Батзориг26 reviews12 followersFollowFollowMarch 15, 2016~Захидлууд~Хэдийгээр Чойномын ихэнх шүлгүүд надад таалагддаггүй ч, түүний захидлууд бол огт өөр хэрэг юм. [Үнэхээр өөр хэрэг шүү] Лавтай 5н удаа бүтэн уншсан. [Сүүлийн удаа би их сургуулийн монгол хэл, утга зохиолын багшдаа бэлэглэчихсэн билээ, дахиж авах гэсэн боловч номын дэлгүүрүүдэд олдохгүй байгаа юм]Олон захидлуудад нь ганцаардал гачигдал, мэдлэгт хүрэх гэсэн тэмүүлэл, асар их хийж бүтээх эрмэлзлэл, хөдөлмөрч зан чанар, үл ялиг мэдэмхийрэл ажиглагддаг.Гэхдээ юу юунаас илүү захидлуудын илэн далангүй, шударгуу байдал нь хэн бүхэнд үнэхээр хүрэхээр. Чойномын төрийн эсрэг тэрслэгч стиль, номлол ч гэмээр холбоосууд (rhyme) түүнийг рэп (rap гэдэг нь rhythm and poetry гэсэн үгийн товчлол) загалмайлсан эцэг болгодог. [Болох ч ёстой] Бидний "сайн мэдэх" халамцуу, бухимдуу хийгээд том их сургааль айлдсан Чойном захидлуудаасаа цухалцах нь мэдээж. Гэхдээ л эдгээр захидлуудад бидний хэзээ ч олж хараагүй түүний олон дүр тодрон харагддаг юм. Тиймдээ ч би Чойномын ажлуудыг улаан цайм магтах, эсхүл илт үгүйсгэхийн аль алинд нь ижилхэн эмзэглэдэг. Энэ захидлууд түүнийг уран бүтээлийн элсэн цөлд нөөц багатай гарсан явган аялагч, уран зохиолын халуун шүтэн бишрэгч, хамгийн чухлаар, "жнхэнэ хүн" байсан гэдгийг л батлах баримтууд билээ. Related: BBC Van Gogh Painted with words докумэнтаарАмай: Гайхамшигт ертөнц бичвэрүүд