Soko279 reviews51 followersFollowFollowMay 29, 2017Шудруулаад л дуусгачихав. Гэтэл хүний амьдралын хэдэн жил, нийгмийн шилжилтийг, монгол орны өөрчлөлт шинэчлэлтийн түүхийг өгүүлэх гэр бүлийн эхнэрийн бичвэрээс... Олны танил хүн биш байсан бол төдийлөн анхаарал татахгүй жирийн л нэгэн ном байх байсан байх л даа. Тэгтлээ хэцүү байсан ч өнгөрсөн хойно бас дээрээс нь өөрт тохиолдоогүй туулаагүй зүйлийг хөндлөнгөөс сонсох, уншихад нэг их дотор нь ортлоо ойлгодоггүйг өөрт тохиолдож байсан зарим явдлуудаас мэдэх тул бас л тийм дээ нээрээ, энэ хүний асуудлыг гэх бичвэрүүд олон л байлаа. Хүний амьдралаа гэж, бас сонин шүү. Би ч бас ном бичиж үзэх хувь тавилан таарах болов уу, үгүй таарахгүй гэж одоо хэлж чадахгүй ч гэлээ, бас таарнаич гэж хэлж чадахгүй юм... Сониуч хүний зангаар Зориг агсны хэрэг дээр хэрхэн Дэлгэрмаа эгч хандаж байсан талаар унших гэж яарч байсныгаа уншлаа, уншлаа... Сэнгийн Эрдэнэ зохиолчийн хүү Бат-Үүл дарга байсныг мэдчихээд хөөх гэж байсныг бодвол нийгэм улс төрийн зүтгэлтнүүдийн талаар басхүү зах зухаас нь мэддэг, сонирхдог болоод л байна даа... Тогтвортой сайхан гэр бүл юм даа гэсээр л дуусгалаа. Даанч 100 эрхэмээр бла бла гэж бас цензуртэн бичиж, сонсож үзэж харснаа нэмэлтэй ч биш дээ...