Binderya Binduush's Reviews > Амьдрахуй

Амьдрахуй by Yu Hua
Rate this book
Clear rating

by
34656642
's review

it was amazing
Read 2 times. Last read July 10, 2019 to July 11, 2019.

Үй Хуа хэмээх Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл болсон зохиолчтой 1993 онд туурвисан “Амьдрахуй” зохиолоор нь танилцлаа. Зохиолынх нь амтанд орж, аав ээж хоёр нь эмч мэргэжилтэй, өөрөө бас шүдний эмчээр таван жил ажилласан туршлагатай, хүний сэтгэлийг хөндөж, хүүрнэх авъяастай энэ зохиолчийг хүндэтгэх, бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Бусад бүтээлийг мөн унших төлөвлөгөөтэй байна.
“Лү Фү Гүй өвгөн ганц үхэрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их ээ олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй: “Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулах хэсгээр зохиолын гол үйл явдал эхлэж, дуусах нь төгс болжээ. Номын эхний хэдэн хуудас уншсаны дараагаас л нүд нулимсаар бүрхээд, уртаас урт санаа алдсаар номоо дуусгав. Дорнын бүтээлүүдэд байдаг хүний сэтгэл рүү урсан орох шид энэ номонд нэвт шингэжээ. “Эртээ урьдын цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байж гэнэ” гэдэг шиг сонгодог хүүрнэлтэй, дүр бүр нь хөдөлмөрч, сэтгэл татам, хайрламаар, энэрмээр, энэ номыг уншсаны дараа танд тулгараад байгаа асуудлууд тийм ч хэцүү санагдахгүй байх. Давааны цаана даваа, амьдрал гэдэг нэг асуудлаас нөгөө асуудал рүү шилжин өнгөрч байдаг тул тэндээс л амьдралын утга учрыг олохыг амьдралын олон сорилтод бууж өгөөгүй Фү Гүй өвгөний дүрээр харуулжээ. Таньд яг одоо ямар нэгэн асуудал байгаа бол, аз жаргалгүй байгаа мэт санагдаж байгаа бол энэ номыг уншаад нүдээ нулимсаар угаагаад одоо байгаа аз жаргалаа олж хараад сайхан амьдраарай.
flag

Sign into Goodreads to see if any of your friends have read Амьдрахуй.
Sign In »

Reading Progress

Finished Reading
July 10, 2019 – Started Reading
July 11, 2019 – Finished Reading
September 3, 2019 – Shelved

No comments have been added yet.