СОНИРХОЛТОЙ... шааал өөр мэдрэмж... үг үсэг алдаад уншчихвий дээ гэж бодогдом, жинхэнэ л дотор нь яваад орчихсон.
Зохиол бүрийн дараа бодох юм ихтэй. Зүүдний ч юм уу, төсөөллийн ч юм уу мэдэхгүй ээ миний л мэдэхгүй нэг өөр зүйлийг өгүүлээд байгаа юм шиг.
Ид шид заавал өнгөрсөн үед биш одоо ч байгаа. Чөтгөр гэж бодсон бүхэн чөтгөр биш.
Тайгад болж буй үйл явдлуудыг уншихаар тэд яг л монгол улс юм гэж бодсон, гэтэл яагаад тэд иргэншихдээ монгол биш оросжуу санагдаад байсын бол?
Нээрээ л хүн үхэшгүй мөнх амьдраад яахав дээ, үр хүүхдээ үхэж үрэгдэхийг харан харан амьдрах нь там.
Тайгын амьдрал... тайгад ер нь мөнхийн цэвдэг хүйтэн, цастай байдаг байхаа гэж бодсон.