Jump to ratings and reviews
Rate this book

Монгол Бадарчин Гайхамшигт ертөнц

Rate this book
6 people are currently reading
145 people want to read

About the author

Золбаяр.Ж

6 books17 followers
Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр нь 1979 оны 6-р сарын 28-нд дэлхийн хоёрдхуй коммунист орон болох БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотноо нүүдэлчин болон суурин гаралтай гэр бүлд, дунд хүү болон мэндэлжээ. Тэрээр 8 нас хүртлээ эх орон, уламжлалт соёлтойгоо танилцаж, улмаар гэр бүлийн хамт ЗХУ-ын Эрхүү хотод 5 жил гаруй амьдарсан бөгөөд хоёр өөр соёл иргэншлийн хоорондын ялгааг өөрийн биеэр мэдэрч, хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншил болох нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, амьдралыг мэдрэх мэдрэмж нь суурин, слав хүмүүсээс өөр болохыг ойлгосон байна.

Хөгжлөөрөө илүү ЗХУ-аас эх орондоо эргэн ирэхэд хаалттай нийгэмд амьдарч буй үеийнхнээсээ хамаагүй өргөн хүрээнд сэтгэж байсан тул коммунизмын төмөр тор нурж эхэлсэн 1990-ээд оны эхэн үед дэлхий ертөнцийн мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд өөртөө тусгаж, орчныхоо хүмүүсээс түрүүлж сэтгэж эхэлжээ.

Эх орондоо эргэн ирээд коммунист системийн баталгаатай ажиллагааг хангах зорилгоор өндөр чанартай боловсон хүчин бэлддэг байсан, хүнд сурталтай 23-р тусгай дунд сургуулийн 5 дугаар ангид орж, тус өдрөөс эхлүүлэн сурагчдад Bitbox, Hip Hop, Techno зэрэг дэлхийн орчин үеийн хөгжмийн соёлыг сурталчилж байсан бөгөөд, төгсөх жилдээ сургуулийнхнаа Party-нд уриалж, нууцаар арга хэмжээ зохиосноос болж сургуулиасаа хөөгдөх шахсан Ж.Золбаярт энэ бүх туршлага нь дараагийн ажлаа амжилттай хэрэгжүүлэх суурь болжээ.

Орос хэл монголын нийгмийн боловсролыг тодорхойлогч гол байр сууринаас бууж, харин англи хэл дэлхийн мэдлэгт хүргэх зам болж эхэлсэн 1990-ээд оны төгсгөл үед МУИС-ийн ОУХДС-ийн Япон хэлний ангид Ж.Золбаярыг оруулсан нь СУИС-д суралцах түүний хүслийг үл ойшоосон гэр бүлийнх нь шийдвэр байлаа. Олон улсын харилцаа, гадаад хэл, нийгэм судлал, бодлого боловсруулах арга барилыг сурч эхэлсэн эхний жилээс “Мэдлэг ба Түүний Хүч” хэмээгч онолыг огоорсон тэрээр төөрсөн нийгэмдээ өөрчлөлтийг мэдрүүлж, өөрийнхөө боломж чадварыг шалгах үүднээс Электро Хувьсгалыг санаачлан 8 жилийн хөтөлбөр боловсруулж, Амай гэх нэрийн дор уран бүтээлээ туурвиж, бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ.

Коммунизмын дараах өөрчлөлт шинэчлэлийн аравхан жилд Улаанбаатар хотод дэлхийн стандартын амьдралын эхний шинж тэмдгүүд болох тансаг байр, унаа, үйлчилгээний газрууд бий болж байсан ч 10 үеэр хаалттай нийгэмд амьдарсан хүмүүсийн сэтгэлгээ нээгдэх болоогүй байлаа. Урлагийн төрлийн нэг болох оюун сэтгэлгээг нээгч дуу хөгжмийг бусдаас өөрөөр мэдэрдэг байсны хувьд Амай тухайн үед дэлгэрсэн байсан Рок, Поп, Хип Хоп гэх даяаршлын урлагт Электро, Транс, Чилл Аут урсгалуудыг нийгэм судлалын үндсэн дээр бодлоготойгоор сурталчилсан тул 8 жил бус 5 жилийн дотор монголын залуучуудын 70-80 хувь нь энэ хөгжмийн урсгалыг хүлээн зөвшөөрч, сонсох дуртай болсон юм.

