Urangoo197 reviewsFollowFollowMay 28, 2022Хот нээрээ бидний сэтгэлийг залгидаг уу? Эсвэл хотод ирсэн хөдөөгийн хүмүүсийн сэтгэлийг хотжуулахаар залгидаг уу? Сэтгэлийг нь сорон татдаг уу?Шарав - Мөрөөдөл хүслийнхээ төлөө өөрийгөө гээн тэмцэгчАгай - Амьдралаа дахин дахин эхлүүлэн, хотод шунан тэмүүлэгчГарьд - "Дөрвөн улирлыг холбогч", од болон гэрэлтэх нь үү гэж эхлүүлсэн ч энгийн л хотын иргэнХүдэр - Үл хувирагч, өмөг түшигтэй, энгийн хөдөөгийн иргэнгээд бүгд л өөрийн өнгө будагтай "Дөрвөн улирал" мэт найзууд. Амьдрал нь хэрхэн өрнөж, хэрхэн төгсөх нь онцгой ч юм шиг, бүр энгийнээс энгийн ч юм шиг.Маш сонирхолтой санагдаад, бас бороо орсон бүүдгэр өдөр таарсан тул өдөрт нь л дуусгалаа.