Jump to ratings and reviews
Rate this book

Сүнс урлал

Rate this book

171 pages, Paperback

Published January 1, 2020

1 person is currently reading
45 people want to read

About the author

Бүжинлхам Э.

4 books36 followers
Эрдэнэбаатарын Бүжинлхам нь 1992 онд Дундговь аймагт төрсөн. Тэрээр 2014 онд МУИС-д сэтгүүл зүйн бакалавр, 2023 онд АНУ-ын Вашингтоны Их Сургуульд яруу найраг судлал, туурвил зүйн мастерын зэрэг хамгаалжээ.

Өмнө нь “Намрыг мартагсад” (2012) “Сүнс урлал” (2020) яруу найргийн түүврүүд болон “Ариан” (2015) туужаа хэвлүүлж байв. Харин 2025 онд хэвлүүлсэн “Эрүгэ өртөө” хэмээх бүтээл нь зохиогчийн анхны роман бөгөөд хийсвэр орон зай хэмээх бэлгэдэлт ертөнцийг дүрсэлж, хүний сэтгэл ба гүний ухамсар, зөн совингийн талаар үлгэрчлэн хүүрнэхийг зорьсон байна.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
19 (67%)
4 stars
6 (21%)
3 stars
3 (10%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 9 of 9 reviews
Profile Image for Ishdolgor.
194 reviews6 followers
June 6, 2020
Урт урт шүлэг бичдэг болжээ гэж.
Үлгэр нь хөөрхөн юм аа. :)
Profile Image for Намуун Отгонбаатар.
34 reviews3 followers
September 7, 2020
Хайрын тухай гэхдээ бүр цор ганц, чин зүрхний хайрын тухай шүлгүүд, амьдралын хатуу үнэн хийгээд эсрэгээрээ энэ ертөнцөд үл хамаарах эгэл бус учирлуудын тухай шүлгүүдэд нь дэндүү хайртай.

🤎Оюутан болоод хамгийн анх шүлгүүдийг нь уншиж байлаа. Амьдралын тухай, өөрийнхөө тухай эргэцүүлж эхэлсэн тэр мөчтэй минь давхардаж таарсныг ч хэлэхүү шүлгүүд нь надад дэндүү хүчтэй нөлөөлдөг байж билээ. Номыг зүгээр л хараад өнгөрдөг байсан би оюутан болоод мөн л уншиж үзье гэж бодож эхэлсэн. Тэр үедээ шүлгүүдийг нь бас уншиж таарсан. Номыг уншиж үзье гэж бодсон ч улам амтанд нь ороход хүчтэй нөлөөлсөн зүйл мөн л Бүжээгийн шүлгүүд байсан.

💛Яруу найргийг сайн муу гэж үнэлж мэдэхгүй тул сэтгэлийн гүнд хүрч чадаж байгаа эсэхээр нь л дотроо шүүн тунгааж боддог юм. Бүжээгийн шүлгүүдийг уншихад амьдралын балчиг шавар луу шидэгдээд, эргээд ямар нэг шидийн зүйлээр татагдан гарах шиг мэдрэмж төрдөг. Энэ бол амьдрал юм гэж далай руу шидчихээд гэхдээ энэ амьдралд сайхан зүйлс ч бий гээд татаад гаргаад ирэх шиг тийм хатуу гэхдээ … юу гэмээр юм амтархан уншаад, ямар нэгэн зүйлийн эд эсийг ч болов ойлгочих шиг санагддаг.

🤎Номынх нь эхэн хэсгийн шүлгүүдийг уншихад оюутан насны минь тэр сайхан мөчүүд эргээд ирэх шиг сайхан байв. Харин 63-р талаас хойш дотроо мэгшин уйлсаар л... Ээж болсноос хойш аав, ээжийн тухай шүлгүүд дэндүү хүнд тусдаг болсныг ч хэлэх үү уйлаад л баймаар, дэндүү гунигтай санагдав.

💛Харин үлгэрийг уншаад сэтгэлд бахдан баярлах сэтгэл төрсөн. Үлгэрүүдийг нь ч мөн шимтэн унших дуртай. Дурлаж уншмаар дэндүү гоё.

🤎Аль ч номыг нь уншихад эхлээд үргэлж гуних, уйтгарлах мэдрэмж төрөн үнэний эрэлд мацсан ч номын төгсгөлд ирэхэд хэзээд сэтгэл нэг л уужирсан байдаг. Яг л тэр жишгээр номын сүүлийн хуудсыг
“Сэтгэл- Ээж ээ үзсэн хүүхэд шиг тайван” хаав.
Profile Image for Sunderya Sendy.
6 reviews
Read
April 12, 2021
Яг л номныхоо хавтас шиг хөнгөн гунигтай.... Зохиолчийн сэтгэлээс, зүрхнээс нь ургаж гарсан үгнүүд. Зохиолч өөрөө номоо ямар хүнтэй зүйрлэх вэ гэсэн асуултыг instagram дээрээ тавьсан байсан. Хүмүүсийн хариулт намайг гайхшруулсаан. Эрэгтэй хүнтэй зүйрлэх нь элбэг байсан учраас. Надад бол аавын эрх жаахан охин, бороотой өдрөөр шавхай туучаад гүйж байгаа мэт тэгснээ бас цөхөрч, аврал гарцыг эрж байгаа лугаа санагдсан. Хэдэн сарын өмнө уншсан. Сэтгэлд хоногшсонуудаа л буулгалаа. Номыг уншаад хавтас хаах мөчид сүүлчийн хуудастай хамт "хэзээ нэгэн цагт хэн нэг охин миний шүлгийг уншаад уйлж, баярлаж бахархах болов уу?" гэсэн бодол төрснөө нуухгүй ээ. Өөрийнхөө нэрийг номны хавтаснаас олж харахыг хүсдэг арван наймт.
Profile Image for Tsevelmaa.
109 reviews9 followers
October 18, 2021
Нэгэн цагт чи миний ачлалт эмэг минь байв уу
Нэгэн замбуулинд би чиний алдрай үр чинь явав уу?
Аль нь ч байлаа гэсэн энэхэн насандаа хариулах
Асар их хайрын өртэйгээ л ухаарч ядна, чиний ижий
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
November 20, 2022
Үлгэр нь хөөрхөн маш их таалагдсан
Profile Image for Oyundari Sergelen.
7 reviews
October 2, 2023
Бүжээ эгчийн шүлгийн түүвэр их гоё гэгээн, сэтгэл хөнгөрүүлсэн шүлгүүдтэй.
***
Гэрэл гэгээг би тэвэр ч үзсэн
Гэрэлд би тэврүүлж үзсэн.
Profile Image for Doore Dooree.
45 reviews1 follower
November 12, 2023
Yoohhh must read
5 дугаар бүлгээс эхлээд бүр ураад байдаг шүү
Яруу юмаа

Үлгэр бүр 💔
Makoto Shinkai-ийн аниме үзэж байгаа юм шиг дүрслэгдээд байлаа дотор 🤍🤍🤍
Profile Image for Dorjbalam Gansukh.
7 reviews
March 2, 2025
Орчин цагийн эмэгтэй яруу найрагчдын дунд тогтсон ердийн хэв маягаар бичэгдээгүй шинэлэг илэрхийлэмж мэдрэмжийг өгсөн.
Displaying 1 - 9 of 9 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.