2005 оны дунд үе гэхэд Амайгийн Электро хөгжмийг түгээх ажил дуусаж, 15 гаруй жил мөрөөдөж байсан “Дэлхийг тойрох” төлөвлөгөөгөө биелүүлэх ажилдаа оржээ. 4-5 хэлээр чөлөөтэй харьцаж, гадаад улс орнуудын түүх, соёл, ёс заншил, шашин шүтлэгийг судалж, аялах бэлтгэлээ хангасан тэрээр хөгжим, видеоны чиглэлээр ажиллуулж байсан өөрийнхөө студиээ зараад, аяллаа тодорхой хугацаанд бие даан санхүүжүүлэв.

2005 оны 11-р сарын 4-ний өдөр үүргэвчээ үүрэн, аян замд гарахдаа 2 жилийн хугацаанд ОХУ, Европ, хойд Америк, Азийн нийт 22 улс орноор аялж, эх орондоо зүүн зүгээс эргэн ирэхээр төлөвлөж байсан ч 4 сарын дараа чиглэл, бодлого өөрчлөгдөж, монгол хүний мөр гараагүй Араб, Африк, Төв Азийн орнуудыг зорьсон юм.

Өдөр тутмын нугачааг орхин бадар буюу аяга өвөртлөн амьдралын утга учрыг тайлах, дотоод ертөнцөө танин мэдэх, гадаад улс орны хөгжлийн нууцыг олж бусадтайгаа хуваалцах, эх орноо гадаад орнуудад сурталчлах, бурхныг мэдрэх өнө эртний соёл болох бадарчны амьдралыг сэргээн таниулах нь түүний аяллын зорилго байлаа.

Үзэсгэлэнт байгаль, ан амьтан, учирч танилцсан хүмүүс, соёл иргэншил, адал явдлын тухай www.amai.mn блогдоо цаг тухайд нь бичиж байсан бөгөөд хайр дурлал, ганцаардал, дотоод ертөнцийн тухай тэмдэглэлүүд нь дэлхийн хамгийн аюултай гэх 10 цэгийн 5-ыг нь ганцаар туу

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
27 (34%)
4 stars
31 (39%)
3 stars
17 (21%)
2 stars
2 (2%)
1 star
2 (2%)
Displaying 1 - 6 of 6 reviews
19 reviews16 followers
January 11, 2018
Amai gej sonsoj baisnaas yag tuhtai blogiig ni unshij baigaagui yum bna. tegeed ali 2013 ond hevlegdsen nomiig ni olj unshlaa. 2005 ond internet hurtel tiim aihtar hogjoogui ued, bid nariin "batsaan" baih ued delhiig toirohoor garsan uneheer tom setgej hodoljee gedegiig ene nomnoos niitlel bur deerees ni unshij bolno. Niitleluud ni bas neleen tsag, setgel gargaj bichsen, unshuurtai, yalanguya suuliin 5,6 niitlel ni yag l bodoj baisan zuiluud, adilhan shanalj baisan sedvuudiig hondson. Bi ooroo ovoo olon ornoor ayalj baisan ch ingej sain temdeglel hotlooguidee odoo joohon haramslaa, gehdee daraagiin 6 sard ayalah ayalaliinhaa temdegleliig sain hiie gej inspire bolloo. suuld ni helehed, goy niitleliin tsugluulaga nom boljee.
Profile Image for Togoldor Erdenebileg.
133 reviews23 followers
December 10, 2020
Ямар ч номоос өөртөө сургамж, хичээл болгож авах зүйл дор хаяж нэгийг олбол тэр номыг уншсаны хэрэг гарч байгаа гэж боддог болсон. Хэдийгээр 'Гайхамшигт ертөнц'-ийг эхний хэдэн хуудас найруулга зүй талаасаа тиймэрхүү санагдсан ч өнөөх сургамж, өөрт хэрэгтэй зүйлээ олж авахаар цааш үргэлжлүүлэн уншлаа. Тэгсэн маань ч зөв болов; олон зүйлийг тод томруунаар харав, ухаарав, мэдрэв. Түүний бичвэрүүд унших тусам чанаржиж, эгээ л аяллынх нь түүнд өгсөн, ухааруулсан зүйлс нэмэгдэж байгааг, нүдэн дээр минь тэр хэрхэн өөр хүн болж байгааг харлаа. Хамгийн таалагдсан нь бичвэр нь "Та үнэхээр дэлхийг тойрмоор байна уу?", "Ганцаардал буюу амьдралын хичээл","Хайрлахаас айдаг болсон байна" байлаа.

