Jump to ratings and reviews
Rate this book

Аугаа Эрин: Хөх Илдний Очис

Rate this book
Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ. Тэр их баатрыг төрөхөд нь ямар учрал тохиолоор чоно эх барьж авсан хийгээд учир битүүлэг олон үйл явдал шил даран өрнөсөн тухай АУГАА ЭРИН цувралын тэргүүн боть болох ХӨХ ИЛДНИЙ ОЧИС түүхэн романд өгүүлнэ.

552 pages, Paperback

First published January 1, 2017

2 people are currently reading
31 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
12 (63%)
4 stars
3 (15%)
3 stars
3 (15%)
2 stars
0 (0%)
1 star
1 (5%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Ari.
44 reviews66 followers
August 12, 2019
... Өмнөх замаа л зорь, алдрын тугаа өргө, залуу баатар минь
Өвгөддөө харин асан дүрэлзэх омгоорооо бүү бардамна,
Дайчин уухай нь аль хэдийнээ цуурай болсон тэдний тавилан
Дараа нь чамайг ч бас дайрна гэдгийг бүү март ...
Profile Image for Ulzii Altansukh.
33 reviews8 followers
August 2, 2017
Амьдралын минь хэцүү үеүдэд маань уншигдсан ном байлаа. Дахин уншвал тэр үеүд маань бодогдоод хэцүү байх байхдаа...... За тэр ч яах вэ. Номын ерөнхий агуулга бол Тэмүчин хааны бага насны тухай, Сүбээдэй их баатрыг төрөхөд чоно эх барьж авсан явдалтай зэрэгцэн Урианхайн дархан Хабал тэнгэрийн илдийг хийж байгаа тухай, урвагчдаас болж Айн-Жалудад хэрхэн ялагдсан тухай, эцсийн бүлэгт ялагдлын дараах хэдэн жилийн үйл явдлыг өгүүлнэ.
Урьд нь Жу Яо Титин бичсэн "Чингис хаан" түүхэн романыг Д.Болдбаатарын орчуулгаар уншиж байлаа. Өвөрмонголчууд хийсэн "Чингис хаан" киноны зохиол гэдгээр хүмүүс ихээр мэдэх байх. Үг хэллэгийн хувьд хоёул өөлөхийн аргагүй байсан бөгөөд зарим "бичдэг" гэгддэг хүмүүс уншиж үлгэр авмаар санагдсан шүү. Харин утга агуулгын Чингис хаан рамон үйл явдлыг гаднаас нь харж бичсэн мэт санагдсан бол "Хөх илдний очис" роман дээр харин үйл явдлыг дотроос нь, өөрийн түүхийг өгүүлж байгаа мэт бичсэн санагдлаа. Яагаад энэ 2-ыг харьцуулна вэ гэвэл Тэмүчиний бага насны тухай 2ланд нь дурдагддаг болохоор харьцуулсан хэрэг л дээ.
Уг номонд харь хүмүүс биднийг харсан болгоноо алдаг араатан мэт боддог бол яг үнэндээ Монголчууд бидний өвөг дээдэс шударга ёсыг тогтоосон Их яса хуульдаа үг дуугүй захирагддаг, энэрэнгүй, тал шигээ уужим сайхан сэтгэлтэй, ах захаа хүндэлдэг, эх орныхоо төлөө амь насаа хэзээ ч золихоос буцдаггүй эрэмгий ар түмэн гэдгийг тод томруунаар дүрсэлжээ. Унших явцад бүр нэг Бөгжний эзэн, ГОТ үзэж байгаа мэт төсөөлөгдөн, үнэхээр сайхан ном болсон мэт санагдлаа. Хамгийн гол онцлог нь зохиомол биш, түүхийн олон үйл явдлыг эх сурвалжтай, хамгийн боломжит хувилбараар бичсэн нь юмуу даа. Магад Номин-Чимэд зохиолчийн хүсэмжилснээр Холливуудын дэлгэцнээ кино болон гарах ч юм билүү. Их ирээдүйтэй сайхан ном байна. Монгол хүн болсны хувьд эх хэл дээрээ заавал уншаарай гэж уриалмаар байна.
Profile Image for Khangai D.
17 reviews10 followers
December 15, 2018
Газрын зургаас л хардаг Аугаа их эзэнт гүрний зах хязгаарт ямар ээдрээтэй онц сонирхолтой үйл явдал болж буйг харуулснаар МНТ-с өөрөөр Монголын их эзэнт гүрний түүхийг тэр бүр сайн мэдэхгүй надад үнэхээр амттай байж чадахаар зохиол байлаа. Эцэг өвгөдийн урт удаан, ялгуулсан байлдан дагуулалт, тэр хооронд төрөлх монголоос гаралтай их хаад хоорондоо ялгаатай шинж (жишээ нь:шашин шүтлэг), түүнээс улбаатай хагарал тэмцлийн түүх ихэд сургамжтай мөн харуусалтай байв. Тулааны дүрслэлүүд гарын алга хөлөргөм, аньсага чийгтүүлэм байсан. Бас нэгэн тод мэдэгдсэн зүйл гэвэл тухайн үеийн монгол ихэс дээдсийг тун өндөр ёс зүйтэй, алсын хараатай, соёлтой боловсон байснаар дүрсэлсэн нь өнөөгийн Монголчуудад "ийм хүмүүсийн үр хойчис шүү" гэсэн сануулга болсон аятай байв. Үргэлжлэл 2 ботийг тэсэн ядан хүлээж байна.
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
November 29, 2021
Гайхалтай. Яахын аргагүй 5/5. Ойрд ийм гоё монгол хэлтэй зохиол уншсангүй. Хөх илдний очис номын тухай Г.Батсуурь багшийн бичсэн шүүмжийг эхлээд уншаад үзээрэй гэж зөвлөх байна.

