээ. Унтаа сэрүүний завсар дахь тэрүүхэн хоромдоо л бөө хоёр ертөнцийг түр зуур холбож байдаг. Илүү содон гойд зүйл үнэндээ үгүй.” хуу,71“Уг нь эмэгтэй хүн өөрөө соргог байж чадвал, хэвлий дэх үр нь сүнсээ олох үед чих нь шуугиж, цуурай мэт дуу авиа дотуур нь түгдэг. Тэнгэрт буй онгод эх хүний гол судсаар чавхдас хийгээд хүний төрөлх аялгууг хуурдаж байгаа нь тэр. Хуурын эгшиг ямар хөгтэй байхаас хожим төрөх хүний сүнс хамаардаг юм даа.” хуу, 75“Итгэж чадах гэж чи мөн ч сайхан хэллээ дээ. Бүх зүйл итгэж чадсан нөхцөлд л үнэн. Итгэж чадахгүй бол үнэн юм гэж хаа ч байхгүй. Хэнгэрэг минь амьд, намайг хүлээж, замыг минь дуугаараа гэрэлтүүлж байгаа гэж итгэсэндээ л би харанхуйн орноос буцаж ирж чаддаг юм гэв.– Туслах онгодууд тань зам заадаг уу?– Онгодууд яг ч ойлгомжтой заадаггүй юмаа. Тэдний юу хэлээд буй нь надад өөрт ч сонсогддоггүй. Бүр миний амаар яриад байхад нь ч би үг сонсдоггүй. … Тэдэнтэй ярилцахдаа ч би үг хэлдэггүй, дохио тэмдэг, зөн совин, дам бэлэгдлээр л харилцдаг. Ухаандаа нар харуулах ч юмуу, могой хэлбэрээр зангидсан уяаг тэмтрэх маягаар. … Бид бодсоноо шууд хэлчихэж чаддаг. Хэлүүлж буй бодол санаа минь харин үг биш байдаг шүүдээ. Бөө хүн онгодын санааг л олж хардаг юм. … Хүн гэж хөгийн амьтан даа, хөөрхий; юмыг өөрийнхөөрөө ухаж чадах хэмжээнд нь хүртэл хялбарчилж байж л сая нэг ойлгож, олж хардаг. ” хуу, 95“Ер нь ирээдүйн мэдлэг гэдэг явж явж эртний мэдлэгийн л утгыг тайлахаас хэтрэхгүй биз дээ. ” хуу, 98“Гуниг бол бидний хамгийн эрхэм чанар. … Хүн бол ертөнцийн төв бус, ертөнцийн төвд ургаж буй модны тэрдийн нэг залтас нь. Үүнийгээ далдханаа мэдрэхэд бидний сэтгэлд гуниг төрдөг. … Хэнгэрэг бол ертөнцийн бичил загвар юм шүүдээ.” хуу, 102“Зүүд бол ертөнцийн үүд, өвгө дээдсийн дохио. … Ер нь бол хүн нэг хөлөө зүүдэнд, нөгөө хөлөө энэ амьдралд дүрж гишгихдээ л жинхэнэ мөн дүрээ олж хардаг юм даа.” хуу, 109” — Итгэлт Хамбын сүнсийг буцаагаад дуудвал амилж босох уу?– За даа, энэ хорвоо гэдэг эргэж ирэхийг хүсээд байхаар газар бишийг аль эрт таньчихсан, их холд хүрчихсэн хүн биздээ. Шарынхан хүний сүнс онгод болдогийг үгүйсгэдэг, хүн үхмэгц сүнс нь биеэс гараад өөр бие олдог гэлцдэг ээ дээ? Гэтэл бандид лам Итигэловын сүнс зуугаад жил сүлдтэй биеэ орхиод онгодын оронд явааг юу гэх вэ? Бясалгалд нэвтэрчихсэн тэр их ламын сүнс бие төрөл олж чадахааргүй дорой гэж хэн ч хэлэхгүй байлтай” хуу, 136“Ганц ширхэг мод эхэлж ургаад, бусад нь түүнийг хүрэлсээр ой үүсдэг. Цөөн хүн аль нэг газар нүүж ирээд, ард түмэн бий блдог. Энд ердөө цаг хугацааны л хүчин зүйл нөлөөлж байна. Ганц мод цаг хугацааны толинд