Jump to ratings and reviews
Rate this book

Салхины нэр Ө

Rate this book

184 pages, Paperback

Published February 1, 2022

Loading...
Loading...

About the author

Өлзийтөгс Л.

16 books747 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
14 (42%)
4 stars
10 (30%)
3 stars
8 (24%)
2 stars
1 (3%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Tsevelmaa.
112 reviews9 followers
December 27, 2022
Алдсан бүхнээ хайн, дурсамж дотуураа тэнүүчилнэ.
Авсан бүхнээсээ залхан, хаяж гээх газар хайна.
Авах хүн байна уу? Өчигдрөө, бас өнөөдрөө зарна!
Асаалттай хүсэл, унтраалттай сэтгэл үнэгүй дагалдана.

*** *** *** ***

Дараагийн удаа гэж байдаггүй хорвоод
Өчигдөр гэж байгаагүй мэт амьдравч
Дандаа л догдлон түрэх давалгаа нь
Дахин дахин дурсамжийг зөөх далай,
Ай, мянга нэгэн наст далай
Profile Image for Soko.
279 reviews51 followers
April 16, 2022
Таалагдсан хэсгээ тасдаад орууллаа. Үгийн шид гэж яасан тансаг бас гашуун юм бэ?…

Бүх амьтнаас бөөс хамгийн цусархаг нь
Бүх эрээчинчээс шүүмжлээч хамгийн идээрхэг нь.
Бөөлжис цутгам тэд л этэн, гэтэн шавдаг нь.
Час хийтэл хатгамагцаа тас хийтэл инээлддэг нь.
Цусаар хооллодог амьтдын бие нь дэндүү жижигхэн ч
Идээгээ идсэн бичээчдийн эвий зүрх нь балчирхан ч
Байж л байг дээ, мөнх байг, тэтгэн оршихуйн төлөө
Хөлсөө ч, цусаа ч хандивлана би, хүэ байхуйн төлөө!

…Ойн модод цасыг хүлээхдээ нүцгэлдгийн учир юу вэ? /Неруда/

…Энэ хүрэх гэж л эцтэл явлуу?
Эцэст нь гацах гэж цуцтал зүтгэлүү?…

…Энэ хорвоод яах гэж ирснээ, хэнээсээ би асуух болж байна? /Неруда/

… Анхны цагаан үснүүдээ тоолон тоолон зулгаахдаа
Агшин эгшин гээчээс л үхэл гэтэн ирдгийг…

…Ээ, тэвчээрээр хөтлүүлж зовлонгоор түлхүүлээд л урагшилнам за…

Амьдрал гэдэг шувуунд хувирахаар зэхэж буй загас биш гэж үү? /Неруда/

Бас яг намайг харсан уу гэлтэй нэг шүлэг байсан. Энд хуулж бичээд хадгалчихъя. Хааяа орж ирж уншиж байх өөртөө зориулав.

Ямар нэг сайхан зүйл болохыг үргэлж хүлээдэг байсан тэр охин
Яг энэ буланг тойроход л аз тохионо гэж итгэж явсан охин
Галт тэргээр явсаар байгаад явсаар байгаад л ертөнцийн хязгаарт хүрчихнэ дээ гэж
Гараа хүчтэйхэн дэвэхэд л нисдэг болчихно доо гэж
Гал унтраад дуусахад алтан өндөг цурамнаас нь мэндэлнэ дээ гэж
Газраас гэнэт хэтэвч олно, олсон мөнгөөрөө загас авна даа гэж
Үнэнгээсээ боддог, үлгэрт яг итгэдэг, горьдомхой тэр охин
Үүдээ тас хаачихаад, үүрээ бив битүүлчихээд, үрчгэр хөшгөө л гөлөрч суух гэж!
Аз амалсан шидэт булангууд ертөнцийн хаа сайгүй
Алтан загастай мөнгөн хорго ч амьдралын хаа сайгүй
Тэнгэрийн сүмд хүргээд өгөх хурдан галт тэрэг ч үй түм
Тэглээ чиг охин өвөртөа шигдэн, өөртөө нуугдчихаад, цонхигор цонхоо гөлөрч суух гэж!
Цаг хугацаа түүнээс юу булаасныг хэн мэдлээ
Цас бороо түүний юу арилгасныг хэн мэдлээ
Хайр авхайтан зүрхийг нь ямар өнгөөр эрээлснийг
Хагацал ноёнтон сэтгэлийг нь ямар хутгаар сийчсэнийг
Хэн мэдлээ (*3)…
Profile Image for Soly.
2 reviews
January 15, 2023
Үнэхээр өвөрмөц бөгөөд сэтгэлд дулаахан~
Profile Image for Ishdolgor.
198 reviews6 followers
April 1, 2022
Өлзийгийн номыг бичсэн насан дээр нь очвол ахиж уншина даа гэж боддог. Хүн нас насандаа л ойлгох, мэдэрч чадах зүйлтэй юм шиг санагдаад байдаг юм.



Диваажинд сүм байдаггүй, Бурхан байдаггүй.
Тамын бидэнд л сүм байдаг, Бурхан байдаг. (Х5)

Өглөө бударсан гэрэлт цас шөнийн хүйтэн цас биш.
Өчигдөр суйлуулсан хоосон зүрх өнөөдөр нахиалсан зүрх ч биш.
Мартагдаж сурна гэдэг мартахаас ч дутуугүй эрдэм.
Хагацаж сурна гэдэг ханилахаас ч дутуугүй хүч. (Х93)

П.Н: -Аянгыг архитай хольж гаргадаг ундааны нэрийг юу гэдэш билээ дээ?

