Jump to ratings and reviews
Rate this book

Өчигдөр уулзъя

Rate this book

219 pages, Paperback

First published August 1, 2020

4 people are currently reading
59 people want to read

About the author

Г. Аюурзана

49 books800 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
51 (50%)
4 stars
39 (38%)
3 stars
10 (9%)
2 stars
2 (1%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 16 of 16 reviews
Profile Image for Batchimeg Batbold.
25 reviews7 followers
September 11, 2020
Ээ дээ, амьд явахад мөн ч олон зүйлд шанална шүү!!!

/Хайртай зохиолчийнхоо шинэ номны тухай сэтгэлээ уудалмаар байна. Олон олон таарсан сайхан үгсээс нь цөөн хэдийг нь ч болов та нартай хуваалцмаар байна. Угтаа бол аваад уншчихаасай гэсэн дээ л харанхуй шөнө суугаад энийг бичиж байгаа юм шүү/

Биднийг хамгийн их бодолд автуулж, зуурхан төдийд бодол үймүүлдэг ч дараа нь сэтгэл хөнгөрүүлдэг гурван зүйлийг л энэ ном нэгэн хүмүүний хүүрнэл яриа, намтраар сануулах шиг боллоо.

Нэг. Хүн бүрийн амьдралд бүтээгүй өнгөрсөн ч үнэтэй санагдах, зуурхан хэрнээ үүрд сэтгэлд хадгалагдах учрал, дурсамж, эзэн байдаг гэж би боддог шүү. Эхнийх нь үүний тухай юм. Олон арван жил дунд, олон арван хүн зоноос сэтгэлд нандигнах нэгнийг олохгүй байна гэж хаа байхав дээ. Тийм нэг учрал, дурсамж энэ номд “…тэр нэг байгаа байхгүй нь тодорхойгүй ч юм шиг амьтныг бодож л …” гэж дүрслэгджээ. Үнэхээр л эхэндээ өвтгөж, шаналгаж, оюун бодолгүй зүүлэг нэгэн болгочхоод дараа нь сайхан бүхэнтэй сүлэлдэн санагдаж, уруулд мишээл тодруулдаг нандин зүйл болж хэсэг хадгалагдаад, хамгийн сүүлд зүүд, зэрэглээ шиг л үлддэг дурсамжууд байдаг даа. Сатаарах зүйлс ихтэй энэ өрнүүн амьдралд нойрыг минь хүртэл хугасалж явсан жаргал, зовлон амтагдсан тийм дурсамжууд одоо надад тохиосон эсэх нь ч тодорхойгүй бүдэг бадаг санагдах нь нэг бодлын хоржоонтой л юм. Он цаг улиран одож, олон олон дурсамж арчигдах ч бүүдийж, баларсан ч ор мөргүй арилахгүй зэрэглээ мэт тэр өдрүүдийг, бурхан мэт алс бодогдох тэр нэгнийг л бодон байж уншлаа.

“… минийх огт байгаагүй тэр нэгнийг чи минь гэж бодож амьдарсан мунхаглал надад бий бол дуусгах ёстой. Хн, “Чи минь” шүү! Чамайг бодох, чамайг санах, бурхан минь бүр чамайг хүлээх ч хоосон байсан…”

Хоёр. Харин дараа нь би үйлийн үрийн тухай бодсон. Эмээтэйгээ өссөн хүүхэд л дээ. Их, бага гэлтгүй баахан болох, болохгүйн дунд хүмүүжсэн. Хийсэн жижигхэн ч болтугай муу үйлдлийн минь хариу надад биетээр мэдрэгдэхгүй байлаа ч болохгүй зүйл хийсэн дээ гэмшсэн сэтгэлдээ хамаг тав тухаа эвдүүлчих үед хүртэх ёстойгоо л хүртэж байна даа гэж боддог минь үйлийн үр гэсэн ойлголтод итгэдэгтэй минь л холбоотой. Үнэхээр л “…дайсагнагчдыг сөрж дайсагналгүй, хонзогногчдыг өшиж хонзогнолгүй, бухимдагсдыг дагаж бухимдалгүй, тэчьяадагсдыг дуурайж тэчьяадалгүй, шуналтнуудын дунд шуналгүй, мунхагуудын дунд мунхралгүй амьдрахыг л хичээхээс өөр эрдэм ном чамд хэрэггүй...” аж.

