Soko277 reviews51 followersFollowFollowMay 19, 2018Өмнө нь 2 нийтлэлийг нь уншиж байсан болохоор ч тэр юм уу нэр, бичлэгийн хэлбэрийг санаад номыг нь уншихаар авсан минь энэ. Санаанд буутал юу илэрхийлэхээ, дотор зүрх тархи руу орохоор удтал бодож тунгаасны эцэст бичсэн нь харагдаж байлаа. Дурдатгал маягийн эссэ нийтлэлүүд нь их таалагдлаа. Аав ээжийнхээ ахынхаа, дүүгийнхээ талаар бичсэн нь бас өөрийнхөө ямар орчинд өссөн ямар хүн болсон зэргээ уудлан бичжээ. Дахиж өөр сэдвээр зохиол бүтээл туурвихыг ерөөе. Үеийнх гэхэд ингэж сэрж мэдэртэл бичээд эхэлжээ. Нулимс дуслуулах цагтаа дуслуулж, инээмсэглүүлэх, хөнгөн гуниглуулах цагтаа гуниглуулсаар дуусчихлаа. Уншия гээд надаас гуйгаагүй байтал энэ ном их гоё юм гээч гээд найздаа ч "шахчихлаа"...
Enhee Tsoodol162 reviews17 followersFollowFollowMarch 15, 2018Зарим хүмүүс (Тэгшээг оролцуулан) бичиж сийрүүлэхдээ тарьмал бус төрмөл авъяастай байх юм. Бүх бичвэрүүдийг нь аз жаргалтайгаар уншиж дуусгалаа. ... Өдрийн ихэнхийг баяр хөөр дунд өнгөрөөдөг хүн, би. Хамт ажиллагсадтайгаа маазарна. Зүсэн зүйлээр хөхин баяссаар сая үдэш болно. Гэвч угтаа би чинь гэрэл гэгээ цацруулсан жаргалтай хүн биш шүү дээ... Чаддаг байсан бүхнээ чадахаа байсныгаа, залхуурч юмнаас хойш суух нь элбэгшсэнийг, итгэл хариуцлага алдах нь олширч, хүсэл мөрөөдлийнхөө зүгт яваа гэвч санасан шигээ хүч гаргахгүй байгаагаа ярьмаар. Өөрийгөө чамласаар, зэмлэсээр өдрийг бардаг болсноо, өөрөө үүнд дургүй боловч, яахаа мэдэхгүй байгаадаа тайлбар олохсон... #инээмтгийхүнхэсгээсbiography-memoirs novel short-story
Oko Khosbayar26 reviewsFollowFollowMarch 19, 2018Мэдлэг өгсөн, инээлгэсэн, айлгасан бас уйлуулсан ном байлаа. Номын зохиолчийн дотоод ертөнцтэй танилцахаас гадна сэтгүүл зүйн талаар бага ч гэсэн мэдлэгээ нэмлээ. "Үхэл" бүлэг үнэхээр сэтгэл хөдөлгөн уйлуулсан бас нэгийг бодууллаа."Халзаадай" нь өвлийн идэш болсон гэсэн хэсэгт инээд их хүрлээ ххэ. Бүхэлдээ ихэд таалагдлаа энэ ном.
Gantsetseg Sugar10 reviews9 followersFollowFollowJanuary 28, 2018Миний нэг дуртай мэргэжлээр ажиллаж, дурлаж, мөрөөдөж яваа үеийн залуугийн бичсэн номыг уншихад тун таатай байлаа.
Чандмань-Эрдэнэ Цогтжаргал1 reviewFollowFollowFebruary 24, 2020Зориг орох шиг л боллоо. Бариад авсан чинь тавилгүй дуусгав ш дээ. Хүүхэд насны хар бараан дурсамжуудыг булшлах биш гаргаж цацах нь зөв бололтой. Баярлалаа.
Eny Rebel135 reviews66 followersFollowFollowAugust 10, 2023Жандынхаа номыг эргүүлээд худалч хүнд одоо бараг жил болж байна. Нэгмөсөн барьж авч машиндалгүйгээр хааяадаа нэг хоёр эссег нь уншсан шиг.
Bayarmaa29 reviews10 followersFollowFollowReadMarch 10, 2019дотны найзтайгаа, эсвэл блогтоо бичвэр оруулчихаад, хэсэг нөхөдтэйгээ beer уунгаа өөрийн дотоод бодролуудаа уудалж гаргадаг. Дотроос тамхины утаа шиг баагин гарах барааан гэгээлэг гэхдээ сэтгэлийн угаас гарах дурсамжуудыг бүгдийг нь ном болгочих шиг санагдав. Бидний үеийн тодотгон хэлвэл миний хүрээллийн кони хөгжим, очдог газар, өссөн газрыг хүүрнэн өгүүлсэнд нь талархах шиг. Зарим нь шилэн хоргоны цаанаа байгаа дурсамжууд шиг хөврөн уншигдах мөртлөө, зарим өгүүллэг нь зохиолчийн өөрийн сэтгэлийн гүнээс урсан гарчээ. Бичлэгүүдэд тодорхой эрчим, дурдатгал, сэргээн саналт, найруулга оруулж өгсөн нь таалагдлаа. Огт танихгүй ч энэ номноос Тэгшжаргалын дотоод тэр нэг хүний нэг тийм ертөнц ажиглагдаж мэдрэгдсэн учраас надад таалагдлаа. 60 жилийн дараа миний хүүхэд 25 гэдэг энэ номыг уншихад нь би тайлбар хэлж чадахуйцаар хамтдаа зэрэгцэн түүх бүтээлцэж байгаа гэмээр амьдралын хуудас бүхий ном байлаа. Браво. Номын шүүгээндээ хийгээд хаалгыг нь хаалаа.2019/03/11Т.Баярмаа