Үгийн сонголт маш гоё, бүх харилцан яриануудыг толгой сүүл холбон шүлэглэсэн хэлбэрээр бичсэн нь эртний түүхийн тухай роман ийм л байх ёстой мэт. Эхний нүүрнээс эхлээд л эгэл жирийн бус хэллэгтэй, тухтай ахин дахин унших ёстой ном гэдэг нь мэдэгдэнэ. Зөвхөн Монгол гэлтгүй бүх л хүлэг баатрууд, эрхэмсэг ноёдуудыг баатарлаг сүр жавхаатай дүрсэлсэн нь ялалт, ялагдлыг улам төгөлдөржүүлж байна. Ийм арга заль нь суу, арслангийн зүрхтэй баатар эрийг өмнөө сөхрүүлэн хурц үгээрээ хатуу чанга сэтгэлийг нь мохоож байгаа баатар эр бол төсөөлөхийн ч аргагүй агуу нэгэн биз ээ гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа.

Зохиолч зориудаар Тэмүжин болон Бэгтэр, Айн Жалудын тулалдаан гэх мэт МНТ, Чингис хааны 30 ангит кино гэх мэт над мэтийн энгийн уншигчдын төдийлэн мэдээд байдаггүй түүхийн чухал хэсгээс харуулсан нь сонирхолтой бөгөөд зэвүүн байлаа. Их Монгол улсын байлдан дагуулалт ид явагдаж байх үеийн тухай 2-р бүлгийг (Айн Жалудын домог) эхлүүлэхдээ ямар сайхан бахдам ялалт байх бол гэсэн гэгээн итгэлээр явж орсон нь миний хамгийн том алдаа байсан юм. Итгэж үл ядан гашуудаад нэг хэсэгтээ үргэлжлүүлж чадаагүй билээ.

Одоо харин тайлагдаагүй нууц хэсгийн талаар бичье. Хабул дархан, Тоорил ханы өргөөрүү дайрсан харь хэлтэй, хар хувцастай хүмүүс яг хэн байсан бэ? Ном дуустал хүлээсэн боловч гарч ирсэнгүй. Эсвэл би дутуу ойлгоод, дундуур сэтгээд үлдэв үү?

Ямартай ч санал болгоно. Хүн болгон биш юмаа гэхэд түүхэн зохиолд дуртай хүмүүс заавал уншаарай. Харамсахгүй гэж батлан дааж хэлмээр байна.
Profile Image for Ganbat Enhkbaatar.
51 reviews5 followers
July 23, 2018
3 бүлэг нь 3уулаа өөр цаг үеийг харуулдаг нь их сонин санагдсан. Тэмүжин хаанаас эхлээд Хүлэг хаан хүртэл бичигдсэн гэсэн үг. Тулааны талаар огшхоор, омогшхоор бичсэн байлаа. Нулимс дуслуулмаар хэсэг хүртэл байсан шүү.
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.