Үнэнийг хэлэхэд Амайгаар маш их бахархсан. Одоогийнх шиг бүх юмийг нэг товч дараад судалж, мэдэх боломжгүй тэр үед, өөрийн зардлаар, харанхуйгаар дэлхийг тойрно гэдэг бол хүн бүрийн хүсээд хийчихдэг зүйл биш юм. Би одоо ч түүн шиг ингэж аялаж зүрхлэхгүй. Түүний аяллын тухай энэхүү номын бидэнд өгсөн хамгийн том зүйл нь эмпати чадварыг бага ч болов суулгах байх. Дэлхий ертөнц ямар агуу, хүмүүс бид өөр хоорондоо харилцан адилгүй, бусад орны аж амьдралын ялгаа зэргийг уншиж, харж, ойлгосноор бидний харах өнцөг тэлж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэн, нэг нэгнийгээ илүү ойлгон, бусдад илүү хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж сурч байгаа юм.

Мөн миний хувьд уншиж байхдаа удаа дараа мэдэрсэн зүйл бол байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж, талархах байлаа. Монгол хүмүүс бид ямар азаар дайн дажингүй, үймээн самуунгүй оронд амьдардаг юм бэ, бид байнгын халуун байдаг газар төрчихөөгүй азтай шүү гээд л. Бороо, цас үзэж эморох дуртай би дөрвөн улирал ээлжилдэг, үзэсгэлэнт сайхан Монгол гэдэг нутагт төрсөн азтай хүн юм, бидэнд ийм нутгийг өвлүүлсэн өвөг дээдэстээ үнэхээр их талархаж байна. Номон дээр ялангуяа тэр хувцасанд, биенд өндөгөө цацдаг ялааны тухай уншаад цаг, минут тутам ялаа үргээж амьдардаг тэр хүмүүсийг үнэхээр их өрөвдсөн. Бас ундны усаа авах гэж хол газрыг туулдаг, балга ус ч хүний амь амьдралд ямар чухлыг мэддэг тэдгээр хүмүүсийн дэргэд цоргоо нээгээд л усаа авдаг, хэрэглэж буй усныхаа үнэ цэнийн талаар, цаашид хэрхэх талаар нэг их боддоггүй бидэн шиг хүмүүс үнэхээр нэг талаар азтай нөгөө талаар цамаан, харалган юм. Хэдийгээр бид өнөөдөр дэлхийг хамарсан цар тахлын дунд амьдарч байгаа ч амьд үлдэх, амьдрахын тулд өдөр бүр тэмцдэг, тэмцэлддэг хүмүүстэй харьцуулахад үнэхээр аз жаргалтай, амар жимэр амьдарч байгаа шүү.