Л.Ө: -“Шүлэг” (Х170)

Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
March 19, 2022
Үхчихвэл л дуусчихна даа гэж санаж явсан
Гэнэн нас минь өнгөрөхөд би амьдралыг ойлгосон
Хүсчихвэл л хүрснээ авна даа гэж итгэж явсан
Хүүхэд нас минь дүүрэхэд үхлийг ойлгосон.

***
Зүрхгүй хүмүүс шүлэг бичнэ
Марзан зуун юм бэ?
Тархигүй хүмүүс ном бичнэ
Тамтай цаг вэ?
***
Сүнстэй минь хамт л нүдээ нээсэн цайлган сэтгэл
Сүүдэртэй минь цуг нүцгэн ирсэн цагаан гэрэл
Хэн бүхэн рүү итгэсэн нүдээр л хардаг тэр
Юм бүхэн рүү инээсэн хайр иогээдэг тэр

***

Үдэж явуулахдаа авсан халуун шархыг тань сэрээж
Үхэгсэд маань хэрвээ эргээд ирлээ гэхэд
Хэлж амжаагүй бүхэн нь ганцхан үгэнд багтана: Хайртай
Хийж амжаагүй бүхэн нь ганц шивнээнд багтана: Уучлаарай

***
Шар өнгө дуусчихвал ертөнц харанхуй үлдэнэ
Шаналал зовлон дуусчихвал сэтгэл харалган үлдэнэ
Уйгүй, улаангүй өдрүүдийг намар гэх хэцүү
Уучгүй, дуу ч үгүй зорхийг амвд гэх хэцүү.

***

Дараагийн удаа ирэхэд
Далай надтай уулзсанаа санах болов уу?
Дараагийн удаа таарахад
Далавчийг минь тасалсан чи таних болов уу?

***

Мартагдаж сурна гэдэг мартахаас ч дутуугүй эрдэм
Хагацаж сурна гэдэг ханилахаач дутуугүй хүч.
Profile Image for Urangoo.
197 reviews
December 10, 2022
Pablo Neruda нас барахаасаа сарын өмнө (харамсалтай нь хорлогдсон болохыг нь сүүлд тогтоосон гэнэ), 69 насандаа бичсэн "Асуултын ном" дээрх асуултуудын хариулт, зохиолчийн өөрийн тодорхойлсноор хариу (реакц) болгон энэ номыг сарын дотор бичсэн гэнэ. Өвдөөд бие сэтгэлээрээ ядарсан үед уран бүтээлчид Pablo Neruda-ийн бүтээл хагас зуун жилийн дараа урам зориг, онгод төрүүлж, сайхан шүлгүүдийг бичих хүчийг өгсөн нь юутай сайхан. Ном дээрх зургууд, таталбарууд цаанаа л донжтой, өгүүлэмжтэй.

Асуулт: Бийрээр будуулсан мэт шарласнаа мэдрээд навчис яагаад амиа хорлодог вэ? (Neruda #5)
Хариу: ... Орь дуу тавьмаар байвч тэсч үлдэх зоригийг
Олж авсны эцэст л зовлонгийн гэрлийг харсан.
Уйлах нь уйлахгүй байхаас их хүч гэдгийг
Ухаарсны эцэст л сэтгэлийн цоож тайлагдсан.

Зовлон гэрэлтэй юу? Зовлонгоос гэрэл гэгээ гардаг гэж үү? Нээрээ л орь дуу тавьмаар байвч тэсвэрлэх зоригтой болох үед л зовлон гэрэлтэй гэдгийг мэдрэх байх. Орь дуу тавихгүй гэж зориглохын зэрэгцээ уйлах их хүчийг өөртөө хадгал. Эсрэгцсэн гэмээр ч энэ юутай үнэн.

Асуулт: Ойн модод цасыг хүлээхдээ нүцгэлдгийн учир юу вэ? (Neruda #25)
Хариу: ... Нар хааяа сар шиг хавирган байхыг хүсэх
Намар харин өвөл шиг цагаан болохыг хүсэх
Сохор эрвээхэй шөнөөр лаанд хувилахаар зүтгэх
Солгой гар минь өдөржин шүлэг бичихийг мөрөөсөх

Ой мод бүхий л бие сэтгэлээрээ цасыг мэдрэхийг хүссэндээ нүцгэлдэг болов уу? Цас мөдхөн буухаар тэнгэр бүүдийхийг, цас зөөлхөн хаялсаар мөчир салаанд нь хүрэхийг, цас мөчир дээр овоорсоор жин дарж хүндрүүлэхийг, цасны хүйтэн мөртлөө жавраас нөмөрлөх тэр нөөлгийг нүв нүцгэнээрээ мэдрэхийг хүсдэг байх.

Баруунаар ч, солгойгоор ч шүлэг бичдэггүй би Неруда, Өлзийтөгс хоёрын нөлөөгөөр асуултуудад өөрийнхөө хариулж хэсэг "эморлоо". Хаа нэг ганцаардлыг мэдрэхийг хүссэн үедээ, хаа нэг уйтай борооноор эсвэл нэвсийтэл хаялах цаснаар цонхоор харахдаа хөг аяз нэмэх шүлэг хэрэг болох үедээ энэ номыг эргэж "гүйлгэнээ".
Profile Image for Zolbayar.
130 reviews8 followers
February 23, 2026
"Халуу шатах улаан мод
цасны цэл хүйтэн уруулыг хүсэх.
Хайлан урсах нимгэн цас
оддын орь залуу насыг хүсэх..."

гээд л гоё явж байснаа

"...Удаанаар цусыг сорж, нэрийг чинь зажлаад л залгичих
Улаанбаатарын матар Австралийн матраас ширүүн." ч гэх шиг хачирхалтай шүлгүүд бас бичигджээ.
Displaying 1 - 7 of 7 reviews