Jump to ratings and reviews
Rate this book

БАГИЙН ТАВАН БЭРХШЭЭЛ

Rate this book
Патрик Ленчионигийн энэхүү ном нь манлайллын тухай, бодит амьдралын жишээтэй нэгэн адил сонирхолтой, сэтгэл татам байдлаар бичигджээ. Тэрээр хурц оюун ухаан, илэрхийлэх чадвараараа дамжуулан багуудын сэтгэл татам хэдий ч төвөгтэй ертөнцөд нэвтэрч чаддаг.

Манлайллын хямралтай нүүр тулсан Катрин Питерсен эмх замбраагүй байдалд буй багийг нэгтгэж чадах болов уу? Ядаж байхад компанийг нь аюулд унагах эрсдэл ойрхон байдаг. Тэр амжилтад хүрэх үү, эсвэл түүнийг халах болов уу? Удирдаж буй компани нь дампуурах болов уу? Ленчионигийн энэхүү гайхалтай бүтээл нь манлайлал ямагт эр зориг шаарддаг гэдгийг танд сануулах болно.

Энэ номд гарч буй үйл явдлын хүрээнд багууд, тэр ч байтугай хамгийн шилдэг багийн ажиллагааг доголдуулахад хүргэдэг таван гол хүчин зүйлийг гаргаж ирсэн юм. Тэрээр эдгээр саад бэрхшээлийг даван туулах, эв нэгдэлтэй, үр дүнтэй багийг бүрдүүлэхэд ашиглаж болох хүчирхэг загвар, хэрэгжүүлэх алхмуудыг тоймлон харуулжээ. Мөн тэрээр багийн онцгой удирдагч, гишүүн байхыг хичээдэг бүх хүнд зориулж, энгийн боловч гайхамшигтай түүхийг өгүүлжээ.

212 pages, Paperback

First published April 11, 2002

3 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Binderya Binduush.
22 reviews2 followers
Read
December 1, 2024
Уран зохиолын ном унших дуртай над шиг менежментийн ном уншина гэдэг амаргүй байдаг. Гэтэл энэ ном өмнө нь уншиж байсан энэ төрлийн номнуудаас ихээхэн ялгаатай байсан. Хүмүүс дээр жишээ авч, ойлголмжтой байдлаар бичигдсэн тул уншихад удаан хугацаа зарцуулаагүй. Мөн ажил дээр гардаг олон асуудал эргээд хүнтэй холбоотой болохыг ойлгосон доо. Дараа нь өөрийнхөө компанийг байгуулах үедээ ахин уншинаа.

Багийн таван бэрхшээл:
1. Итгэлцлийн хомсдол(Өөрийн алдаа дутагдлыг бусдынхаа өмнө хүлээн зөвшөөрөхгүй байх)
2. Зөрчилдөхөөс айх (Мэтгэлцээн, зөрчилдөөнөөс зайлсхийдэг тул худлаа хэлэлцүүлэ, арьсаа хамгаалсан ярианууд бий болдог)
3. Өөрийгөө бүрэн зориулахгүй байх (Хуурамч дүр эсгэн, шийдэлд төвлөрөхгүй байх)
4. Хариуцлагатай байхаас зайлсхийх (Төлөвлөгөө үйл ажиллагаанд амлалт өгөөгүй тул хамтын зорилго болон багийнхаа төлөө ажиллахгүй байх)
5. Үр дүнд анхаарал хандуулахгүй байх (Өөрийнхөө хэрэгцээ, зорилгыг багийн зорилгоос илүүд тавьдаг)
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.