Б. Долгорсүрэн144 reviews16 followersFollowFollowMay 7, 2020Өмнөх цувралд гарсан Улиастайн усан дагина Урангоогийн амьдрал үргэлжилсээр... Орчин үед бий болсон олон олон Мондоон байна даа Монголд. Үр хүүхдийнхээ төлөө үнэнг нь хэлдэг сайхан эцэг эх Батдорж, Ханд. Жалмаа, Билгүүн, Түвшин, Луузан, Хуланжороо, Самдан, Ганбаа гээд зохиолыг тодотгож өгсөн эерэг сөрөг дүрүүд байна аа бас. Үнэний мөрөөс нэг ч хором хазаахгүй явах юм сан. Хүн хүн шиг зөв амьдрах, хүнтэй зөв харьцах, биеэ тоохгүй, хүнийг хүн гэж хайрлах ухаарал хайралсан сургамж дүүрэн зохиол байна.
Oyunbat Ganbold12 reviewsFollowFollowNovember 28, 2022Монголд унших зохиол ёстой байхгүй хэмээн хэзээ ч билээ нэг их сүрхий ном уншдаг гэж өөрийгөө үнэлдэг нэг хүнээс сонсоод гайхаж билээ. Магадгүй тэр хүний энэ үг илүү монгол зохиолоо уншиж мэдэх юм шүү. Бусдад таниулах юм шүү гэсэн хүслийг минь асаасан шиг санагддаг. Харин энэхүү Ж.Бямба-н уг гурвалсан романыг заавал уншаасай гэж залуустаа санал болгомоор байна. Энд зохиолын хамгийн сүүлд бичигдсэн өгүүлбэрийг та бүхэнтэй хуваалцъя. ... хүн шиг хүн явахын хүслэнгээр атгахан зүрх нь булгилан цохилж байлаа гэснээр "Эргэх хорвоогийн жам" утгын гурван романыхаа сүүлчийн цэгийг тавъя даа. Уг гурван романыг салгалгүй эхнээс нь дарааллан уншсандаа их талархаж байна. Янлинхуарын сонгосон ба түүнийг түлхэн оруулсан гунигт амьдралын замналаас Урангоо бүсгүйн нэг насны нэг бүтэн үе нь хэрхэн харлаж хэрхэн зовж буйг өгүүлээд эргээд амьдрал гэдэг үргэлж хар бараан биш болохыг сайн хүнтэй учирснаар сайхан амьдарч болдогийг зөв бодолтой байснаар эргэх орчлонгийн хувь заяаг өөрийн гараар зурж болдогийг энд энгийн хэрнээ сохирхолтой өгүүлжээ.... Аа бас дунд нь энэ болиосой гэсэн нэг соёл байсан нь архигүй бол хүний дотрыг танихгүй эсвэл аавтайгаа архи тулгаж ууж буй байдал гэхчилэн архины хэрэглээ өнөөгийн нийгэм шиг илт ихсээгүй байсан хэдий ч энэ үеэс үүдэлтэй хор уршиг одоо үргэлжилж буй болов уу гэсэн бодол байлаа.