Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowSeptember 20, 2022Өөрөө өөртөө гэрэл бол! Энэ бол Буддагийн энэ дэлхий дээр хэлсэн сүүлчийн үг. Гэгээн гэрлийн эх сурвалж чиний дотор байгаа. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй. Нүдээ аниад дотогшоо ор. Тэр тэнд... тэргүүлшгүй цагаас хүлээсээр буй. Өөрөө өөрийгөө гэрэлтүүлэгтүн.Хэрвээ чи цайлган зүрх сэтгэлтэй байх аваас бусдад мэхлэгдэх болно. Мэхлэх, мэхлэгдэх хоёрхон тохиол байх аваас удаахыг нь сонго гэж Будда хэлжээ. Дотоод нандин эрдэнэ чинь хорвоогийн баялагтай зүйрлэшгүй үнэ цэнэтэй.Аяа, тийнхүү энэ ертөнцийн үйл хэрэгтАвах гээхийн гэм, эрдмийг ухаараадАя зөөлөн, хүчир шулуун элдэв аргаарАшид ялан дийлэхийн суу залийн бадраа.Сүн их далай ч дуслаас бүтдэгСүмбэр их уул ч шорооноос бүтдэгЭгшин хормын үйл бүхэнЭнгүй орчлонг урлан буйУрьд ямар явснаа одоох байдлаасаа харХожим ямар явахаа одоох үйлдлээсээ харМуу бүхнийг өөрсдөө үйлдээд цагийг му хэмээнэЦаг хувирдаггүй , хүн хувирдагГэрлийг тодруулахын тулд харанхуй байдагГэгээрлийг тодруулахын тулд төөрөгдөл байдагБурханыг тодруулахын тулд буг байдагТийм болохоор бүгдэд талархьяХаврыг авчрахын тулд намар байдагХайрыг сэнхрүүлэхийн тулд хал байдагНөмрийг мэдрүүлэхийн тулд жавар байдагАмрыг амсуулахын тулд алжаас байдагТийм болохоор бүгдэд талархья
Tamir Bayarsaikhan20 reviews1 followerFollowFollowNovember 16, 2023Бодол бол бохь зажлах шиг хуучнаа улиг болгон давтах ажил. Гэтэл ахуй дахин давтагдахгүй, агшин бүр шинэ байдаг. Агшин бүрийн шинийг бодлоор хүртэх боломж үгүй. Зөвхөн сэрж мэдэх хэрэгтэй. Хайрыг мэдэх ганц зам нь хайрлахуй. Шумбахыг мэдэх ганц арга нь шумбахуй. Бодит ахуйг таних ганц зам нь бодит ахуй. Үзэл онол, бодол төсөөлөлд автсанаар чи өөрөө бодит биш болдог. Бодит байхын тулд бодлоос ангид байж, зүгээр л хар.Агнистын гэгээ X-р цуврал. хуудас 65
Tulga G97 reviews32 followersFollowFollowSeptember 8, 2023" 'Ийм өчүүхэн буян надад юун нэмэр болох' хэмээн бүү сэтгэ.Дусаал усаар сав дүүрдэг шиг сэхээлэг хүн буянаар дүүрдэг." (93-р тал)