Пүрэвбазар's Reviews > Start-up Nation: The Story of Israel's Economic Miracle

Start-up Nation by Dan Senor
Rate this book
Clear rating

by
11985658
's review

really liked it

Гарааны бизнесийн өлгий нутаг гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн Израиль улс, тус улсын еврей үндэстэн байгалийн баялаг эсвэл бидний буруугаа тохсоор сурчихсан цөөхүүлээ(Израиль улсын хүн ам 2017 оны байдлаар 8.5 сая) гэх зэрэг түмэн шалтгааныг умартаж Америкийн хөрөнгийн зах зээл буюу NASDAQ дээр дэлхийн аль ч улсаас илүү олон компаниа бүртгүүлж, мэдээлэл технологийн салбарт дэлхийд хэрхэн тэргүүлж байгаа ганц шалтгааныг олж уншихыг зорилоо.

Маш товчоор ойлгосон 3 зүйлээ бичвэл :

1. Боловсорсон нь буюу цэргийн 3 жил

Монгол компанийн тодорхой хэмжээний удирдах хүмүүстэй ярилцаж байхад их сургуулиа төгсөж гарч ирсэн олонх боловсон хүчин маань ажлын байрны шаардлага хангадаггүй бөгөөд дахин сургах хэрэг гардаг тухай ярьдаг. Нэг ёсондоо цэцэрлэг, дунд сургууль, их сургууль гэх 12-16 жилийн дамжлагыг дамжиж ирсэн бүтээгдэхүүнээ дахиад сургах шаардлага гардаг нь харамсалтай. Тэгвэл Израильд дунд сургуулиа төгссөнийх нь дараа хүн бүрийг цэргийн 3 жилийн албыг хаахыг шаарддагийг хөгжлийн нэг чухал хэсэг хэмээн уг ном-онд онцолж бичжээ. Цэргийн албыг хаахдаа залуус ирээдүйн чадварлаг боловсон хүчин болох маш энгийн хэрнэ хамгийн чухал чадварууд болох: баг болж ажиллах, хүнээс үг дуулж сурах, хүн удирдаж сурах, эх орноо ойлгох зэргийг сураад төгсөхдөө ядаж өөрийгөө, би хэн бэ?, би юунд дуртай вэ? зэргээ ойлгоод нэг ёсондоо зан төлөвийн хувьд боловсроод албаа хаагаад дуусгадаг байх нь. Нэгэнт "мундаг" ажилтанд байх ёстой суурь зан төлөвийг хөгжүүлсэн хүнд ирээдүйн мэргэжлээ сонгох, сонгосон мэргэжлээ төгсөөд ажлын байранд жинхэнэ боловсон хүчин болоход нь уг цэргийн алба ихээхэн дэм болдог гэж ойлголоо.

2. Яагаад чи миний дарга байгаа вэ?

Сонирхолтой нь энэ асуултыг эвэртэй туулай үзсэн мэт ажлын байранд хүлээж авдаггүй ажээ. Чамд ямар нэг зүйл сонирхолтой эсвэл шударга бус санагдаад байвал түүнийгээ шуудхан ил гаргаад асууж болно гэнэ. Энэ асуултын хариултыг санаанд нь тултал өгөхийн тулд хариулж байгаа хүн маань өөрөө мэдээж асуугчийг чиглүүлэх, түүнд дэмжлэг өгөх чадвартай байх ёстой. Монгол ихэнх компаниудын босоо удирдлагын системд энэ асуулт тохирохгүй. Эвгүй газар бол шанаа авч ч мэднэ. Уг асуулт нь ч ерөнхийдөө зүй ёс-д нэг их нийцэхгүй асуулт учраас үүгээр удирдах шатны хүмүүс нь чиглүүлэх, манлайлах үүргээ ухамсарлаж үргэлж бусдынхаа өмнө алхаж байдаг чиг хандлагыг харуулахыг зорьсноос үргэлж ингэж асуугаад байдаг гэж хэлээгүй болов уу.

3. Байгалийн баялаг үгүй

Нэгэнт байгалийн баялаг байхгүй учраас эдийн засгаа зөвхөн хүний оюун ухаанд түшиглэсэн бүтээгдэхүүнээр өргөхөөс өөр замгүй учраас тэр хэмжээгээр гарааны бизнес хийх, түүнийг нь засгийн газраас үе шатлалтай дэмжих зөв бодлого барихад хөтөлсөн гэж бичээгүй ч ерөнхийдөө нөхцөл байдлаас нь тийнхүү ойлголоо. Монголын нийт экспортын 97% нь байгалийн түүхий эд эзэлж байгаа бөгөөд эсрэгээрээ Монгол хүний оюун ухаанаар бүтсэн бүтээгдэхүүн ердөө 3% бүрдүүлж байгаа юм. Байгалийн баялаг бол мэдээж хязгаартай, харин оюуны бүтээл болон хүний тэнэглэл хоёр хязгааргүй бөгөөд манайх тэнэглэлээ зогсоох үед Израиль шиг мөн хөгжиж чадна гэдэгт итгэлтэй байна.
7 likes · flag

Sign into Goodreads to see if any of your friends have read Start-up Nation.
Sign In »

Reading Progress

December 4, 2016 – Started Reading
December 4, 2016 – Shelved
December 4, 2016 –
page 26
8.55% "Somewhere along the way—either at home, in school, or in the army—Israelis learn that assertiveness is the norm, reticence something that risks your being left behind."
December 6, 2016 –
page 94
30.92%
February 22, 2017 – Finished Reading
February 22, 2018 –
page 304
100.0%

No comments have been added yet.