Үйлийн үр нь байдаг бол гомдож туних, үзэн ядаж, харааж зүхэх, өшөө, хариу авахыг хүсэх, ухаан хүрэхгүй, уйлж суух энэ бүхэн хүртэх ёстой зүйлс маань л тул үргэлжлүүлэн, хөвөрдөх ямар шаардлага бий гэж. Чамаас гарч буй үйл бүр үр дагавартай юм бол тэнгэр ширтээд л амьдрах нь заримдаа их чухал юм даг уу даа. Ийм л бодол төрлөө. Мэдээж номон дээр нэг нэгнийхээ учир шалтгаан болсон олон үйл явдал гарна. Би энд түүнийг задлахыг хүссэнгүй.

Гурав. Сураад л, ажиллаад л. Нэг даалгавраас нөгөө даалгаварлуу шилжээд л. Нэг газраас нөгөө газар луу гүйгээд л. Энэ бүхний дундуур ухаан мэдрэлгүй туучиж байхдаа хэн нэгнийг үрэгдсэн тухай олж сонсох, хэн нэгэн чамаас аль хэдийн хөндийрснийг мэдрэх, хэн нэгэнд чи баяртай гэж хэлэх ёстой болсныг ойлгохдоо золиг гэж энэ бүх хүсэл, шуналын эцсийн зорилго нь тэгээд юу юм бэ гэж бодож мэлрэх үетэй их таардаг даа.

Ийм бодол эхэндээ их айлгана, бухимдуулна, бодол хүндрүүлнэ, харин дараа нь хөнгөхөөн мэдрэмж төрнө. Бүх зүйл өрнөөд л дуусна гэсэн хоосон чанарын тухай бодол гурав дахь нь юм аа. Хэрэв цаг хугацаанаас бусад бүх зүйл тийм зуурдын чанартай юм бол хэрхэн өөрт өгөгдсөн жар, дал, наян жилийг элээх вэ? гэсэн асуулт бас энэ бодлыг дагана.

“… Хүн заавал азтай, жаргалтай амьдрах албатай юу? Жаргалгүй, зовлонтой байх ч гэсэн бас л бидэнд заяасан амьдрал. Магадгүй зовж үзэх гэж л бид амьд явдаг ч байж мэднэ. Жаргалаас хол, зовлонтой амьдрахад эцсийн эцэст юугаараа хохирно гэж?…” энэ хэсэг нэг хариулт нь. Бид ер нь яахаараа өөрсдөө л баясаж цэнгэх гээд, өөрсдөө л инээж хөхрөх гэж тэгж их хичээл зүтгэл гаргаж заримдаа өөрсдийн бус зүйлсийг хүртэл түүнийхээ төлөө зольж явдаг байнаа, хэзээ ч буцахгүй юм шиг, үүрд үлдэх юм шиг.

Түүнчлэн “… зарж үрээд л үгүй болчих юмсын төлөө амиа тавьж, хүний чин сэтгэлийг ч дээдэлж мэдэхгүй, ярихаас ч дурсахаас ч ой гутам увиагүй араншинд хөтлүүлж…, харсан бүхнээ гутаахын төлөө төрсөн юм шиг засаршгүй мунхаг дотортой хүн гэж үнэхээр байх юм билээ…” гэж өгүүлснээрээ амьдралын бүх л зорилго, чин сэтгэлээ эд хөрөнгө, эрх мэдлээр арилжиж яваа хүмүүсээс ялгаатай байж өөрийн хүмүүсээ, өөрийн чанараа, өөрийн үнэтэй бүхнээ ангилан танихыг хичээгээрэй гэж зөвлөх шиг санагдлаа энэ зохиол.

Тэгээд номын төгсгөлд “…хүн хоосон ирээд хоосон буцдаг л гэцгээдэг. Үнэн байж магадгүй. Бүх юм байх цагтаа байж, үгүй болох цагтаа үгүй болдог шиг. Тэгэхээр энэ үг үнэн байж тун магадгүй. Гэхдээ над шиг хов хоосон буцаж яасан ч болохгүй. Хүн гэж явсан чинь үнэн л бол заавал нэг эрхэм нандин зүйл үлдээх хэрэгтэй юм билээ…” гэсэн үгс хөвөрнө.

