Оддбаяр44 reviews12 followersFollowFollowMarch 22, 2020Саруул-Эрдэнэ багшийн орчуулга бол тансаг юмаа. Энэ хүн өөрийн дуртгалаа бичиж үлдээсэнд дотроо талархав. 1897-1991 оны хооронд 94 насыг наслахдаа үнэхээрийн баялаг амьдралыг туулсан аж.Манж улсад суугаа Оросын элчин сайдын гэр бүлд төрж, октябрын хувьсгалыг үзэж, Монгол судлалыг нэн идэвхтэй сонирхон тухайн үеийн Хүрээнд (Одоогийн УБ) зочлон хэл зүйн судалгаа хийж,буриад түмний хэл, аялгууг гүнзгийрүүлэн судалсан,Дэлхийн 2-р дайны үеийн ЗХУ, Герман аль алинд нь амьдарч байсан сэхээтэн гаралтай судлаач хүний амьдрал яаж сонирхолгүй байх юм бэ? Бас Германаас АНУ-луу гараад тэндээ амар жимэр амьдарсан гэж байгаа. ЗХУ дахь хувьсгалын үеэр сэхээтэн нарын амьдрал хэрхэн доройтож, өмчөө хураалгаж тартагтаа тулж байсан талаарх өөрт тохиолдсон бүхнийг дэлгэрэнгүй бичсэн нь олон бодлыг төрүүлэв. “Бид амьд хүмүүс”(Айн Рэнд)-г уншаад зарим зүйл дээр арай л давсалсан мэт мэдрэмж төрдөг байсан бол уг дуртгалаар олон зүйлийг илүү нарийн ойлгож авлаа. Ялангуяа сэхээтэн гаралтай,оюуны хөдөлмөр эрхэлдэг, тухайн үеийн боломжийн амьдралтай, хөрөнгө чинээтэй улсад хувьсгал хэрхэн нөлөөлсөн талаар дурайтал бичжээ. Мөн 20-р зууны эхэн үеийн монголд ирж байсан хүний хувьд тухайн үеийн хүрээний нөхцөл байдал, Монгол хүний сэтгэлгээний талаарх өөрийн сэтгэгдлийг бичиж үлдээсэнд талархав. Гэхдээ Монгол дахь судалгааны тэмдэглэл нь "Дорно этгээдэд долоон удаа"(Густав Йон Рамстедт) номтой харьцуулахад цар хүрээ, агуулга багатай санагдах хэдий ч энэ нь уг номын агуулгыг дутагдалтай гэсэн утга биш болно.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowFebruary 15, 2023Монгол хэлийг, Монголыг ийм эртнээс ингэж сүрхий судалдаг гаднйхан мэддэг гэдгийг мэдээгүй явжээ. Мэдэж, судалдаг хүмүүс нь манайхыг мэддэгийг энэ номноос харлаа. Бас тухайн үеийнхэн нь ямар мундаг хэл устай судлаачид байгаа вэ гэж бодлоо. Гол дүр маань ч судалгаагаа байнга хэвлүүлж, тэр олон хэцүү цаг үеийг яаж туулаа вэ гэмээр. Түүний амьдралд хэцүүхэн үйл явдал ч олон тохиожээ. Уншсандаа баяртай байна. Манайхныг судалдаг судлаачдын бүтээлүүдийг илүү их сонирхмоор санагдлаа.