‘Газарт хэлье – газар хатуу, тэнгэрт хэлье – тэнгэр хол [/] (Ардын цэцэн үг)’ (33)
‘- Эрхэм эрдэмтэн, мал олонтой юу гэж сонирхжээ. [/] - Мал юу ч байдаггүй, юугаар баян бэ? гэвэл, ганц ном бичгээр л баян даа гэхэд нь, [/] - За эрхэм баян эрдэм, дунд баян өнөр, адаг баян адуу мал гэж манай хуучны үгэнд байдаг нь үнэн юм байна шүү дээ гэхэд нь,[/] - Их цэцэн сайхан үг байна гэж өвгөн эрдэмтэн инээмсэглэн баярла[в]’ (45)
‘Танай ноёд чинь, хүнийг өнгөөр нь угтаж тушаал зэргээр нь үддэгийг одоо үзэж мэдлээ. Энэ ёозоор бол, танайхны түшмэл шинжлэх ухааны ёстой эрдэмтэн хүнийг ер мөддөө, хүн гэж үзэх шинжгүйдэг ээ гэж хэлээд өвгөн эрдэмтэн доголсхийж аяныхаа майханд оржээ.’ (54)
‘Түнш нар наймаагаараа, [/] лам нар уншлагаараа мөлждөг [/] (Ардын цэцэн үг)’ (121)
‘Үхрийн чихэнд ус ч хийсэн, тос ч хийсэн адилхан сэгсэрнэ гэдэг.’ (130)
‘Mane, thece, phares** [/] Тоолоод, хэмжээд, хуваав гэсэн үг. Даниелын номын тавдугаар бүлэгт өгүүлсэн нь, Вавилон улсын эцсийн хаан Балтазар, Персийн Кир хааны цэрэгт нийслэл Вавилоноо бүслүүлээд хэрэм бат цэрэг баатар гэж, найр хурим, жаргал цэнгэлд ташуурч байсан нь ордны туурганд энэ тоолоод, хэмжээд, хуваав гэсэн үсэг гал бадран үзэгдсэн нь, тоолоод гэсэн үг, чиний насны тоо гүйцэв, хэмжээд чиний явдлыг хэмжиж гүйцэв. Хуваав гэж чиний улсыг хуваав гэсэн ёр үзэгдсэн гэдэг Библийн домгийн үг. Үүнийг мөхөх цаг ирэв гэсэн утгатай хэрэглэдэг болжээ.’ (199)
‘Vare legions redde!* [/] “Варе”, цэргийг минь буцааж өг гэсэн үг. Эртний Ром улсын Август хааны жанжин Варе, Германы армийн жанжинд ихэд дарагдаж цэргийн хамт амь үрэгдсэн билээ. Август тэр мэдээг цочин сонсож, Варе Варе цэргийг минь буцааж өг гэж гашуудан дуу алджээ. Тэр үгийг түүнээс хойш одоо хүртэл бичиг зохиолд санамсаргүй дарагдсан зүйлд хэрэглэх үг болжээ.’ (241)
‘Тулгар төр гэж шинэ тутам байгуулсан төр гэсэн үг.’ (253)
‘Ёс бусаар олсон юм, гарахдаа ч ёс бусаар гардаг’ (270)
‘Сүх гэж Монгол Ардын хувьсгалын зохион удирдагчийн нэр. Баатар гэдэг нь 1921 оны Ардын хувьсгалаас өмнө хятадын харгис цэргийн эрхтэнтэй байлдаж олсон гавъяаны цол билээ.’ (294)
‘Саран боорцгийг хятадаар юэй бин гэдэг. Түүнийг санжруулан еэвэн гэдэг.’ (301)
‘Соён гэж Турк угсааны нэгэн аймгийн нэр. Монголчууд тэдний нэрээр Соён уул гэдэг нэгэн уулыг нутгийн монголчууд тэгж нэрлэдгийг сонсоогүй хотын орчуулагч нар Сияаны уул, нуруу гэдгийн ташааг тэмдэглэлтэй.’ (326)