Anu HarchuAuthor 14 books658 followersFollowFollowMay 20, 20104.4/5.0Тэргэл намайг заавал унш гэж нэг ном өглөө. Тэрийг нь би өнгөрсөн долоо хонгийн амралтын өдрүүдэд Малайзын боловсролын үзэсгэлэн дээр ажиллаж байхдаа уншлаа. /ном унших завтай байсан гэхээр ямар цөөхөн хүнтэй байсан нь харагдаж байгаа биз дээ?/Шинэ үеийн зохиолч /зохиолч гэж нэрлэхэд гомдохгүй гэж бодож байна/ Болор-Эрдэнэ-ий "Нүцгэн шөнө"-ийн дараах хоёр дахь ном болох "Зүрхэнд үйлдвэрлэв" ном нь эхний номтойгоо адил нилээд хэдэн бэсрэг өгүүллэгүүдээс бүтжээ. Өгүүллэг болгоны ард тухайн өгүүллэгтэйгээр холбогдсон гар зурагтай. Гэхдээ өгүүллэгийг нь уншихаас нааш зурагны утгыг ойлгохгүй шүү. /Ямар ч байсан бүрэн ойлгохгүй/ Уншиж байхдаа дундаас нь Монгол хэлний Ерөнхий шалгалтан дээр орж ирсэн өгүүллэгийг таньлаа. Яг шалгалтан дээр уншиж байхдаа шалгалтаа мартаад зүгээр л тэр өгүүллэгийг /Нүцгэн шөнө/ уншаад, дотроо бодоод л, инээмсэглээд л суугаад баймаар санагдаж билээ.
нимбэг34 reviewsFollowFollowSeptember 23, 2021Нүцгэн шөнө, Зүрхэнд үйлдвэрлэв гэх хоёр жижигхэн, нууцлаг сонин нэртэй номыг багшийнхаа номон дотроос олсон юм. Уншчихаад өгөх болзолтой номууд дотор багтсан энэ хоёртой, намрын жихүүн шөнө, нам гүм, оюутны байрны өрөөнд нүүр тулаад, дотор маань бүрэлдэн, бутран байдаг үл ойлгогдох, итгэж болмоор хүч савчин байсан. Юм бүхэн, энэ номыг сөхөхийн өмнөх болон дараагийн сэтгэгдэл, төсөөлөл шиг зөрж байвал сонирхолтой ч юм шиг ээ, эсвэл бүр утгагүй.
Ugtakh12 reviews1 followerFollowFollowDecember 1, 2017Энгийн сайхан үгсийг ийм сайхан өгүүлэмж болгож байгаа зохиогчийг хүндлэхэд, бишрэхэд хүрсэн шүү. Үнэхээр зүрхэнд үйлдвэрлэгдсэн ном байна
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowNovember 17, 2020Богинохон болохоор дор нь гялалзуучихлаа.