Харин миний тархинд,

Эхэлсэн шигээ дуусах миний амьдрал, хэсэгхэн өрнөөд, хэсэг дурсагдаад хов хоосон болох дурсамжууд шиг минь миний амьдрал …энэ өргөн хорвоо, энэ уудам цаг хугацаан дунд өчүүхэн мэт боловч өөрийн минь л нүдээр ертөнц ертөнц болж харагдаж, өөрийн минь л оршихуй утга учир болж буй тул цаг хугацаа, хайр, сэтгэл, амьдралд минь тохиосон, цаашид тохиох олон олон учралууд, дэргэд минь байгаа, сэтгэлд минь байгаа тэр олон хүмүүс тэгээд энэ биеэ нандигнан хайрлаж, “…унаганы зүс шиг хувьсан өөрчлөгдөх цагийн аашинд…” эрхэм хэвээр нь хадгалж, тэнүүхэн бодолтой явсаар тэнгэр харахсан даа!!! гэсэн бодол төрлөө.

Нандин учрал, үйлийн үр, хоосон чанар… амьдралын утга учрын тухай хамгийн их бодогдуулдаг зүйлс мөн биздээ тээ. Олж харахыг хүссэн зүйлээ л олоод харчихсан уу? эсхүл зохиолч маань үнэхээр л энэ бүхнийг дүрсэлсэн үү? ийм л бодлууд толгойд орж ирснийг ингээд жаахан цэгцлээд биччихлээ.

Сайхан ном шүү, уншаад л үзээрэй!!!
Жич: “…ийм хэлбэрээр…” бичигдсэн хэсгүүдийг зохиолоос шууд авсан шүү.
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
February 28, 2021
Дайсагнагчдыг сөрж дайсагналгүй, хонзогногчдыг дуурайж хозногнолгүй, бухимдагсдыг дагаж бухимдалгүй, тэчьяадагсдыг дуурайж тэчьяадалгүй, шуналтнуудын дунд шуналгүй, мунхагуудын дунд мунхралгүй амьдрахыг л хичээхээс өөр эрдэм ном ч чамд хэрэггүй...

Сайхан ном байлаа. Хоосон чанарын тухай нилээн эргэцүүлсэн. This too shall pass гэж хэлцэд дуртайг ч хэлэх үү.

Нүүр зургаас нь айж байнгын доош нь харуулж үлдээсээр номоо дуусгасан даа.

Төгсгөлд нь Сахиуст хангайн нууцыг дахин нэг унших хэрэгтэйгээ ойлгоод дуусах шив.
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
April 11, 2021
Монолог гэхэд үнэхээр залхаасангүй. Феодалын нийгэм, коммунизм гээд л үйл явдал өрнөж буй он цагийн хэлхээ ямархан тавиланд хүмүүсийг оршоож байсан нь сонирхолтой...
"Чиний агнист гэрт чинь бий. Дайсагнагчдыг сөрж дайсагналгүй, хонзогногчдыг өшиж хонзогнолгүй, бухимдагсдыг дагаж бухимдалгүй, тэчьяадагсдыг дууриаж тэчьяадалгүй, шуналтнуудын дунд шуналгүй, мунхгуудын дунд мунхралгүй амьдрахыг хичээхээс өөр эрдэм ном ч чамд хэрэггүй" гэх сургаалаар цаламдуулаад авлаа. Сайхан тайвшралыг мэдрэв дээ... Сахиуст хангайн нууцыг уншсаны дараа уншвал илүү ойлгомжтой юм байна.
Profile Image for Ishdolgor.
195 reviews6 followers
October 5, 2020
7 настай дүү маань номны нэр уншчихаад яагаад өчигдөр гээд байгаа юм бол? Маргааш л байгаа биздээ гэсээр би урдаас нь юу гэхээ мэдэхгүй гацаал... Хүүхдүүдийн яагаад дунд амьдрал өрнөдөг ч юм билүү... :)
Profile Image for Erdenebulga Baterdene.
3 reviews
November 30, 2021
“Гомдол гэдэг чинь бодол дутуудсаных “
Нээрээ л тийм байх. Энэ үгийг байнга санан хэнд ч гомдол тээхгүй амьдрахсандаа...
Profile Image for Tsevelmaa.
110 reviews9 followers
September 6, 2020
Сарниж замхарч байгаа надад маргааш ч гэж байх биш. Тоо томшгүй олон өчигдөр л .....
Тийм ээ, аль нэгэн өчигдөр л уулзъя даа....
Profile Image for Lkhama Suren.
35 reviews
October 15, 2020
Монгол улс маань нэг зуун дамнаж 2 хувьсгалын нүүрийг үзсэн билээ. Гол дүр болох Орос гуай арай л ардчилсан хувьсгалыг үзсэнгүй.