Түүний бичсэнтэй маш их санаа нийлсэн, ээж хүн болохын хувьд миний эмзэглэж явдаг нэг сэдэв бол зурагтаар нэвтрүүлэг, кинонуудыг замбараагүй, шүүлтүүргүй гаргадаг явдал. Ихэнх сувгуудын гаргаж байгаа контент нь насны хязгаарлалт байдаггүй, өдрийн цагаар гаргадаг. Хүүхдүүд л болсон хойно сониуч зандаа хөтлөгдөн эцэг эхээ байхгүй үед сонирхсон зүйлээ үзэж л таараа. Амайгийн бичсэнчлэн 'Би жаахан байсан учраас өөрийгөө мэдээллээс хязгаарлах ухамсар байгаагүй', учир нь хүүхдүүд бол цагаан цаас, том хүмүүс шиг наад цаадахыг шүүн тунгаах чадвар, сэтгэл зүйн дархлаа суугаагүй байгаа. Насанд хүрсэн хүмүүсийн аливаа асуудал, сэтгэл зүйн эмгэгийг судлахад ихэнх нь хүүхэд насанд авсан аливаа цочрол, траумагаас үүдэлтэй байдаг гэдэг. Зарим нь бүр тухайн үед цочрол авч байгаагаа ч мэдээгүй, хэзээ хойно олж мэддэг. Хүүхдүүдээ хүүхэд хэвээр нь, цагаан цайлган, энэрэнгүй хэвээр нь өсгөх юм сан. Түүнчлэн насны хязгаарлалттай киног хүүхдүүдийнхээ дэргэд үзэхээ болиосой гэж эцэг эхчүүдээс хүсмээр байх юм. Нөгөө талаар бас миний чиний хүүхэд гэж зааг, зураас тавьмааргүй, нэгэнт л нийгмээс салгаад бөмбөлөг дотор амьдруулахгүй, хэдхэн жилийн дараа хүүхдүүд том болж нэг л ижил нийгэмд амьдрахаас хойш үнэхээр хүүхдүүдээ хайрладаг, тэдэндээ сайн сайхныг хүсэж байгаа бол зөвхөн тэднийгээ асарч тойлох биш амьдарч буй нийгэм, түүнийг бүрдүүлж буй бусад хүмүүс, хүүхдүүдэд санаа тавьж, алсыг харсан, хэрэгтэй, өгөөжтэй зүйл хиймээр байна.

Эцэст нь хэлэхэд аливааг үзэж туулсан замынхаа төгсгөлд л хүмүүс бид хүн хүнээрээ дутдагийг, амьдрал энгийн тусмаа сайхан, аз жаргал гэдэг өдөр тутмын жижиг сажиг зүйлст байдаг гэдгийг мэдэрдэг, ойлгодгийг энэ ном дахин дахин сануулсан шүү. Энэ номыг уншиж эхлэхээс өмнө нэг том шийдвэрт хүрэх гээд эрзэлзээд байсан боловч унших явцад юу хийх ёстой тодорхой харж чадсан, тиймдээ ч маш их талархаж байна.


Profile Image for Пүрэвбазар.
20 reviews
April 14, 2013
Талын нүүдэлчин монголчууд Хятадын Шар тэнгисээс умардын Атираат тэнгис хүртэл Шивэрийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл хорвоогийн дайдыг хэдэнтээ хүлэг морины нуруун дээр хөндлөн гулд дайтан туучиж өргөн уудам нутагт эзэн сууж байсан цагаас хойш хэдэн зууны хуудас эргэжээ. Удирдахуйн ур ухаан, эрмэг зориг чадал хоёрыг хослуулж ихэмсэг хөгшин европыг манантсан хөшгийг хуу татаж ороод сэртэл нь сэгсэрч чадсан зэрлэг балмадаараа алдартай тэдгээр цөөхөн нүүдэлчид өдгөө Азийн цээжнээ амар тайван аж төрж байна.