тусахаараа ой юм.” хуу, 138“Архи гэдэг бол ариун сүнсний замыг, нислэгийг, өвгө дээдсийг, дуудлагыг хэрхэн олж сонсож болохыг, тэдэнтэй холбоо барьдаг сэжмийг гараараа тэмтэрч үзсэн тохиолдлыг; цөмийг мартуулдаг ундаа. Галт уснаас юу ч үлдэггүй. Гал нь унтраад, ус нь ууршаад дуусдаг. Тэгсэн мөртлөө бүсгүй хүнийг мартуулж хүчирдэггүй л ундаа даа. ” хуу,143” Хүн бүр нүднээ үл үзэгдэх хоёр дахь биетэй. Тэр нь чоно ч байж болно, шувуу ч байж болно. Сүнсний тэр амьтантайгаа хүн үүрд холбоотой явдаг. … Хүний сэтгэл амьд байх шиг чухал зүйл хаана байна? Нэгэнт чи онгоцонд суугаад харчих боломжтой юм чинь заавал шувуу болох гээд яахав дээ. Шувуу болж нисэхэд ч яг энэ цонхоор харагдаж байгаагаас илүү юм байхгүй. … Гэхдээ энэ чинь төрөл доошилж буй хэрэг шүүдээ. Хүн бол өөдөө тэмүүлэх учиртай.” хуу, 153“Бие чинь өвдөөд, сэтгэл чинь шаналаад байвал өвдөх шаналах гэдгийг огт мэддэггүй ямар зүйл байдаг билээ, түүнд л хувилчих. Чулуу бараг л өвдөггүй байх. Чулуу болчих. Тэгээд наад дэмий бодлоо хөсөр гээчих. Яг л чоно шиг юунд ч эргэлзэж шаналалгүй, зөн совиндоо л бүхнээ даатгачих. Тэгвэл чи үер хаанаас буух, газар хэдийд хөдлөхийг аяндаа л мэдрэх болно. Бас хичнээн бөх олс унжиж байлаа ч гэсэн, үүл рүү авирна гэдэг газрын амьтны хувьд мулгуу хэрэг гэдэг нь хэнээр ч хэлүүлэлтгүй, ойлгомжтой зүйл болно.” хуу, 154“Баян хүмүүс баян хэвээрээ байх гэж, өндөрлөгт хүрсэн хүмүүс тэндээсээ буулгуй удах гэж дэмий арга чарга хайсаар сүүлдээ муйхар хар шулам, мухар сохор сүсэг, ер нь юуны л бол юуны боол болоход сэтгэл санаагаараа бэлтггэгдчих юм. Хувь заяа гэдэг хөдлөшгүй, хувирашгүй зүйл огтхон ч биш гэдгийг ухаарч ойлгоё гэж хэн нь ч боддоггүй нь мөн гайхалтай хэрэг шүү.” хуу, 161“Чамд ойлгогдохооргүй л бол тэр ойлгомжгүй, бүдүүлэг зүйл гэсэн үг биш. Чамд тухгуй харагдаж байгаа л бол хүмүүсийн тэр амьдрал өрөвдөлтэй гэсэн үг биш, Чиний мэддэг орчинд хүмүүс өглөө кофе уудгийн төлөө, зүгээр л булгаас ус хутгаад уучихдаг хүмүүсийг чи зэрлэг гэж бодох эрхгүй. Жаргал, баяр хөөр гэж чиний төсөөлдөг зүйл хүн бүрийн хувьд жаргалтай амьдралын дүр шинж биш.” хуу, 177“Залуу нас бол зэрлэг араатны эрч хүч л болохоос, хүний өөрийнх нь өмч биш юм шүүдээ. ” хуу, 181“Цаг хугацаа гэдэг ч ердөө онгод ажээ. Залуу насаа дуусахад л хүн жинхэнээсээ насанд хүрдэг гэдгийг урьд нь огт мэдээгүй, мэдэж чадахааргүй явж дээ.” хуу, 187“Өөр хэл хүнийг өөр болгочихдог.” хуу, 191“Аливаа зүйл сэтгэлийг эзэмдсэндээ л дарамт болдог. Өнөөдөр олон хүний сэтгэлийг амьдрал биш, мөнгө эзэмдчихжээ. Мөнгийг зорилгоо болгосон хүн л ямагт өөрийгөө сэмэлж гээсээр, гээх бүртээ хүч нь барагдсаар байх вий… ” хуу, 198“Ердөө л өөр, шинэ бас нэгэн сонирхолтой амьдралын эхэн болохыг нь мэддэг хүнд үхэл юундаа ч аймаар санагдах билээ дээ? ” хуу, 205Энэхүү номонд бөөгийн талаарх олон нийтэд тархсан худал болон үнэн мэдээллийг ард иргэдийн домог хуучинд тулгуурлан бичсэн байх ба дээхэн үеийн буриад бөө нарыг хэрхэн устгаж байсан талаар мөн хэрхэн аврагдаж байсан талаар гол дүр болох Тэнгис, Хагдай бөө нарын дотоод бодол болон түүний амьдрал дээр үндэслэн бүтээлээ туурвижээ.Бидний амьдралд тулгардаг асуудлууд болон тэдгээрийн гарцыг сургаал байдлаар тайлбарлан бичсэн нь их таалагдлаа. Заримдаа бид өөрсдийн дуу хоолойг сонсох үедээ өөрсдөө биш мэт сонсогддогийн шалтгаан, зүүдэлсэн зүүд мин цаанаа утга илэрхийлээд байгаа мэт санагдах гээд олон зүйлс дээр өөрөө цааш ухан бодох тайлбар өгүүлбэрүүд ихэд тусгагдажээ.Шашны тухай номонд зохиолч төсөөллөөс илүү үнэн бодит байдлыг бичих шаардлатай байдаг ч зохиолч тэрхүү домог хуучыг гол дүрүүдийн хайр сэтгэлийн амьдрал болон тэдний үзэл бодлуудтай уялдан холбожээ.– Уншиж эхлэхээс өмнөх төсөөлөлд нийцсэн байдалд: 9 онооТөрсөн санаа:-Зүүдний ертөнц гэдэг одоо бидний бодит гэж төсөөлдөг ертөнц үү эсвэл зүүдэндээ очдог тэдгээр газрууд уу? Яг одоо харагдаж, баригдаж байгаа бүхэн зүүд үү эсвэл зүүдэндээ харсан баригдсан бүхэн бодит уу? Ялгаа гэвэл цаг хугацааны хэмжүүр хийгээд бодол сэтгэлээ удирдан залах, мөн үйл явдлын холбоо хэлхээс юм.Зүүдийг манах тусам зүүд бүхэн утга учиртай болж, ямар нэгэн зүйлийг өгүүлж буй мэт сэтгэгдэл төрдөг. Одоо бодоход тэдгээр зүүдүүд зөнтэй байсан мэт.. Тухайн үеийн зүүднээс тодхон санаж байгаа зүүд нь:– Өнгө дүрс нь гэгээ тасрахын алдад гэлтэй, ерөнхий тон нь саарал хөхөлбөр өнгөтэй байх бөгөөд биеэс гаран нисэх тэр агшинд хэдэн бээрийн газрыг хэдэн дойлд туулан өнгөрөх мэт мэдрэмж мэдрэгдэх бөгөөд өтгөн ойн дээгүүр хойд зүгийг чиглэн ниссээр хуучны 5 давхар байруудын гадаа ирэн зогсов. (Тухайн үед байрны тоог маш сайн харж санаж байсан боловч одоо санах юм даанч алга , аргагүй 2 жилийн өмнө байсан.) Яагаад ч юм багаасаа өссөн байр минь ч юм шиг, миний үеийн хэртэй нэг эрэгтэй хүүхэд хажууд зогсох бөгөөд тэр ч бас намайг чи ирэв үү гээд хүлээж байсан мэт ярих шиг. Хэсэг байсны эцэст харанхуй болохоос өмнө замдаа гарах хэрэгтэй гээд буцан урд зүгийг чиглэн өтгөн ойн дээгүүр нисэн орондоо сэрэв…Энэ бүх л үйл явц нь яг л бодит байдал шиг хийсвэр санагдсан зүйл байгаагүй бөгөөд дотроо өөрийгөө зүүдэн биендээ байгаа мэдэрч байгаа ч түүнийг сорихыг хүсэхгүй, түүнээсээ илүү ч юм шаардахгүй тийм л сонин мэдрэмж мэдэрч билээ.