Төр цагийн байдал, элдэв бодлогууд эгэл ард Орос гуай болон түүний эргэн тойрны хүмүүсийн хувь тавилан, амьдралд тухайн хүний үйлийн үртэй холилдон хэрхэн нөлөөлж буйг, "хүн бол шатрын хүү юм" "амьдрал бол ердөө л зүүд зэрэглээ юм" гэдгийг Орос гуайн дотоод монологоор илэрхийлээд байв.

Зохиолчийн бараг бүх номыг уншсан. Сүнсний томъёоноос эхлээд нэг л явцгүй болоод ирлээ. Хэдийгээр судалгаа сайн хийж зохиолоо бичдэг гэж сонсч байсан ч түүхийн хувьд жижигхэн логик зөрчилүүд ганц хоёр харагдлаа. Мөн өмнөх зохиол болох Сахиуст хангайн нууц-тай холбох гээд арай л их Пүрэв ноён, бас бус хүмүүсийн байдлыг, өмнөх номны үйл явдлуудаа баахан оруулаад бүр залхаачихав.

Зохиолчийн ихэнх номноос өнөөх л төрөл-үхэл, сансрын хүрд, амьдрал бол зүүд зэрэглээ, үйлийн үрээс зайлах аргагүй, амьдрал хоосон гэсэн буддизмын санаа л байнга давтагдах. Үнэн л юм хойно яая гэхэв.
Гэхдээ нисдэг шүтээн, нууц тарни, мууран хүн, нуурын лус зэрэг сонирхолтой шигтгээнүүд нь л дуустал уншуулдаг даа.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Nandin.
22 reviews32 followers
May 29, 2021
Нэг насны амьдрал гэж байдаггүй юм шиг, бид зөвхөн төрлөө л өөрчилж, өмнөх амьдралуудын сайн муу үйлийн үрээ эдлэж, урьд насандаа хийж бүтээж чадаагүйгээ гүйцээх/гүйцээлгэх гэж үргэлжлүүлэн амьдарсаар л байдаг юм шиг санагддаг. Энэ монолог тэр бодлыг маань батлаад л байлаа. Хүн “би ингээд л амьдарсан болоод үхчих юм чинь яаж ч амьдарсан яалаа, би өөрөө хүн болж төрье гээд төрөөгүй” гэх мэтээр ярьдаг ч энэ бүгд цаанаа нэг учиртайгаас гадна, хүн болж ирсэн нэг насны зорилгоо биелүүлж чадалгүй буцчихвал Оросоогийн адил бүр мөсөн яваад өгчихөж чадахгүй “өчигдөр уулзъя” гээд эргэж буцахаас гадна, хэн нэг бидэнд харагддаггүй бурхан ч байна уу чөтгөр ч байна уу хийж дуусгаагүй үлдээсэн ажлыг маань заавал гүйцэлдүүлэхээр биднийг дахиад л хүн төрөлд дуудчих бололтой. Хаанаас ч билээ “хүн болж төрнө гэдэг аз завшаан гэхээс илүүтэйгээр хувь заяаны шийтгэл” гэж уншиж байсан. Амьдрал бол баяр жаргал биш, ердөө баяртай жаргалтай мөчүүд л гэж байдаг. Хэрвээ бид хүн болоод мэндэлчихсэн л бол ямар нэг даалгавартай л энэ хорвоод ирсэн. Харин ихэнх нь яг ямар даалгавар гэдгээ мэдэж амжилгүй буцдаг, цөөн хэд нь тэр даалгавраа олж ухаардаг, бүр цөөхөн нь түүнийгээ биелүүлээд бүр мөсөн буцдаг юм шиг санагдана. Дахин хүн болмооргүй байна, энэ насандаа л амьдарсан шиг амьдраад, хийх ёстойгоо хийж гүйцээгээд, дахиж хүн болж ирмээргүй байна. (Аймар suicidal сонсогдоод байгаа ч it’s not! we should normalize the thoughts of living and dying)

