Ag223 reviews22 followersFollowFollowAugust 23, 2012Өрөвдмөөр... Миний ном зохиолоос уншдаг байсан, зах зухыг нь мэдрээд өнгөрсөн социолизмын үед яг л ийм байсан болов уу... Хүүхэд тогтдоггүй айл, хоорондын хайр сэтгэл, итгэл дээрээ л тогтож байсан. Хичээсэн, хичээх хичээхдээ өөрийнхөө эрхэмлэх зүйлээ нэг удаа уландаа гишгэн байж, нөгөө энхрий хайрт нам засгаасаа нуун байж хичээсэн... Хичээл зүтгэлийн үрээр хүүхэдтэй болсон.Яг л социолизмын үеийн дарга нарын хүүхэд шиг хүүхэд нь өссөн, хүмүүжсэн. Амьдрал мэдэхгүй, тэмцэж чадахгүй нийтлэг залуусын дүр төрх. Гэхдээ эх, эцгээ хайрлах сэтгэл нь сайхан...Зөндөө олон жилийн өмнө уншиж байсан болохоор бас сайн санахгүй байнаowned-e-books
Ganbaatar41 reviews5 followersFollowFollowJune 29, 2015Доржзовдын Энхболд зохиолчийн Казиног номхтгосон түүх номоор нь мэдэх билээ. Мань хүний бичлэг Монголжуу. Сэтгэлгээ, зүйрлэл, бодол нь өвгөдийн үгийг шингээсэн мэт. Нээрэн л хөгшчүүлийн хэлдэг ярьдаг санаанд ирэх мэт.Зөн совин, хүний өөрийн бодол, айдас хэрхэн биелж байгааг энэ номноос уншиж болно. Хүүхэд тогтдоггүй айлд хичнээн их арга хэрэглэн байж, зулай дарсан ах нараа буцаад явсны дараа ирсэн Муунохой нэрт хүү хэрхэн Должид, Цэвэг нарын амьдралын учир утга байж, хүн бүхнээс муу үйл бүрээс харамладаг хүү нь хэрхэн барцад зэтгэр шингэсэн чонын соёонд зуугдаж байгаа тухай өгүүлнэ. Ээжийнх нь айгаад байсанчлан чоно л хүүг нь аваад явчих юм шиг санаж байсан нь биелж шунал ихтэй хүн чонын нөлөөгөөр хүү нь нүүр буруулж, нэрээ сольж аав ээжийн захиаснаас өөр замаар явахыг хүснэ. Гэвч тэр хэтэрхий хол явсны дараа энэ бүхнийг ойлгоно. Монгол ахуй, зөн билэг, дотоод ертөнцийн өнгийг энэ номноос уншиж болно. 89-90 онд бичигдсэн зохиол бөгөөд тухайн үед цаг өөрчлөгдөж байсныг илтгэх мэт.