Home
My Books
Browse ▾
Recommendations
Choice Awards
Genres
Giveaways
New Releases
Lists
Explore
News & Interviews
Loading...
Community ▾
Groups
Quotes
Ask the Author
People
Sign in
Join
Jump to ratings and reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Р.Чойномын цагаан суврага
Ш.Сүрэнжав
,
Р. Чойном
3.33
3 ratings
0 reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Номын товч
Баримт, хөрөг, дуртгал, уянгын эрих, киноны зохиол.
Эдүгээ цагт нэгнийгээ "уйтгарлан суух цагийн уран хөхөө" болгож санах, эсвэл "үйзэн их мөрөн шиг, үлгэрийн их сан шиг" гэж авъяас билгийг нь хүлээн зөвшөөрөх мөс жудагтай (совесть-той) хүн хэр олон байгаа юм бол доо. Бидний үед бол байсан л юм даа.
Японы хэвлэлд Окада гэдэг эрдэмтэн Чойномын талаар 1989 онд анх дуугарсан хүн нь Ш.Сүрэнжав бөгөөд "Сүмтэй бударын чулуу" нь 1990 онд гарсан гэж бичсэнийг "Ил товчоо" сонин тодорхой мэдээлсэн шүү дээ. (хайчилбар нь одоо ч надад байна) Мөн "Хөх тэнгэрийн орны зохиолчидтой уулзсан минь" гэдэг номондоо Японы эрдэмтэн судлаач Тоданори Мацуда тодорхой бичсэн байна лээ. Бидний үйлсийг маань Р.Чойномын Өвийг хамгаалах "Өд" сан, “Жикомпресс” ХХК үргэлжлүүлж Чойномын номын сангийн цувралаар олдохоо больсон "Хар цэцэг", "Гөлөг" тууж, яруу найргийн номууд "Р.Чойномын нууц захидлууд, "Нөхдийн дурсамж" зэргийг нь хэвлүүлж байгааг талархаад баршгүй.
Ингээд “ӨД” Сангийн санаа өгч урьсанд урамшин "Чойномын цагаан суварга" гэдэг уянгын эрих, баримт хөрөг дуртгал, киноны зохиолоос бүрдсэн номыг зориглон бүтээлээ. Эндээс Р.Чойномын амьд ахуй үеийн дүр зураг, араншин төрх, хэн хүн мэддэггүй хувийн намтар зэрэг бүрнээ тодорч бараг нэг хөшөө дурсгал сэтгэлд чинь босох болов уу гэж зөн билэгтээ итгэнэм.
Элдвээр дөвийлгөлгүй, бас дордуулж бууруулалгүй, яс үнэнийг барьж баримтаар баяжуулан тал бүрээс нь дүр төрхий нь товойлгон бүтээхийг эрмэлзсэнээ өчье. Зарим нэгэн захидал, шүлгийн мөрүүд давтагдсан тал бий ч тэр нь тухайн цагт хэвлэгдсэн төрхөөрөө байгаа учраас хэвээр үлдээсэн нь тэр юм. Зохиолыг нь амтархан уншихын хамт тэр сайхан зүйлийг бүтээсэн хүнийг мэдэж авах нь бидэнд болон хойч үед нэн чухал болов уу хэмээн санана. Би энэ хүнтэй арай илүү үерхэж дотносч, нэгэн үед цуг бичиж туурвиж явсандаа одоо баясч байна.
Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав
Paperback
Book details & editions
Loading...
Loading...
About the author
Ш.Сүрэнжав
1 book
1 follower
Follow
Follow
Ratings
&
Reviews
What do
you
think?
Rate this book
Write a Review
Friends
&
Following
Create a free account
to discover what your friends think of this book!
Community Reviews
3.33
3 ratings
0 reviews
5 stars
0 (0%)
4 stars
1 (33%)
3 stars
2 (66%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Search review text
Filters
No one has reviewed this book yet.
Join the discussion
Add
a quote
Start
a discussion
Ask
a question