Авч үлдэх ишлэлүүд:

“ Дайсагнагчдыг сөрж дайсагналгүй, хонзогногчдыг өшиж хонзогнолгүй, бухимдагсдыг дагаж бухимдалгүй, тэчьяадагсдыг дагаж тэчьядалгүй, шуналтнуудын дунд шуналгүй, мунхагуудын дунд мунхралгүй амьдрахыг л хичээхээс өөр эрдэм ном чамд хэрэггүй”

“Их шимширч гашуудахаар хүний дотор хов хоосон оргиод, тэр л хоосны дундуур бараан сүүдэр лүсхийгээд тунарчихдаг юм билээ. Тунасан тэр сүүдрийн хүндийг яав аа!”

“Хэрэлдэж байгаа хүнд чөтгөр үг шивнэж өгдөг”

“Хүн заавал аз жаргалтай амьдрах албатай юу? Жаргалгүй, зовлонтой байх ч гэсэн бас л бидэнд заяасан амьдрал. Магадгүй зовж үзэх гэж л бид амьд явдаг ч байж мэднэ. Жаргалаас хол, зовлонтой амьдрахад эцсийн эцэст юугаараа хохирно гэж? Тэгээд ч ер нь хүн бүх зүйлийг дайрч гардаг тавилантай юм биш үү?”

“Хаашдаа ч цахилаад дуусах энэ богинохон амьдралд хүн ер нь сэтгэлээ баясгаж, сатаарч шимтдэг зүйлдээ гар татаж нарийлалгүй явах ёстой юм..”

“Архи биднээс ямар нэгэн чухаг зүйлийг маань булааж, хариуд нь өчүүхэн төдий тайтгарал өгдөг. Тайтгарал өгөхгүй байлаа ч тайтгаруулах гэж буй мэдрэмжээр горьдоож хуурдаг”

“Зарц боолынхоо амийг хайрлаж байгаа хүнд бол итгэж болно”

“Нүглийг нүглээр дардаггүйг би өөрийнхөө амьдралаар мэдлээ. Чи энэ үгийг л санаад авчих. Зүгээр л санаад ав. Харин амьдралаараа шалгаж үзэх гэсний хэрэггүй”

“Бурхан биднээр үргэлж л даажигнадаг. Тэр нь надад хамаагүй. Даажигнаж л байг. Би өөрийнхөөрөө л үлдэх болно. Өдгөө, үхсэн ч..”

“Сэтгэл нийлсэн хоёрыг хагацаах шиг нүгэл байдаггүй”

“Гомдол гэдэг чинь бодол дутуудсаных л юм билээ.. Хамгийн бэрх зуршил бол гомдол, гомдлоо хадгалснаас үүсдэг хамгийн эдгэршгүй өвчин бол бас л гомдол юм билээ. Бид үхэлтэй нүүр тулсан цагтаа л гомдол утгагүйг ойлгодог юм байна”

