Urangoo197 reviewsFollowFollowJanuary 7, 2025С. Эрдэнэ гуайн зохиолоос уншихаар энэ удаа сонгосон энэ ном уран зохиолын ном биш баримтат бүтээл байлаа. Эрдэнэ гуай энэ номоо бичихдээ бурхан номын үйл хэрэг ихэд сүсэглэж бичсэн нь мэдэгднэ. Мөн олон ч барим мэдээллийг номдоо үлдээхийг хичээжээ. Анх хийдийг байгуулсан түүхээс эхлэн, сэргэн мандаж байх үедээ ямар байсныг олдсон сурвалж, ном зохиолоос шүүж, ном бичих үеийг хүртэл амьдарч байсан буурал лам нараас үнэ цэнэтэй мэдээлэл авч үлдэж, тэдгээр хүмүүсийн тухай болон сүмийн схем, хурал хурдаг байсан дэг жаяг, бүр анхдугаар богдоос 8 дугаарх хүртэл шашны тэргүүнүүдийн товч танилцуулга, зураг хөрөг гээд их мэдээлэл шингээсэн байна. Ном нийт 5 бүлэгтэй. 1. Амарбаясгалант хийдийн түүх амаржуулахуйн чимэг2. "Зарлигаар байгуулагдсан Амарбаясгалант хийд" хэмээгдсэн учир3. Амарбаясгалант хийд мандсан ба мөхсөн учир4. Амарбаясгалант хийд дахин сэргэхийн учир5. Монголын их лам Гүрдаваа хувилгаан Амарбаясгалант хийдэд морилсон учирСоциализмын үед олон сүм хийдийг нурааж утсгаснаас Амарбаясгалант хийд сэргээн босгогдсон цөөхний нэг. Номд дурдснаар 700 орчим сүм хийдийг нураасан гэнэ. Энэ хийд бүр анхдугаар богд Занабазарын намтар түүхтэй холбоотой, ид үедээ хэдэн түмэн лам цуглаж хурал хурдаг том хийд байсан болоод ч уу, сэргээх чин хүсэлтэй тэр хийдэд өссөн өөрийн орон гэр мэт сэтгэдэг хүмүүс азаар амьд байж, мөн сэргээн босгоход гарах тэр их зардал мөнгийг анхлан гаргах буянт хүмүүн байсных уу, өнөө цагт өмнөх өнгө төрхөөрөө сэргэсэн байна.