Jump to ratings and reviews
Rate this book

Эзэнт гүрний туульс

Rate this book
Эзэнт Гүрний Туульс хэмээх 1008 бадаг 4032 шад /мөр/ түүхэн туурвил нь Монголын гуйвагдсан түүхийг сэргээх, монгол хэлний хэрэглэнээс гарсан мартагдсан үгийг баримтат уран сайхны бөгөөд яруу найргийн бүтээлээр дахин амилуулах зорилгоор Хүн гүрний 2222 жилийн ойн босгон дээр олны хүртээл болж байна. Монгол хүний омогшил, бахархал цөм шингэсэн уг бүтээл нь крилл монгол бичгээр хослон гарсан. Ингэхдээ уран бичлэгтэн, үсэг зүйч Т.Жамъянсүрэн XIII-XIV зууны Махагалын магтаалын монгол бичлэгийн хэв маягийг цахимд программ болгон оруулж, “Эзэнт гүрэн” хэмээх монгол бичгийн үсгийн хэв буюу тигийг буй болгожээ.

Мөн хайчилбарч С.Төрбурам уг бүтээлд зориулан Монгол цаасан барын гайхамшгийг илтгэх 300 гаруй хайчилбар хийж, туульсын үйл явдлыг дүрслэн харуулсан байна. Уг бүтээлийн сонсдог номыг нь өөрийн дуу хоолойгоор мөнхөлсөн хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам юм.

“Эзэнт гүрний туульс”-ын хэсгээс:

Монгол морьдын чулуу цахисан туурайн очис дор

Мяралзан давалгаалах номхон далайн эргээс

Газар дундын тэнгисийн хадан хясаа хүртэлх

Галвын бүхий л гол мөрөн эрчлэн цалгилж байв…

Он цагийн уртад үл ширгэх Монгол үндэстний түүх

400 pages, Hardcover

First published January 1, 2013

9 people want to read

About the author

С.Эрдэнэболд

1 book2 followers
Сүхбаатарын Эрдэнэболд нь эрх зүйч мэргэжилтэн бөгөөд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль (LL.B), АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийг (LL.M) тус тус дүүргэсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байна.
Тэрээр "Чихэр горьдоогүй нас" (2001) "Шидэт уулын сормуус" (2003)"Дурлалын гэрээ" (2004) "РЕТОРИК-Байлдан дагуулахуйн урлаг" (2006) "VERITAS: АНУ-д хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл" (2008) "Ярих чадвар" (2010) зэрэг номын зохиогч. Монголын түүх судлалыг дэмжигч Жак Уэтерфорд сангийн үүсгэн байгуулагч.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
1 (33%)
4 stars
0 (0%)
3 stars
1 (33%)
2 stars
1 (33%)
1 star
0 (0%)
No one has reviewed this book yet.

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.