Mongolian Readers discussion

53 views
Шинэ бүлэгт Тавтай Морил

Comments Showing 1-10 of 10 (10 new)    post a comment »
dateDown arrow    newest »

message 1: by Tumeeb13 (new)

Tumeeb13 Bold | 14 comments Mod
За сайн байцгаана уу? Ном сонирхогч хүн бүр энэхүү сайтад тавтай морилно уу. Намайг урьсан Урангоодоо баярлалаа. Ном бол ертөнцийг харах цонх билээ. Номын амтанд орж шимтэнэ гэдэг их сайхан. Бас номын талаар ярилцана, түүнээс ойлгож мэдсэн зүйлээ бусадтай хуваалцана гэдэг тэр болгон олдоод байдаггүй ховор аз завшаан. Бидний найз нөхөд дунд номын талаар сонирхлыг маань хуваалцдаг хүмүүс харьцангуй цөөхөн байдаг. Харин энэ сайтаар дамжуулан олон хүмүүстэй журмын нөхөд, ном эрдмийн андууд болно гэж итгэж байна. Найз нөхдүүддээ цааш нь дамжуулж улам өргөжүүлэхийг хүсье.
Ном дор мөргөмүү.


message 2: by Urangoo (new)

Urangoo | 255 comments Их зөв бүлэг нээжээ. Монгол уншигчид олон олноор нэгдэнэ гэж итгэж байна. Группээ байнгын идэвхитэй байлгахыг тулд ямар нэг дүрэм журам гаргавал ямар вэ? Бас хэлэлцэх сэдвүүд хэд хэдээр нэмбэл?

Бүгдээрээ найз нөхдөө, ном сонирхогчдыг уриарай!


message 3: by Indra (new)

Indra (indraganzorig) | 29 comments Ийм нэг хэрэгтэй сайт олсондоо их баяртай бна. Аль дээрээс л унших номнуудаа цэгцлэх гээд чадахгүй бсан юм. Би ч дандаа цахим хэлбэрээр л уншдаг юм дөө хэхэ. Эндээс монголчуудын бүлэг олно гэж бодож бсангүй шүү


message 4: by Urangoo (new)

Urangoo | 255 comments Надад энэ сайт их таалагдаж байгаа. Та нарт ч таалагдаж байгаад их баяртай байна.

Энэ сайтын нэг давуу тал нь байнга шинэчлэгдэж шинэ боломжууд уншигчдад өгч байдагт байгаа юм. Намайг анх элссэнээс хойш их өөрчлөлт шинэчлэл гарсан.


message 5: by Nyamka (new)

Nyamka Ganni (ganni) | 116 comments Их гоё сайт шүү.
Бүгдээрээ найзуудаа урьцгаая!


message 6: by Uundaa (new)

Uundaa | 21 comments Үнэхээр таалагдаж байгаа, тун идэвхтэй ашиглахаар өөрийгөө бэлдээд л байгаа хэхэ, найзуудыгаа уринааа....


message 7: by Hanper (new)

Hanper Bold | 47 comments Ингээд энэ бүлэгийг яагаад буруу газар нээчихсийн би бодохдоо байршилаараа нэгдэж байгаа бүлэг гэж бодоод байсан шдээ дараа хүн орж ирээд хайвал бас л тэгж хайх байхдаа би лав тэгж хайсан.


message 8: by Urangoo (new)

Urangoo | 255 comments Одоо ямар нэг байдлаар засаж залруулах боломж байдаг юм болов уу? Нээрээ л хүмүүс тэгэж л хайх байх даа.


message 9: by Eny (new)

Eny Rebel (enyrebel) | 55 comments Хүмүүсээ Набаковын The Real Life of Sebastian Knight монгол хэл орчууллагдсан байдаг уу. Байдаг бол яаж олж авахыг мэдэх хүн байхгүй биз.


message 10: by Urangoo (new)

Urangoo | 255 comments Набаковын зохиол ер нь Монгол хэлээр орчуулагдсан бараг харагддаггүй. Ганц байгаа нь Лолита л байж магад...


back to top