Jump to ratings and reviews
Rate this book

Үр харам

Rate this book
Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ хүүрнэл зохиолын ээлжит түүвэр туужийн номоо хэвлүүлжээ. Зохиолчийн энэхүү түүвэрт хувь хүний мөн чанар, ажбайдлынзураглал, урансэтгэмж, өвөрмөц шийдэл бүхий сэдвийн хувьд өргөн хүрээтэй шинэлэг бүтээлүүд орсон байна.
“Үр харам” хэмээх нэртэй уг түүвэр нь "Улаан цохиотын цуурай", "Үр харам", "Нурам", "Хувь заяаны хэлхээ" хэмээх дөрвөн туужаас бүрджээ.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ өмнө нь “Сэмэрч үл барагдана”, “61 Ах”, “Америкт зорчсон Жийжээ”, “Өнөөх”, “Эмэгтэй ном” зэрэг хүүрнэл зохиолын хэд хэдэн түүвэр хэвлүүлж байсан юм.

488 pages, Paperback

Published January 1, 2014

1 person is currently reading
16 people want to read

About the author

Т.Бум-Эрдэнэ

7 books14 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
11 (55%)
4 stars
4 (20%)
3 stars
4 (20%)
2 stars
0 (0%)
1 star
1 (5%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Erdenebileg Bor.
9 reviews12 followers
September 12, 2018
Орчин үед амьдрал өрнөж байгаа нь таалагдлаа.
Profile Image for Solongo Erdenebaatar.
1 review18 followers
March 30, 2016
"Эмэгтэй хүн гэдэг үнэхээр өрөвдөлтэй, эсрэгээрээ гайхамшгийн дээд аж".
Хүнд өвчтэй, хэдхэн сарын настай эх хүн өвчинтэйгээ тэмцэж байхдаа ардаа үлдэх үр хүүхэддээ санаа нь зовон энэлэн шаналах зүрхээ нулимсаараа угааж суудаг биз ээ. Хамаатан садан гэж огт байхгүй, багадаа эцэг эхээ алдаж асрамжийн газар өссөн бүсгүйг өвчинтэй нь хамт идэж байсан зүйл нь үлдэж буй хүүхдээ хэрхэх тухай эцэс төгсгөлгүй үргэлжлэх бодлууд.
Мэдэхгүй газарт, танихгүй айлд юу болдгийг бид мэдэхгүй, харагдах байдлаар нь л дүгнэж хардаг. Харин өөрийн сайн мэддэг, амьдралд нь хар толбо үлдээсэн там шиг асрамжийн газарт өөрийн бяцхан үрээ үлдээх зүрх зориг түүнд байсангүй, бүр хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Бүсгүйд түшиж тулах 2 л найз бий.
Нэг нь халамжтай сайн нөхөртэй, 2 хүүтэй, баян тансаг амьдралтай. Харин нөгөөх нь ганц бие эмч бүсгүй. 2 найзынхаа нэгэнд охиноо үрчлүүлэх нь хамгийн зөв сонголт байлаа. Сонголтыг хэрхэн хийх бол?..
Хүн гэдэг өөрөө үхээнц дорой нэгэн биет. Хэн нэгэнд аятай сайхан харагдахын тулд нүүрээ яаж ч хувиргаж мэднэ. /Магад Жорж Мартин алдарт Гал мөсний дуун цувралынхаа "нүүргүй хүмүүс"-ийн санааг эндээс олсон ч байж мэдэх юм./
Хүн баяжих тусам илүү шунахайран, хүүхдийг хүртэл мөнгө болгон харж, бүр араатан шиг авир гаргахад хүрдэг аж. Харин эх хүний зөн совин хэзээ ч алддаггүй.
Хорвоо дээр орь ганцаараа байна гэдэг яггүй, хатуу тавилан юм. Хүүхэд гэдэг сэтгэл нь тунгалаг, хар бараан зүйлсэд өнгө оруулж гэгээ татуулагч, ууртай, гунигласан, зовсон хүн бүрийг инээлгэж чадах, айл гэрийг аз жаргалтай болгох үүдийг нээж өгдөг сахиусан тэнгэр юм.
"Хүүхэдгүй хүн гэдэг хорвоогийн тэн хагасыг хардаггүй юм байна даа."
‪#‎ЧҮНДЖ‬ Болжмор
Profile Image for Frank.
55 reviews6 followers
October 24, 2019
Хүний амьдралын бас нэгэн өнгийг гайхалтай өгүүлсэн. Дүрслэл, үйл явдлын холбоос, зохиолын дүрийн сонголт бүгд маш сайн хийгдсэн. Унших л хэрэгтэй бүтээл.
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.