Home
My Books
Browse ▾
Recommendations
Choice Awards
Genres
Giveaways
New Releases
Lists
Explore
News & Interviews
Loading...
Community ▾
Groups
Quotes
Ask the Author
People
Sign in
Join
Jump to ratings and reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Америкт суралцах боломж
Отгонбат Бархүү
3.80
5 ratings
0 reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Хүний амьдралын хувь заяаг хааш нь ч эргүүлж чаддаг хоёр том учрал байдаг гэсэн. Нэг нь нь НОМ, нөгөө нь ХҮН юм гэнэлээ. Харин та энэ удаад номтой нь ч, хүнтэй нь ч учирлаа. Тэгэх тэгэхдээ, их сайн ном, түүхтэй учирлаа гэж бодож байна. Тийм болохоор танд баяр хүргэе!
Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, энэ хэмжээний үнэ цэнэтэй мэдээллийг агуулсан, таны хувь заяаг өөрчилж чадахуйц арга зам, боломжуудыг зааж өгсөн, зөвлөсөн, нууцаасаа дэлгэсэн ном ч, бас хүн ч одоо цагт бараг байхгүй шүү дээ.
Мэдээж, илүү олон тэтгэлэг хожсон, илүү олон орноор аялсан, илүү их амжилт олсон, илүү олон сургууль төгссөн монгол хүн хаа нэгтээ байгаа л байх. Гэхдээ хамаг туршлага, нууц, арга замуудаа бага гэлтгүй бүгдийг нь таны өмнө бүрэн дэлгээд, олон сарын турш цаг заваа зарцуулж ном бичсэн тохиолдол нь энэ ном анхных байх болов уу.
Хавь ойрын хамаг л хүмүүс гадаадад сурахыг хүсдэг ч хаанаас эхлэх, юунаас эхлэх учраа олохгүй явж байдаг. Бас олон мянган ээж, аавууд үр хүүхэддээ дэлхийн түвшний боловсрол эзэмшүүлэхийг хүсч байгаа ч хураасан жаахан мөнгө нь хаанаа ч хүрэхгүй шаналж яваа. Тэр бүх хүмүүст бидний чадан ядан бичсэн энэ ном итгэл найдвар, урам зориг авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Гагцхүү өөрөө сайн хичээгээрэй. Энэ номонд, шулуухан хэлэхэд “бэлэн хоол”, нууц жор, түүхүүд зөндөө бий. Гэхдээ таньд бэлэн хоол өгөх гэсэндээ биш, харин үлгэр дууриал, санаа оноо “шүүрдэж” аваад өөрийн гэсэн онцлогтой түүх, өөрөөрөө бахархаж болохуйц амжилтыг бүтээгээрэй гэсэн юм шүү. Оргүй хоосноос юуг ч бүтээж, юунд ч хүрч болдог гэдэгт бүрэн итгэлтэй болж, номын сүүлчийн хуудсыг уншиж дуусмагцаа гадаадад сурах төлөвлөгөөгөө гаргаад, хийх ажлаа жагсаагаад, хагас жилийн дараа тэтгэлэг хожиж, жилийн дараа дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээгээс хүний мөнгөөр амжилттай суралцаад явж байгаа тухайгаа ар гэр, найз нөхөддөө мэйл бичиж сууна гэдэгт найднам.
Энэ ном анхных ном маань боллоо. Алдаа мадаг ихтэй, алдсан орхигдуулсан зүйлс ч байгаа байх. Хагас жилийн турш “нухахдаа” хамгийн гол нь, энэ номыг уншсан хүн гадаадад сурах арга ухаанаа олж, эрч хүчээр цэнэглэгдэж, мөнгөгүй ч гэсэн заавал гадаадад сурна гэсэн өндөр зорилго тавьж, тэрнийхээ төлөө өдөр бүхнээ зориулж, амьдрал нь, үзэл бодол нь, нийгэмдээ хандах хандлага нь өөрчлөгдөөсэй гэсэн ганцхан шалгуурыг тавьсан юм.
Бидний зорилго биелж, энэ номыг уншсан та ч гэсэн дэлхий нийтийг бишрүүлээд байгаа Америкийн боловсролоос эзэмшиж, зөв хүмүүс болж төлөвшиж, эх орондоо эргэн ирж, сурсан эрдмийнхээ үр шимийг гаргаасай гэж ерөөе.
166 pages, Paperback
First published January 1, 2006
Book details & editions
1 person is currently reading
3 people want to read
About the author
Отгонбат Бархүү
1 book
3 followers
Follow
Follow
Ratings
&
Reviews
What do
you
think?
Rate this book
Write a Review
Friends
&
Following
Create a free account
to discover what your friends think of this book!
Community Reviews
3.80
5 ratings
0 reviews
5 stars
2 (40%)
4 stars
1 (20%)
3 stars
1 (20%)
2 stars
1 (20%)
1 star
0 (0%)
Search review text
Filters
No one has reviewed this book yet.
Join the discussion
Add
a quote
Start
a discussion
Ask
a question