Gandi Munkhjargal's Reviews > Амьдрахуй

Амьдрахуй by Yu Hua
Rate this book
Clear rating

by
45541250
's review

really liked it

Эртний Грекийн эмгэнэлт жүжгүүд бичигдэх болсон гол шалтгаан нь уншигчдад/үзэгчдэд катарсис гэх мэдрэмжийг олгодог байснаас гэж Аристотель тэмдэглэсэн байдаг. Дэндүү гаслантай амьдралыг туулах баатрыг хараад ядаж би ийм биш юм даа, миний зовлон үүний хажууд юу ч биш юм байна гэх тайвшрал буюу катарсис. Амьдрахуй зохиолын эмгэнэлт үйл явдлууд хүнд катарсис мэдрүүлж өөрийн амьдралруугаа нэг өнгийн харж өөрт буй бүхэндээ талархах мэдрэмж төрүүлэх аж. Гэхдээ энэхүү үйл явдлууд зохиомол бус Маогийн эрин үеийн коммунизмыг бүтээн байгуулах үйл явц, өөрчлөлтүүд нэгж хүн дээр яаж тусч буйг зохиолч харуулсан гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн түүхийн хичээл дээр дурдаад л өнгөрдөг нэрнүүдийн цаана жинхэнэ хүмүүс золиос болж буйг энэхүү зохиолд хүний сэтгэлд хоногштол үзүүлжээ. Жишээ нь, чадварлаг мэргэжил боловсролтой хүмүүсээ тариан талбайд цөлж тэдний оронд туршлагагүй хүмүүсийг тавьсны золиост Фу Гүй хоёр ч хүүхдээ эмч нарын хариуцлагагүй байдлаас болж алдана. Мөн тухайн үеийн өлсгөлөн, ядуурал зэргийг ч энэхүү зохиолоос Жиа Жэний өлсөж үхэх дээрээ тулсан эцсийн мөчид будаа олдог хэсгээс харах боломжтой. Тэрээр хэдий бие эцэж сульдсан ч эцсийн эрч хүчээ шавхан аль эрт хобоо тасарсан эцэгтээ очиж будаа гуйхдаа хүртэл тулж авчирсан будаагаа энгэртээ нуун гэртээ ирэхдээ эцгийнх нь шүдний завсраас гарсан будаа гэж дүрсэлсэн зэрэг нь эхлээд сонсоход хачирхалтай мөртлөө бодох тусам оновчтой, нүдэнд харагдтал ухаалгаар дүрслэгдсэн байх аж. Энэ мэтээр зохиолч энгийн мөртлөө уран аргаар хүний сэтгэлийн хамгийн нарийн утаснуудыг хөдөлгөж хятадын ард иргэдийн зовлон шаналлыг амьдрах нэртэй боловч бүгдээрээ үхээд хоцрох энэ л зохиолоор харуулах аж.

"аав өөрийн хийж чадаагүй үйл хэргээ надад тохож үүрүүлэх гээд байхад би яахин зөвшөөрөх вэ" x20

"манай Шуй овогтны өвөг дээдэс тахианы дэгдээхий тэжээж галуу болгоод, галуугаа хонь, хонио үхэр болтол тэжээж арчилдаг улс байлаа"
гэдэг өгүүлбэрээс хятад үндэстний онцлог, сэтгэлгээ илрэх шиг x39

"Хот руу одсон зөрөг урьдынхаараа мурилзаж байвч харайлгасаар ирэх хүүгийн минь хөлийн чимээ одоо тэндээс сонстохгүй. Сарны туяа замыг гэрэлтүүлэхүй дүүрэн давс асгачихсан юм шиг харагдана." x137
16 likes · flag

Sign into Goodreads to see if any of your friends have read Амьдрахуй.
Sign In »

Reading Progress

September 23, 2018 – Shelved (Paperback Edition)
September 23, 2018 – Shelved as: to-read (Paperback Edition)
July 29, 2019 – Shelved
July 30, 2019 – Started Reading
July 31, 2019 – Finished Reading

No comments have been added yet.