“Хүн хоосон ирээд хоосон буцдаг л гэцгээдэг. Үнэн байж магадгүй. Ноён явсан хүн нохой явган болохыг ч үзлээ. Баян явсан хүн гахай нүцгэн явахыг ч үзлээ шүү дээ. Бүх юм байх цагтаа байж, үгүй болох цагтаа үгүй болдог шиг. Тэгэхээр энэ үг үнэн байж тун магадгүй. Гэхдээ над шиг хов хоосон буцаж яасан ч болохгүй. Хүн гэж явсан чинь үнэн л бол заавал нэг эрхэм нандин зүйл үлдээх хэрэгтэй..”
Profile Image for Anu Batkhurel.
93 reviews11 followers
May 26, 2021
Туулж өнгөрүүлэх амьдрал гээч өөрөө их хоржоонтой юм. Тэнгэрт гараад өнгөрсөн түүхээ хүүрнэж буй Орос хэмээгч, түүний сүлж бэдэрсэн эрээн бараан эгэл биш, энгийн гээд олон үйл явдлыг ямар нэг зогсолт, он цагийн тодорхой дараалалгүйгээр өгүүлжээ. Тэмдэг дохио, шашин шүтлэг, зүүд зөн, үйлийн үрээр үйл явдлуудыг уяж зангидсанаа эцэстээ ээдрээ бүр нь цагийн эрхээр эрчлээс алдан сул хөврөх мэт санагдлаа. Юм бүхэн учир үндсээр тохиодог ч юм шиг, нэг бол зүгээр л “бүх зүйл хоосон”.

Бүхий л амьдрал минь жаргалтай байж үзэх гэсэн эцэс төгсгөлгүй, үр дүнгүй оролдлогоос өөр юу ч биш байсан юм шиг санагдахад, их л шимтэйгээр мөрөөдөж явсан тэр бүхнээ эргээд бодохоос ч халширч ядарна.


Хамгийн бэрх зуршил бол гомдол, гомдлоо хадгаласнаас үүсдэг эдгэрэшгүй өвчин бол бас л гомдол юм билээ. Бид үхэлтэй жинхэнээсээ нүүр тулсан цагтаа л гомдол утгагүйг ойлгодог юм байна.
Profile Image for Anujin Bataa.
32 reviews
January 5, 2025
Хүний амьдрал гэдэг тийм л богинохон мөртлөө тийм л урт. Нэг мэдэхнээ дуусчихдаг, эргээд санагалзах далай шиг хөвөлзөх дурсамжууд. Хүний амьдралд ямар олон зүйл тохиолдох боломжтойг, басхүү амьдралд жаргал зовлон яаж ээлжилдэг гэдгийг нүдэнд харагдаж чихэнд сонсогдтол мэдэрлээ. Уншаад л байх тусам улам дотор нь орж, тэгээд яасан бол гэж уншсаар дуусчихав. Хүн нээрээ л нас нөгчихдөө өөрийн туулсан амьдралсаа эхнээс нь нэг хараад, нүгэл буянгаа тоолдог болов уу?

Амьдралыг туулж л байж таньдаг гэдэг мэдээж хэн нэгэн тэгээд ингээд хэлчихсэн бол гэж боддог ч яг үнэндээ хэлсэн ч байж болно, гол нь туулж байж л бүрэн дүүрэн мэдрэх учиртай юм байлгүй дээ.
Profile Image for Гоо.
5 reviews
January 4, 2021
Тиймээ аль нэгэн өчигдөр уулзья.
Цаг мөч гэдэг тасралтгүй хэлхээс төдий.
Profile Image for Оюун-Эрдэнэ Баярсайхан.
3 reviews1 follower
June 19, 2021
Нүд салгалгүй уншиж дуусгалаа. Ном дуусахад хэн нэгэн танил минь үгүй болчих шиг гунигтай үлдлээ.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
September 12, 2020
Дундын ертөнцөөс амьд ахуйн түүхээ хүүрнэж буй талийгаачийн монолог нь урьдын зохиолууд адил сонирхолтойн дээр "Сахиуст хангайн нууц", "Сүнсний томъёо" зохиолуудын холбоос, гурамсан зохиолын тайлал маягаар бичигдсэн. Хүний хувь заяа цаанаас бидэнд өөрийн мэдэлгүй аль хэдийн зурагдсан мэт, тайлж барахааргүй нууц, утга учраар дүүрэн ажээ. Амьдралд чинь тохиосон зарим учрал, явдал эргэн санахад бодит бус ухаан санааны толин тусгал мэт хий хоосон ч байж болох. Хүмүүний амьдрал, хувь заяа тааварлашгүй болохоор ч хөвөрсөөр байдаг мэт. Энэ бүхнийг оюун санаандаа боловсруулан, онгод хиймориор өөр хүчний нөлөөгөөр ч мэт бичиж чаддаг зохиолчийг бишрэлтэй.
Displaying 1 - 16 of 16 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.