Soko277 reviews51 followersFollowFollowMarch 1, 2019Өгүүллэгүүд их хүнд юм. Уншаад л бүрийгээд л...тэр харц гэдэг өгүүллэг бүр хүнд... Давхраа хийлгэж харц өөрчлөгдөөгүй ч нэг л эвгүй. Жаргал зовлонг үзээд улам дотогшоо болоход харц их өөрчлөгддөг санагддаг. Нүдний гал бөхөн бөхсөөр... Хүүхдийн харц хамгийн хиргүй цагаан хүүхэн хараа нь тодоос тод... Бас цоглог тийм ээ...
Zolzaya Enkhbold28 reviewsFollowFollowJune 7, 2020Монгол зохиолчийн номыг сонирхож уншаагүй их уджээ. Гэхдээ Ч.Ганжавхлан ах санал болгосон учраас энэхүү номыг уншихаар шийдлээ. 22 тууж болон өгүүллэгээс бүтсэн 300 шахам хуудастай ном байлаа. 1. Түнтүүлэй 2. Бөөрөнхий хийгээд дөрвөлжин 3. Салалт 4. Судалт бөмбөлөг 5. Өчүүхэн 6. Хайр шорвог тоглоом 7. Нүрзэд хаачив 8. Зурагт үзэв гэх өгүүллүүд нь сэтгэлд хүрэв. Номын турш хөнгөн гуниг багахан айдас дагалдаж байвч зарим хэсэгтээ сэтгэл баясгах зүйл ч чамгүй байлаа. Энэ ном бүхэлдээ хайрын тухай ном байв. Хойд аавын хайр хэрхэн ирдэг, хосын хайр сэтгэл, аав хүүгийн хайр... тэр ч бүү хэл ижил хүйстнүүдийн хайрыг ч яруу сонирхолтой дүрслэн бичжээ. Мөн хүний сэтгэхүйн төвөгтэй хийгээд хэр хүчтэйн тухай бичсэн өгүүллүүд нь сэтгэл зүйн хувьд багахан өөрчлөлт авчрахад дөхөм болохоор байв. Эрэгтэй зохиолч болоод ч тэр үү амраг хосын янаглал, өстөн дайсны харгислалыг тодоос тод бичсэн байлаа.. Магадгүй эрэгтэй хүний өнцгөөс хайрыг хэрхэн хүлээн авдаг тухай ч юм уу... Нэг удаа уншаад үзэхэд алдах зүйлгүй ном байлаа... This entire review has been hidden because of spoilers.
Ag221 reviews22 followersFollowFollowJanuary 9, 2017Өгүүллэг, тууж бүр нь өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Би хувьдаа зохиолч хүн мундаг болохоороо Роман бичдэг гэж боддог байсын. Харин энэ номыг уншиж байгаад роман бус өгүүллэг, тууж бичих нь илүү хүнд ажил юм байна гэж бодогдлоо. хэхэхэ, бас л мянга мянган өрөөсгөл дүгнэлтүүдийн маань л нэг дээ. :DЭгэл хүн бүхний эгэлгүй амьдралын гүнд нь ороод тэдний сэтгэлтэй ярилцангаа бичсэн гэлтэй, гэхдээ тэр бүгд дотор хайр оршиж, заримдаа бүдгэрэн алдаж байх:- Түнтүүлэй- Салалт- Дотроосоо Гэтэл гэнэт оогт өөр өнцгөөс юмсыг хараад өөрөөр илэрхийлээд эхлэх:- Бөөрөнхий хийгээд дөрвөлжин- Би хүсээгүйЮу ч юм нэг тийм- хэрээний нүдэнд хэн нэгэн бий - мянга мянган жилээрза ер нь бүх л өгүүллэг нь өөр өөр.. бүгдийг нь л унш, хэд хэдээр нь багцалж нэг өгүүлбэрээр хэлэх гээд ч болохгүйн байна.