Jump to ratings and reviews
Rate this book

Миний нутаг

Rate this book
Энэхүү номыг их зохиолч Д. Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний түүвэр зохиолд түшиглэн гаргасан байна. Мөн "Фотомон" агентлагийн баялаг архиваас их зохиолчийн урьд өмнө нийтлэгдэж байгаагүй ховор зургуудыг оруулжээ.

164 pages, Paperback

First published January 1, 2006

1 person is currently reading
6 people want to read

About the author

Дашдоржийн Нацагдорж нь1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.
Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.
Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (37%)
4 stars
1 (12%)
3 stars
2 (25%)
2 stars
2 (25%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Urangoo.
197 reviews
July 31, 2010
Нацагдоржийг бүх төрлөөр бичдэг байсан гэдэг хэдий ч энэ номд зөвхөн шүлгүүдийн түүврийг оруулжээ. Шүлгүүд нь тухайн үеийн байдлыг тусгасан, хувьсгалт үзэл санаа орсон тул тэгтэл сэтгэлд хүрсэнгүй. Дунд сургуулийн уран зохиолын хичээлээр танилцаж байсан Миний нутаг, Од, 4 улирал, Өргүй бол баян өвчингүй бол жаргалан зэрэг шүлгүүд нь үнэхээр сайн шилмэл шүлгүүд нь байж гэсэн сэтгэгдэл төрлөө.

Харин Д. Нацагдоржийн хувийн амьдрал сонирхолтой санагдлаа. Энхэл донхолтой хэцүүхэн амьдарлыг туулж байжээ. Германд сурч байхад нь гэнэт буцааж дуудсан, анхны эхнэр хэрэгт орж шоронд орон гарахдаа хар тамхинд орсноос Нацагдоржоос салсан, дараагийнх нь эхнэр Орос бүсгүйг 1 сартай хүүхдийнх нь хамтаар Монгол нутгаас хөөсөн, хэрэгт холбогдуулж шоронд хорьж байсан, ажлаас халсан зэргээс болж архинд орж улмаар залуу насандаа нас баржээ. Бүр түүний охин Анандашириг ардчилсан хувьсгал ялсны дараа Монголд авчирсан ба тэрээр энд амь насаа алдсан байна.
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.