Gangaa4 reviewsFollowFollowJanuary 17, 2021Бөө мөргөлийн тухай бичсэн анхны гэгдэх энэхүү романд "жинхэнэ" бөө хүн махан бодиороо хэдий их зовлон зүдгүүрийг туулавч сүнсэн биеэрээ бидний мэдэхгүй ямар гайхалтай ертөнцийн үүдийг нээж, шинжлэх ухаан хэзээ ч батлаж чадашгүй зүйлсийг үзэж мэдэрч туулдаг, хүмүүний ертөнцөд байх хугацаандаа онгодын болон өөрийн хүч чадлыг ашиглан хүмүүсийг хэрхэн зовлонгоос нь гэтэлгэдэг, ямар эгэлхэн, даруу хүмүүс байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон мэт санагдлаа. Мөн жинхэнэ бөө мөргөлийн философийг тайлбарлаж, бөө хүн энэхэн насны амьдрал зуурдын гэдгийг ойлгож шуналд үл автагддаг гэдгийг Хагдай бөө "дүү"-гийнхээ өгсөн алмаазан бөгжийг овоонд уяж үлдээдгээр харуулжээ. Зохиолын баатар Хагдай бөөг буриадын их заарин Цэрэн баавайгийн дүрээр төсөөлж бичсэн гэдэг нь өмнө тэр хүний төрөлх нутаг болох Дорнод аймаг, Баян-уул суманд очиж бөөлж байсан газрыг нь харж, Харцагай хэцийг нь нүдээр үзэж байсны хувьд тун онцгой, сэтгэлд ойр мэдрэмж төрүүллээ. fantasy fiction
Munkhbat Otgonbayar3 reviews1 followerFollowFollowJanuary 11, 2022Шүтлэггүй мань мэтийг ингэж дуустал нь уншуулж чадаж байгаа нь сонирхолтойгоос гадна бичиглэл сайтай байсны шинж биз ээ! Аюурзана гуайн номнуудаас анх барьж авсан ном нь болохоор ч тэр юм уу, бичгийн хэв маяг нь таалагдсан болоод ч тэр юм уу тун дажгүй сэтгэгдэлтэй л дараагийн бүтээл рүү нь орох шинжтэй. Анх энэ номыг унших болсон шалтгаан нь "Хөхөө" МУСКинотой бас их холбоотой. Тус киног үзсэний дараагаар найруулагч Ж. Жамъяансүрэнгийн талаар хальт сонирхон уншиж яваад энэхүү Бөөгийн домог романаар кино хийх хүсэлтэй байгааг нь уншаад, төд удалгүй өөртэй нь уулзах завшаан тохиож лавлан асууснаар сонгон авсан юм. Мөн киноны зохиол нь ямартай ч бичигдээд дууссан, Аюурзана гуайд өөрт нь ихэд таалагдсан гэдгийг сонсоод зэгсэн баярлаж билээ. Магадгүй ойрын хэдэн жилдээ кино театрын дэлгэцнээ ижил нэрт дэлгэцийн бүтээлтэй шинээр танилцах завшаан тохиох байх гэж найдаж явна.
Nasantogtokh Amarsaikhan2 reviewsFollowFollowApril 14, 2024Хагдай бөө, Тэнгис хоёрын 7 жилийн нөхөрлөл, адал явдал, бөөгийн шашинтай танилцаж буй амьдралыг уран сайхны байдлаар харуулсан. Бөөгийн шашин болон түүнд хамаарах элдэв домгуудын талаар, мөн буриад, эрхүү орчим дахь ЗХУ-ын нөлөөллийн талаар зарим мэдлэг олгохуйц зохиол болсон.
Bilegsaikhan14 reviewsFollowFollowSeptember 2, 2020Зохиолчийн бусад зохиолуудтай харьцуулахад тийм ч сэтгэл догдлуулахаар байсангүй. Гэхдээ бөөгийн ёсны сонирхолтой зүйлсийг мэдэж авлаа. Бас Байгал нуурын дээгүүр онгоцоор нисээд хармаар санагдсан.
tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadApril 11, 2023Туулайт арал дээрх буриад Хагдай бөөтэй өнгөрүүлсэн Монголоос ирсэн Тэнгис залуугийн үйл явдлууд. Бөөгийн жигтэй үлгэр домгууд.
