Jump to ratings and reviews
Rate this book

Мянган тогоруу

Rate this book
Утга зохиолын нобелийн шагналт

186 pages, Paperback

Published January 1, 2021

1 person is currently reading
5 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
1 (8%)
4 stars
6 (50%)
3 stars
5 (41%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Urangoo.
64 reviews8 followers
August 17, 2023
Цайны соёлоор дамжуулан, хүний цаана, далд нуугдсан байдаг бүхнийг хэлээд өгөх шиг боллоо.
Уншууштай, бас бодууштай. Гоё япон зохиол.
Profile Image for Erdenee Oyunchimeg ( Ono ).
67 reviews5 followers
October 19, 2021
Эротик талдаа ном байна лээ шүү, хүнд бэлэглэхээр хэдийг авсан чинь өгч чадахгүй байгаа. Цайны ёслолоор дамжуулан өв уламжлал, ёсзүй, үг доторх үгийн далд утга, гэр бүлийн ярвигтай харилцааны талаар өгүүлнэ. Сонирхолтой, гэхдээ яг ямар өгөөж мессэж үлдээвээ гэхээр бас тодорхой бус. Хүн бүр л өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх байх даа.
Profile Image for Lkhama Suren.
35 reviews
March 13, 2022
Япон хүмүүс нээрээ онцлог, сонин хүмүүс шүү. (Уншсан ном, үзсэн кино, сонссон дуу хөгжим, яриагаар дүгнээд бодоход)

Номын эхэн 2/3-г бядан бядан уншив. Цайны ёслол, ёслолын эд хэрэглэлээр дамжуулан хүний сэтгэлийн холбоо, дурсамж, санагалзал ихэнх явдлыг эзэлнэ.

Хүн ерөөс хайрлах хүнээ өөрийн хүслээр сонгож, сэтгэлээ удирдаж чаддаг билүү гэж хэсэг бодлоо. Чадахгүйдээ л "нүгэл" гэгчийг үйлдээд, болохгүй хүнээ хайрлаад, болох хүнээ дотночиловч, сэтгэлийн мухарт өөр нэгэн, нэгэн бус хоёр ч хүнийг дурсаастай...
Хатуу шийдмэг, ёс журамтай байя гэвч тэгж үл чадах хөөрхий хүний л тавиланг илчлээд өгчээ, аугаа Кавабата сан.

Сүүлийн хэсэг дэх Фүмикогийн илчлэлийн, аялалын захидал энэ дүрээ, Японы байгалийн сайхныг илэрхийлээд өнгөрсөн зун эцэг эхийн нутгаар уулсаар ганцаар алхсан, алхахдаа юу бодож мэдэрч байсан дурсамжийг сэдрээгээд дотно.

Эрс шийдмэг, ам ангайм үйл явдалгүй ч, зөөлнөөр дотроос санагдаж, бодогдож мэрээд байхаар...

Орчуулга ойлгогдохоор боловч, мэргэжлийн орчуулагч илүү уран яруу орчуулах байсан болов уу.
Profile Image for Намуун Отгонбаатар.
34 reviews3 followers
August 15, 2022
Сэтгэлийн гүнд гуниг төрүүлж хүн гэдэг хэчнээн ганцаардмал болохыг ойлгуулна.

Кавабата эгэл нэгний өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа мэт чамирхал, уран цэцэн үггүй энгийн хүүрнэх авч үүгээрээ дамжуулан хүн хоорондын харилцаа ямар чухал болох, үүнээсээ л болж хүн хэр их зовж эсвэл жаргадгийг мэдрүүлж чаддаг нь л түүний зохиолуудыг үнэ цэнтэй болгодог шиг санагддаг. Зарим хэсэгтээ бүр уйтгартай ч гэмээр сэтгэгдэл төрүүлдэг ч уншаад дууссан хойно уншигч нэгэнд нэг л зүйлийг маш сайн ойлгуулчихсан байдаг: Ганцаардаж, гансарч яваагаа ухааралгүй хүн гэдэг амьтан зохиомол зовлон дундаа хэчнээн их төөрч, бэдэрч явдаг юм бэ дээ.

Кавабатагийн зохиолоос сэтгэл хөдлөм тэр бүү хэл үймрүүлэм гойд үйл явдал хүлээгээд нэмэргүй харин түүний зохиолоос “мэдрэмж” л үлддэг. Дотны найзынхаа сэтгэлийн шаналлыг сонсох мэт тэгээд хамт санаа алдах шиг…
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.