Jump to ratings and reviews
Rate this book

Мянган захидал

Rate this book
ХХ зууны нэрт романч тѳрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн "Мянган захидал" роман шинээр хэвлэгдлээ. Багш шавийн хоорондын дотно харилцаа, олон замаар салан одсон шавь нарынх нь ѳдѳр бүр илгээх захидал нэг түүхийг ѳгүүлэх нь юутай сонин.Багш бүсгүй Мягмарын залуу насны хайр дурлал, алдаа оноо, амьдралын түмэн нугачааг туулж яваа шавь нарынх нь сэтгэлийн хүүрнэлүүд энэ зохиолыг олон талтай баялаг болгожээ. Багш хүн шавь нарынхаа тѳлѳѳ хэрхэн саад бэрхшээл бүхнийг давж, амжилт олоход нь урамшиж, алдаж буруудахад нь харуусаж байдгийг яруу сайхан харуулсан бүтээл. Шавь нарынхаа сэтгэлзүйг гярхай ажиглаж, дотоод ертѳнцийг нь нээхийг хүсдэг хүнлэг сэтгэлтэй Мягмар бүсгүй боловсролын салбарт ажилладаг олон мянган багш нарын тѳлѳѳлѳл дүр юм.

732 pages, Paperback

Published January 1, 2019

1 person is currently reading

About the author

Ж.Пүрэв

3 books1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (40%)
4 stars
1 (20%)
3 stars
2 (40%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Naranzul Dashdorj.
12 reviews
April 26, 2024
Багш болохоор зэхэж буй залуус уншихад тохиромжтой ном шиг санагдлаа. Нэгэн арван жилийн Мягмар хэмээх монгол хэл уран зохиолын багшийн анхны дааж авсан ангийн шавь болж, амьдрал хэмээх их далайд бусад сурагчдын хамт хөвсөөр уншиж дуусгав.
Мягмар багшийн өөрийгөө дүгнэх дүгнэлт, түүнээсээ сурсан мэдсэнээ шавь нартаа сургааль болгон айлдаж, сурагчид нь түүнийг насан туршдаа бодож явааг уншихад сэтгэлд дотно сайхан байлаа.
Багш хүн гэдэг бүхий л амьдралын багш гэдэг үнэн юм аа. Багшийн нэр хүнд унаад байгаа энэ цагт бүх хүмүүст энэ номыг уншуулж ойлгуулахсан гэж мөн их хүсэв ээ.
5 reviews
March 8, 2023
Мягмар багш ба түүний ангийнхан. Багш гэхээсээ илүү хүнд байх ёстой чанаруудыг Мягмар өөртөө цогцлоосон нэгэн. Түүний ангийн хүүхдийн амьдралын замаас бодох, сурах зүйлс байна. Гол нь хэцүү хүнд цаг байсан ч даваад гарсан үр дүн тун ч сайхан бололтой.
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.