Read& Review discussion

The Alchemist
This topic is about The Alchemist
12 views
First Event > First Book review

Comments Showing 1-2 of 2 (2 new)    post a comment »
dateDown arrow    newest »

Oyuntuya Lily | 2 comments Mod
Эвент маань болоход 10 хоног үлдлээ.
Бүртгэл маань хаагдахад 9 хоног үлдлээ.
Та бүхэн номоо уншиж байна уу?


Oyuntuya Lily | 2 comments Mod
Алхимич номын шүүмж
Алхимич номын хэлэлцүүлэг сайхан болж өнгөрлөө. Номын хэлэлцүүлгийн үеэр хүмүүс ихэвчлэн Алхимич номын талаар өөрсдөд нь гүн сэтгэгдэл үлдээсэн хэсгүүдийн талаар дэлгэрэнгүй хуваалцаж, тухайн хэсгээс юу ойлгосон, амьдралд хэрхэн тусч байгаа талаар бие биедээ хуваалцсан юм. Нийт цугларсан хүмүүсийн энэхүү номын талаарх сэтгэгдлийг нэгтгэж дараах ерөнхий дүгнэлт, шүүмжийг гаргалаа.
1. Энэхүү ном нь ерөнхийдөө уншигчдыг мөрөөдлийнхөө төлөө зүтгэх ёстой, мөрөөдлийнхөө хойноос явах хэрэгтэй гэдэг ерөнхий санааг агуулсан гэдгийг номын гол дүр болох Хоньчин залуу Сантьегогийн өөрийн зүүдэндээ харсан эрдэнэсийг хайж яваа амьдралаас харагдана. Ерөнхий утга санаа бол мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, түүнийг эрэлхийлэх ёстой.
2. Сантьего эрдэнэс хайж явахдаа олон төрлийн хүмүүстэй тааралдаж, нөхөрлөдөг. Тэдгээр хүмүүстэй ярилцсан яриа, тэдгээр хүмүүсийн амьдралыг дүрсэлсэн байдал зэрэг нь чухал өөр өөр мессежийг агуулсан байна. Тухайлбал Болорын худалдаачины амьдрал, Цөлийн бүсгүй Фатима нарын хэлсэн үгс зэрэг нь гүн утга агуулгатай байна.
3. Эцэст нь энэхүү ном нь хүнийг зорилгынхоо араас тэмүүлэхтэй холбоотой олон төрлийн сургамж агуулсан, хүн бүрийн зайлшгүй унших нэг ном болсон байна.


back to top