Odonchimeg Idersaikhan78 reviews7 followersFollowFollowJanuary 7, 2023Их сайхан бичсэн, бидний ардчиллын нүүр царайг байгаагаар нь бодитоор шүүмжилсэн, тэмдэглэл маягийн ном уншиж дууслаа. Одоо хүртэл хэлмэгдэл гэдэг айхтар зүйл бидний дунд амьд байгааг, үг хэлэх эрх чөлөө бараг л байхгүйг (Тиймээс ч би лав сэтгүүлч байхаа больсондоо) их олон жишээгээр дүрсэлжээ. 10 жилд байхдаа эгч Оюунгэрэлийнх нь зөвөлгөөтэй их олон номнуудыг нь уншиж урам зориг авдаг байсан минь санагдав. Шоронд байгаа залуусын тэн хагас нь шахуу хэлмэгдэл, улс төрийн тоглоомны золиос гэдгийг сонсоод их харамсав. Өөрийнх нт Амьдралынх нь түүх Монголын нисэхийн салбарын нэлээн их хэсгийг эзэлж байгааг хараад энэ хүнээр бас их бахархав. Сайхан бичдэг хүмүүс минь бичиж бай л гэж хэлмээр байна.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowAugust 12, 2022Миат-ын тухай, амьдарч буй нийгмийнхээ мэддэггүй нэг өнцгийг харлаа. Уг нь сайн хүмүүс улс төрд ч гэсэн байдаг бололтой. Даанч ашиг хонжоо хөөж, амиа бодсон нь арай их юм уу даа. Бас тэр олон хэлмэгдсэн хүмүүсийг бодохоор өр өвдөж байна. 1930-аад онд л байсан зүйл гэж бодсон ч одоо хүртэл байдаг бололтой. Гунигтай юм аа.Мэргэжил, ажилдаа эзэн болсон өчнөөн хүн байдаг ч хэвийн ажлаа хийгээд явахад бас л хэцүүхэн сонсогдож байна.