Jump to ratings and reviews
Rate this book

Үл ажиглагдах сонин учралууд

Rate this book

512 pages, Paperback

Published April 1, 2019

2 people are currently reading
20 people want to read

About the author

Лодонгийн Түдэв

11 books106 followers
Лодонгийн Түдэв - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч.

1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу.

Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн боловч Пунсалмаагийн Очирбатад ялагдсан.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
5 (55%)
4 stars
3 (33%)
3 stars
1 (11%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
August 10, 2019
Монголын бичгийн их хүмүүн, утга зохиолын ноён оргилуудын нэг Лодонгийн Түдэв гуайн энэхүү номыг 40 жилийн дараа дахин хэвлэжээ. Зохиолд түүний бүтээсэн олон өгүүлэл, тууж, шүлгээс бүрдэх бөгөөд хүүхэд багачуулд зориулсан гэдгээрээ онцлогтой юм. Ихэнхи бүтээл 60-иад жилийн өмнө бичигдсэн гэсэн утгаараа зарим нэг үзэл баримтлалын хувьд өнөө үетэй нийцэхгүй, тухайн үед хүчтэй байсан намын үзэл суртлыг харуулсан, сурталчилсан мэт санагдсаныг нуухгүй. Гэхдээ Түдэв гуайн зохиолууд хүүхдүүдэд танин мэдэхүйн онцгой ач холбогдолтой, Монгол ахуйтай холбосон байсан нь олзуурхууштайн дээр зохиолчийн монгол хэлний үгийн тансаг баян хэрэглээг бишрээд баршгүй билээ. Зөгнөлт тууж болох Мөнхийн ус болон зохиолчийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох Хорвоотой танилцсан түүхийг хувь хүний үүднээс онцгойлон дурьдмаар санагдсан. Зохиолчийн бүтээлүүд амьтай, магад өөрийн хүүхэд насны дурсамжийг бидэнд яруу тансагаар хүүрнэн өгүүлэх мэт ч санагдаж байлаа. Хорвоотой танилцсан түүхийг эцэг эхчүүд өөрсдөө төдийгүй үр хүүхдэдээ ч заавал уншуулах бүтээл гэж санал болгож байна.
June 27, 2023
Би хүүхэд насандаа энэ номыг уншаагүй хаагуур нь зөрөв өө. Өдий насандаа уншихад олон зүйл шинээр мэдэж авч байхад өмнө уншсан бол одоогийнхоосоо ч илүү гайхаж, шимтэж бүр их амтанд нь орох байсандаа гэж бодохоор харамсмаар ч юм шиг... гэхдээ л уншаагүй өнгөрснөөс оройтоод ч болсон уншсан нь ямар их аз вэ.

Одоогийнх шиг бүх мэдээлэл ил тод биш, танин мэдэхүйн асар их мэдээллийг хоромхон зуурт хайгаад олох боломжгүй тэр цаг үеийн хүүхдүүдэд энэ ном ямар гоё байсан болоо. Бараг нэвтэрхий толь хавьцаа байсан байх гэж бодогдлоо. Хүмүүжлийн сурах бичиг гэхэд ч хилсдэхгүй. Тэдний мэдлэгт, хүмүүжилд энэ ном их хөрөнгө оруулалт хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Орчин цагийн хүүхдүүдэд цаг үеийн байдал, амьдралын хэв маягаас шалтгаалаад нэгдэл, пионер гэх мэтчилэн ойлголтын зөрүүтэй байж магадгүй ч ерөнхий агуулгаараа мэдлэг, сургамж, ухаарал болох нь гарцаагүй.

Номд орсон бүтээлүүд үнэхээр гоё. "Хорвоотой танилцсан түүх" бол яриангүй, маргаангүй хүүхэд бүрийн заавал унших ёстой зохиол. Мөн маш их таалагдсан нь "Мөнхийн ус" хэмээх зөгнөлт зохиол. Ямар гоё гэгээлэг байваа. Ирээдүйг ямар сайхнаар, ямар гэгээлгээр төсөөлсөн байна аа. Гайхалтай байлаа 👏👏👏

Хүүхдүүддээ ямар ном уншуулах вэ гэсэн асуулт номын бүлгэмүүдээр их харагддаг. Л.Түдэв-ийн зохиолуудыг заавал уншуулаарай гэж хүсье. Хорвоотой танилцсан түүх, Зугаат бяцхан өгүүллэгүүд...

Ямартай ч энэ гоё зохиолыг амтархан уншиж дуусгаад гайхалтай гоё номоо албан ёсоор охиндоо залгамжлуулан гардууллаа 😅
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.