Nanalism25 reviews3 followersFollowFollowApril 20, 2019Лам-бөө хоёулаа хүний санаа, төсөөлөлд тусч буй үзэгдэл болохыг хүмүүст таниулах зорилготой бүтээл гэж тодорхойлно. Бөөгийн домгийг өгүүлэх ч агуулгаараа Буддаг огт мэдэхгүйгээр, Лам, бөөг шүтэхгүйгээр сэтгэлээ шуналаас ангид байлгаж болох тухай бичсэн.Хүний амьдралын утга учир нь сэтгэл-хүсэл хоёрын баланс дээр орших тухай ч өгүүлсэн гэмээр ...Чиний төсөөлдөг жаргал, баяр хөөр хүн бүрийн хувьд жаргалтай амьдралын дүр шинж биш, гагцхүү тэр баяр хөөрийн цаана утга учир орших ёстой. Чамд ойлгогдохгүй л бол тэр ойлгомжгүй бүдүүлэг, Чамд тухгүй харагдаж байгаа л бол хүмүүсий тэр амьдрал өрөвдөлтэй гэсэн үг биш. Чиний мэддэг орчинд хүмүүс өглөө кофе уутгийн төлөө зүгээр л булгаас ус хутгаад уучихдаг хүмүүсийг чи зэрлэг гэж бодох эрхгүй тухай,Аливаа зүйл сэтгэлийг эзэмдсэндээ л дарамт болдог. Өнөөгийн нийгэмд хүний сэтгэлийг амьдрал биш мөнгө эзэмдэж, мөнгийг зорилгоо болгож, улмаар сэтгэлээ гээсээр-гээх бүртээ хүн нь барагдсаар байгаа тухай,Сондгой тоо бол бүхий л ертөнцийн төрх юм гээд хорвоо хэзээ ч тэгш байдаггүй, сондгойрч, онцгойрсон нэгнийгээ адалж байж, сондгойрсон нэг нь адлагдаж байж амьдралын үнэн төрх илэрч гардаг тухай, Галт уснаас юу ч үлддэггүй: гал нь унтраад, ус нь ууршаад дуусдаг тул баланстай байх тухай ... өгүүлнэ.Итгэж чадсан нөхцөлд тэр бүхэн үнэн учир юунд итгэж үнэмшихээ мөн чанарт нь тулгаж сонгох учиртай ажээ.
Оюун-Эрдэнэ12 reviews10 followersFollowFollowMay 8, 2012Буддын шашин, бөө мөргөл хоёрын дунд толгой эргэж байна.. энэ зохиолоос сүнс гэж ямар ч байсан бдаг тухай баттай мэдсэн. бас бидний энэ махан биеэс гадна хэдэн ертөнцөд бид байдаг гэчихвээ.. дээд тив, дунд тив, доод тив.. хүний энэ насны амьдрал хийгээд үхсэний дараах амьдралд маш олон зүйл тохиолдох аж... одоо Шүгдэнг уншиж байна.зохиолын хэл найруулгын хувьд их энгийн, амтанд нь амархан орж нүд ирмэхийн зуур л уншчихлаа.
Enjgaa84 reviews16 followersFollowFollowFebruary 18, 2015Бид яагаад төрсөн бэ? Бид яагаад амьд байдаг вэ? Бидний амьдрах утга учир юу вэ? Яагаад бид энэ орчлон, энэ цаг үед төрөв? Өнөөдөр бидний хэлээд, яриад, шаналаад байгаа зүйлс үнэхээр зовлон мөн үү? Үүнийг бөөгийн гурван үеийн амьдрал, эрт дээр үеийн домгоор дамжуулан харуулжээ. Аюурзанын номнуудыг уншихаар "ямар ч хүн хичнээн хэцүү байсан ч зөв явдалтай байж, сэтгэл бүтэн амьдрах л хамгийн их жаргал" гэсэн сэтгэгдэл төрөх юм даа... challenge-2016
Fero3 reviewsFollowFollowJune 5, 2014Бөөгийн тухай олон сайхан үндэслэлтэй мэдээлэл авахаас гадна зарим мэддэг боловч учрыг нь нарийн ухаагүй уламжлал өв соёлын талаар мэдээлэл авлаа. Маш сайхан бүтээл болжээ. Бичлэг, найруулга талаас нь дүгнэж мэдэхгүй байна. Харин олон дахин уншиж агуулгыг сэтгэлдээ тогтоох хэрэгтэй юм байна гэж хувьдаа дүгнэсэн билээ.
Frank56 reviews6 followersFollowFollowMay 5, 2013Шал өөр ертөнц. Миний л мэдэхгүй, мэдрээгүй магад хэзээ ч тунгаагүй үзэл санаа, тайвшрал бас төрөгдөл. Уншихад хөврөөд л өөрөө хөтөлчих тийм сайхан бичвэр, хэв загвар. Сэтгэл хангалуун хийгээд бодох зүйлсээр дүүрэн үлдэхүй.