Үнэхээр ч The Great Mongol Empire аас хойш бид нийтээрээ ийшээ тийшээ хол нүүдэллсэн нь үгүй. Тийм ч учраас хилийн дээсээс гаднах олон үндэстэн ястны соёл урлаг, боловсрол, шашин шүтлэг, гүн ухаан гээд олон зүйлүүдийг монгол хүний сэтгэлд хэрхэн бууж, түүнийгээ яаж тунгааж бичсэнээр олж унших бэрхтэй.

Олон мундаг орчуулагчдын ачаар бид хүүхэд наснаасаа л дэлхий ертөнцийн тухай түүх, уран зохиол, гүн ухааны г.м олон янзын номуудаар дамжуулан уншиж, амтанд нь орж түүгээрээ ч ертөнцийг төсөөлсөөр ирсэн. Чухам Монгол хүний нүдээр одоогийн бидний амьдарч буй дэлхий ертөнц ямар харагдаж байна вэ гэдгийг Золбаярын бичсэн энэхүү цуврал номнуудаас уншиж болно.

Иргэний дайнтай улс орны мөргөлдөөн болж байгаа гудамжны захад байх байранд чичрэн байж бичсэн тэмдэглэл, африкийн сүнс тарчлам халуунд үхэл таригч вирус авчихаад үхэх сэхэх дээрээ тулаад босож ирсэн тэмдэглэлүүд гээд амтархан унших олон түүхтэй эдгээр цуврал номнууд урд хожид номын дэлгүүрийн тавиур дээр харагдаж байгаагүй "анхдагч" болсон гэдгээрээ онцлогтой юм.

Анхны аялалаасаа эх орондоо буцаж ирж байхад нь урд хөршийн хил дээр Золбаяртай таарч хамт зурагаа авахуулсан боловч тэрийгээ эрээд эрээд олдсонгүй ээ гэж. Аяны тоос болсон урт аялалын цүнхэнд нь тэгхэд эдгээр олон түүхүүд удахгүй цаасан дээр бууж гарт минь хэвлэгдэн ирэхээр явж байсан байх нь.
Profile Image for Батзориг.
26 reviews12 followers
July 23, 2013
Одоогоор хэвлэгдээд байгаа түүний 3н Монгол Бадарчин цувралын хамгийн сайн шигшигдсэн ном нь энэ болов уу...

Аялал, зугаа цэнгэл, үдэшлэг гэдэгтээ бус зүгээр л эдгээр номыг уншихад хэн нэгэнтэй (Амайтай) амьдрал гэж юу болох тухай илэн далангүй ярилцсан юм шиг, юугаа ч нууж хаалгүй бичсэн байдаг нь намайг энэ номыг дахин дахин сөхөж харахад хүргэдэг юм болов уу.

Гаанцаардал буюу амьдралын хичээл, Хайрлахаас айдаг болсон байна гэх гарчигтай нийтлэлүүд түүнийг юу үзэж ухаарсныг илтгэх мэт...

Profile Image for Ankhbayar Tserenvandan.
9 reviews3 followers
October 25, 2020
Монгол хүний нүдээр дэлхийг тэмдэглэн үлдээж буй олон улс судлалын ажил юмаа. Коронавирус гээд хаашаа ч явж чадаагүй энэ онд аялах хүслийг маань энэ ном хангалттай дарж авч чадлаа. Ёстой уншихад хялбар, энгийн, гэхдээ мэдлэг их агуулсан, сургамжтай, судалгаатай ном байлаа.
Profile Image for Uyanga Enkh.
19 reviews2 followers
August 29, 2018
Анх хэвлэгдэж байхад нь уншиж байсан. Африкт аялаж байгаа хэсэг нь төсөөлөгдтөл сайн бичигдсэн санагдсан. Үүргэвчтэй аяллын хүндрэл бэрхшээл, сайхан талыг нь хуваалцсан дажгүй ном.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.