Munkh-Erdene M3 reviews18 followersFollowFollowJune 3, 2018Богино боловч монгол хүний төрөлх ухамсрыг төлөвшүүлэх чухал зохиол болжээ. Уншигчийн сонирхлыг татам үйл явдал хөврөн бичигдсэн нь номын амин сүнс болсон бололтой.
Erka Erkaebuka4 reviewsFollowFollowNovember 12, 2021Буй бүх л бие сэтгэл, ухаан хүчээ ариун сэтгэл болгочих юмсан. Ингэхийн тулд чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Асар их хүсэх хэрэгтэй. Хүснэ гэдэг чинь ямар сайхан гээч. Гайхамшиг гэдэг хүслээс эхэлдэг бол юутай гайхамшиг. Гайхамшиг чиний дотор оршин буйг.....
Soko277 reviews51 followersFollowFollowApril 7, 2021Ойрд монгол зохиолчийн ном уншаагүй болоод ч тэр үү монгол ахуй соёлоос нэлээн холдоод ядуурал, эдийн засаг, хувь хүний хөгжил, нийгэм, улс төр, санхүү, соёлын олон урсгалд халтирчихсан юм шиг мэдрэмж төрлөө.Монгол ахуй соёл, хүн байгалийн харилцан шүтэлцэл, хайр ... Энэ бүх асуудлыг нимгэн цэнхэр номонд буулгажээ. Таалагдлаа.Гэвч, гадаад орчуулгын номноос илүү яасан их үгийн алдаатай байна вэ? гэж анзаарагдлаа. Бүүр 6 дахь удаагаа хэвлэгдэж байж шүү дээ. Энэ их үгийн алдаа юу?life-story
Chimedee M137 reviews26 followersFollowFollowMarch 10, 2024Цахилж яваа гөрөөст 5 од, Ийнгаа миний хээр талд 3 од. Ийнгаа миний хээр тал нь Алхимичтэй төстэй боловч, Алхимичид хүрэхээргүй санагдлаа. Мөн Ж.Ж.Руссо гуайн байгаль руугаа буцах хандлага их ажиглагдсан. Тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг сурталчлах бус, буцъя, больё л гэсэн уриалга. Буцна чиг, болино чиг, гэхдээ урагшлах хэрэгтэй. Харин хэрхэн урагшлах вэ гэдгийг энэ өгүүллэгт лавтай өгүүлсэнгүй. Түүнийг өгүүлсэн уран зохиол ховор доо.
Munkhtulga Byambaa46 reviews10 followersFollowFollowDecember 20, 2018Цахилж яваа гөрөөс: Маш гоё зохиол гэхдээ бодсоноор (хүссэнээр, зөвөөр) төгсөөгүй.